"Build 2014"-аар өмнө нь яригдаж байсан "Windows Phone" үйлдлийн системийн дижитал туслагч "Cortana"-г танилцуулжээ.
"Cortana" бол "Apple"-ын "Siri" мөн "Google"-ын "Google Now"-тай адил дижитал туслагч бөгөөд "Build 2014" хурлын үеээр "Windows Phone"-ыг хариуцсан Джое Белфиоре "Cortana"-г ямар боломж бололцоотойг харуулсан байна.
"Microsoft"-ын "Halo" тоглоомын хиймэл оюун ухааны нэрээр энэхүү дижитал туслагчийн нэрийг өгсөн бөгөөд зарим хүмүүс тоглоомд дуу оруулсан Жен Тайлор утасны "Cortana"-д дуу оруулсан гэж яриж байгаа хэдий ч үүний талаар албан ёсны ямар нэг мэдэгдэл хийгээгүй.
"Cortana"-гийн "beta" хувилбар нь "Windows Phone 8.1" хувилбар дээр гарч ирэх бөгөөд эхэлж АНУ харин дараа нь Их Британи болон бусад улсуудад гарч ашиглах боломжтой болох юм.
Белфиоре хурлын үеээр "Cortana"-г ашиглаж спорт болон цаг агаарын нарийн асуултуудад хариу өгч байгааг харуулжээ. Мөн тэрээр дараагийн "Halo" тоглоомын түүх юуг өгүүлэх вэ гэж асуухад "Танд энэ мэдээллийг авах эрх байхгүй байна" гэж хариулсан байна.
Мөн "Cortana" зөвхөн "Bing" хайлтын системийн үр дүнгүүдийн тусламжтайгаар хариу өгөх биш мөн "Microsoft" болон бусад байгууллагуудын программуудтай хамтран ажиллах чадвартай юм.
Жишээ нь тэрээр "Hulu Plus" дээр дараа үзэх бичлэг нэмэх эсвэл "Skype" ашиглан дуудлага хийх мөн тухайн нэг найзын "Facebook Page"-ыг нээх зэрэг үйлдлүүдийг таны дуу хоолойг сонсон гүйцэтгэх чадвартай юм.
"Windows Phone 8.1" ирэх саруудад хэрэглэгчдэд хүрч эхлэхэд "Windows Phone"-ны хэрэглэгчид "Cortana"-г өөрийн биеээр туршиж үзэх боломжтой болох юм. Өнгөрсөн 9 сард "Cortana"-г зөвхөн дижитал туслагч биш харин "Microsoft"-ын хамгийн гол "Windows Phone", "Xbox One" болон "Windows" үйлдлийн системийн гол хэсгүүдийн нэг байна гэж ярьж байсан билээ.
Эх сурвалж: dailytech.com
0 comments:
Post a Comment