Vine Шууд Видео Зурвас Илгээдэг Боллоо

Инстаграм шууд зурвасыг нэвтрүүлснээс хойш зургаан сарын дараагаар Vine том шинэчлэл хийн шууд видео зурвас илгээдэг боллоо. Инстаграмтай адил та өөрийн видео зурвасыг хэн нэгэн рүү аль эсвэл олон хүнд зэрэг илгээж болохоор болжээ. Мөн нэг давуу тал нь та өөрийн дагагчдаар хязгаарлагдалгүй энэхүү үйлчилгээг ашиглаж буй хэн рүү ч гэсэн 6-секундын видео зурвасаа илгээж болох юм байна. Түүнчлэн Vine апп суулгаагүй байсан ч та iOS болон андроид систем бүхий ухаалаг утсан дээр хадгалагдсан ямар ч дугаар луу видео зурвасаа илгээх боломжтой болжээ. Харин үүний нэг сул тал нь та хэнээс зурвас хүлээн авах хэний зурвасыг харж болох гэх мэт тохиргоог хийхгүй бол хэрэггүй болон спам зурвасууд ирэх магадлалтай юм. Ямартай ч Vine нэг том шинэчлэл хийлээ.



Эх сурвалж: Gizmodo.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer