Компьютер Дээрх Нийтлэг Асуудлууд

4/01/2014

Компьютер энэ бол орчин үеийн хүн бүрийн ажлын багаж билээ. Бидний ажлыг хөнгөвчилж, интернэтээр аялах зэрэг маш олон боломж бололцоог олгодог энэ багаж заримдаа бидний нервийг барах тал ч бий. Учир нь компьютер дээр маш олон зүйл хийх боломжтой ч мөн компьютер дээр маш олон төрлийн алдаа гарч хэвийн ажиллах боломжгүй болох тал ч бий. 

Техник хангамж болон программ хангамжийн тоолж барашгүй олон зүйлийн асуудал үүсэх боломжтой. Аз болоход эдгээр асуудлууд нь ховор тохиолддог. Гэхдээ энэ дунд компьютерын ихэнх хэрэглэгчийн харж байсан алдаанууд байдаг. 

Ингээд одоо нийтлэг алдаануудыг харъя.

1. Компьютер асахгүй болох

Компьютер хэвийн асахгүй байх тохиолдол маш нийтлэг асуудал юм. Компьютераа асаасан ч юу ч болохгүй тохиолдол олон хэрэглэгчдэд гарч байсан бөгөөд ийм тохиолдолд хүмүүст маш их түгшүүртэй айдас төрүүлсэн мэдрэмж төрдөг.

2. Үхлийн цэнхэр дэлгэц (BSOD - Blue Screen Of Death)

Үхлийн цэнхэр дэлгэцийн талаар ямар нэг байдлаар компьютер тогтмол хэрэглэгдэг хэрэглэгчид сонссон байдаг. "BSOD" гарахдаа гэнэт маш олон бичиг бүхий цэнхэр дэлгэц гардаг бөгөөд удахгүй "Restart" болдог байна. "BSOD" гарах олон шалтгаан байдаг бөгөөд энэ бол компьютер хэрэглэгчдийн бас нэгэн айдас нь болдог.

3. "404 / Page Not Found" алдаа

404 бол цахим хуудасны хаягийг буруу бичих эсвэл интернэтэд холбогдож чадахгүй тохиолдолд гарах алдаа бөгөөд дээрх хоёр шиг аймшигтай биш ч гэсэн хэн ч үүнийг гарахад дуртай байдаггүй биз.

4. "Hal.dll is Missing" алдаа

"*.dll" төрлийн файл олдохгүй байна гэдэг алдаа их гардаг бөгөөд харин энэ дундаа "Hal.dll is Missing" гэсэн алдаа илүү нийтлэг тохиолддог байна.

Аз болоход эдгээр асуудлыг та өөрийн гараар янзлах боломжтой байдаг.

Эх сурвалж: pcsupport.about.com

2 comments:

  1. Шалтгаануудыг нь бичих юм байх гэж бодсон. Айдас төрөхөө ч мэдээд байгаа юмаа!

    ReplyDelete
  2. зөвлөгөө өгөхгүй юм уу?

    ReplyDelete

 
Toggle Footer