2014 Онд Хүчээ Авах Салбарууд

4/02/2014
Энэ жил зүүдэг технологиос эхлээд сансрын жуулчлал хүртэл олон шинэ зүйл гарч ирэх бололтой. Харин эдгээрийн заримыг нь сонирхоё. 

Formula-E

Нэрнээс нь харахад энэ бол цахилгаан хөдөлгүүртэй машинуудын уралдаан гэдэг нь тодорхой юм. Хоёр жилийн өмнө "FIA (Federation Internationale de l'Automobile)"-аас хэлэхдээ "F1"-тэй адил цахилгаан хөдөлгүүртэй "Formula-E"-г зохионо гэж мэдэгдэж байжээ. "Formula-E" нь цахилгаан хөдөлгүүртэй машинуудын хөгжилд том түлхэц болох болно.

Сансрын жуулчлал

"Virgin"-ны "Virgin Galactic" энэ жилээс нислэгээ эхлэх магадлалтай байна. 2013 оны 9 сард хийсэн туршилтууд нь амжилттай болсон бөгөөд энэ нь 2014 онд анхны зорчигчтой нислэг хийх боломжийг нь өсгөсөн байна.

Салхин цахилгаан станц

Эрдэмтэд үргэлж илүү цэвэр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр хайж байдаг. Үүний нэг нь ч салхин цахилгаан станц байсан. Энэ жил салхин цахилгаан станц эрчим хүчний салбарт илүү чухал байр суурь эзэлж байна.

Ангараг гаригруу аялах боломж

Шинэ төрлийн "VASMIR (Variable Specific Impulse Magnetoplasma Rocket)" нэртэй хөдөлгүүрийг туршихаар төлөвлөсөн бөгөөд энэ нь амжилттай болвол ангараг гаригруу аялах хугацааг 9 сараас 3 сар хүртэл бууруулах боломжтой юм.

Хиймэл биологи

Хиймлээр үүсгэсэн өвчин эмгэгийг эмчлэхээс эхлээд байгаль орчны цэвэрлэх зэрэг олон үүрэг бүхий хиймэл амьд биетүүдийг үүсгэх ажил хийгдэж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн нийтлэлүүд гарч эхэлсэн. Энэ жил харин илүү их олны дунд яригдах болно.

Зүүдэг технологи

Зүүдэг технологи бол шинээр гарч ирж байгаа зах зээл юм. Харин энэ жил эдгээр төхөөрөмжүүдийн сонголт улам их болж ухаалаг утас шиг хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болох боломжтой.

Харанхуй матер

Харанхуй матерын талаарх судалгаа энэ жил ч үргэлжилж 2014 онд физикийн шинжлэх ухаанд шинэ гайхалтай нээлтүүд ч хийгдэж магадгүй байгаа юм.

Олон нийтийн санхүүжилт

Хэн нэгэн өөрийн шинэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн санхүүжилттай төслүүдийг гаргаж эхлээд багагүй цаг болжээ. Одоо энэ салбар нь улам өргөжих хандлагатай байна.

Эх сурвалж: cnn.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer