Өчигдөр Калифорниад болсон Микрософт компаний загвар хөгжүүлэгчдийн хуралдаанаар Start цэсийг дараагийн Windows үйлдлийн системийн шинэчлэлд эргүүлэн ашиглахаар болсноо мэдэгдлээ. Гэвч яг хэзээ вэ гэдэг талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Энэ сарын 8ны өдөр Windows дээр шинэчлэл хийгдэх ба компьютерийн хулгана болон гарын ажиллагаа илүү хялбар болох гэнэ. Магадгүй энэ шинэчлэл дээр Start цэс нэмэгдэж ч магадгүй юм.
Дээрх зургаас харахад Start цэс маань хуучин програмын мөрүүдээс гадна мэдрэгч бүхий дэлгэцэнд зориулсан том icon, shortcut-уудтай болох юм байна.
Windows 8 үйлдлийн систем нь iPad болон андроид таблетуудтай өрсөлдөхийн тулд мэдрэгч бүхий дэлгэцэнд зориулагдан гарсан билээ. Гэвч удаан хугацааны туршид Start цэс хэрэглэж дассан хүмүүсийн хувьд Start цэсгүй Windows 8 үйлдлийн систем нь Микрософт компанид гомдоллох нэгэн шалтгаан болоод байсан билээ.
Тэгвэл Микрософт компани нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ туршилгад тулгуурлан Windows 8 үйлдлийн системийг хоёр төрөл болгоно: Одоогийн Start дэлгэц бүхий Win8 болон Start товч бүхий Win8.
Дашрамд дурдахад ирэх 8ний шинэчлэлээр Win8 дээр 8.1-ийн зарим функцууд нэмэгдэх юм байна.
Эх сурвалж: Yahoo.com/tech/
0 comments:
Post a Comment