Самсунг Галакси Таб 4 Илүү Хямд

 Шинэ Галакси Таб 4-ийн дэлгэцийн хэмжээ нь долоон инчээс 10.1 инч хүртэл байх ба авч явах буюу хөдөлгөөнт зөөврийн хэрэгцээнд илүү тохиромжтой болж мөн илүү хямд гарах бололтой.

Самсунг компаний мэдээллэж байгаагаар тэд энэхүү таблетаа 4 сарын сүүлээр гаргах юм байна. Интернетийн сүлжээгээр Галакси Таб 4 гарах талаар аль хэдийнэ зарлагдсан ч хүмүүс нэг их сонирхохгүй байгаа бололтой. 

Үзүүлэлт багатай ч гэсэн Самсунг загварын тал дээр сайн ажиллажээ. Таб 4 нь нимгэн ирмэг болон сайн чанарын дэлгэцтэй бөгөөд үзүүлэлт бага ч гэсэн олон апп зэрэг ажиллуулж бичлэг үзэхэд хангалттай юм. Хамгийн авууштай нь LTE/4G дэмждэг учир хаана ч гэсэн өндөр хурдны интернет ашиглах боломжтой болжээ. 

Хэрэглэгчид хар болон цагаан гэсэн 2 өнгөнөөс сонголтоо хийх бөгөөд дэлгэцийн хувьд 7 инч, 8 инч болон 10.1 инчтэй байна. 1.2ГГц дөрвөн цөмт процессор, 1.5Гб RAM, 16Гб санах ойн багтаамж болон урд талын 3МП, ард талын 13МП камер, андроид 4.4.2 буюу КитКат үйлдлийн системтэй гарна. Харин үнэ нь 8инчтэй нь $300, 7инчтэй нь $200 гарах бололтой.




Эх сурвалж: Tech.yahoo.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer