Сансрын пуужин бүтээх
хүсэлтэй байдаг гэтэл яг юунаас эхлэхээ
мэдэхгүй байна уу? Тэгвэл тун удахгүй
НАСА танд тусламжийн гараа сунгах гэж байна.
Энэ сарын 10нд НАСА
өөрсдийн 1000 гаруй төсөлд зориулан
програм хангамжийн өгөгдлийн санг
нийтэд нээлттэй болгож байгаа ажээ. Энэ
дунд пуужингийн технологиос эхлээд цаг
уурын симулатор хүртэл бүтээх заавар
орсон байгаа аж. Ирэх жил “Сансрын
нисгэгчдийн ГэтХаб” гэдэг нэртэй
програм хангамжийн технологийн үзэсгэлэнг
зохион байгуулах гэж байна. Энэхүү кодыг
ашиглан хүмүүс “пуужин бүтээх бололцоотой”
болох юм.
НАСА пуужин бүтээх технологийн кодыг ил болгосноор хүссэн хүн бүр пуужин бүтээх боломжтой болно.
Уг төсөлд пуужин,
Ангаргын судалгааны аппарат, цаг уурын
симулаторууд, криогеникс систем зэрэг
багтаж байгаа юм. НАСА-ын технологийн
дамжуулгын програм хариуцсан захирал
Даниел Локнигийн хэлснээр НАСА асар их
төслийн өгөгдлийг ийнхүү нээлттэй
болгох аж. Тэрээр “Загварын багажаас
эхлээд робот удирдлагын систем хүртэлх
програм хангамжийн бүх төслийн ажлыг
цуглуулаад байгаа. Бидний тулгарч байсан
асуудлуудыг шийдсэн шийдлүүд адил
төрлийн бэрхшээлд ороод байгаа хүмүүст
тус болох үүднээс энэ бүгдийг нэгтгэн ил болгож байгаа юм” гэж хэллээ.
Үүнийг сонирхсон хүмүүст
“Сансрын нисгэгчдийн ГэтХаб” гэх
програм хангамжийн үзүүлэнгийн үеэр
technology.nasa.gov гэсэн хаягаар онлайнд ил
тавих юм.
Бүх код үнэгүй зохиогчийн
эрхтэйгээр тавигдах ба зарим пуужингийн
системийн заавар зэрэг нь нэмэлт тодруулгаар
нээлттэй тавигдах болно.
Тэдний хэрэгжүүлж
байсан төслүүд онлайнаар тавигдсан
боловч маш олон сайт дээр байршиж байгаа
учраас хайсан зүйлээ олоход төвөгтэй
байгаа юм. Харин үүнийг наса бүгдийг нэг
дор нээлттэй тавьж байгаа ажээ.
Эдгээр кодыг жишээ нь
цагийн хуваарийн системийг энэлэгт,
Хаббл телескопт ашиглаж байсан кодыг
MRI машинд ашиглах боломжтой зэрэг маш олон
код байгаа ажээ.
“Энэ бол НАСА-д өрнөж
байгаа олон төслийн нэгээхэн хэсэг
бөгөөд бидний зарцуулсан мөнгөний ашиг
тус юм. Бидний зарцуулсан мөнгө зөвхөн
сансарт ч биш мөн газар дэлхийд ч үр ашгаа
өгөх ёстой” хэмээн Локни ярьж байна.
Өгөгдлийн сангийн
зорилго нь бусад технологийн секруудад
үр өгөөж өгөх явдал юм. Энэхүү өгөгдлийн
сан нь хакрууд, шинийг санаачлагчид,
үйлдвэрийн эздэд бодол санаагаа биелүүлж
урагшлуулахад мөн шинэ бүтээл гаргахад
нь тус нэмэр болно хэмээн насагынхан
найдаж байна.
Энэхүү шинэ кодын
өгөгдлийн сан бол 2011 онд ерөнхийлөгч
Обамагийн холбооны агентлагуудад
технологийн салбарын шинэчлэхэд
дэвшүүлсэн санааны үр дүн ажээ. Мөн
төсөл хэрэгжиж эхэлсний дараа ч гэсэн
маш олон төслүүд нэмэгдэнэ хэмээн Локни
хэлж байсан юм.
Манай програм хангамжийн
сургуулиуд, байгууллагууд, 'залуу зохион
бүтээгчид' маань энэ завшааныг ашиглаад
өөрсдөдөө хэрэгтэй кодыг олоод ашиглавал
тун сайн материал болох нь дээ. Хиймэл
дагуул хөөргөнө гэж яриад байгаа манай
залуухан дарга маань уг нь энэ бэлэн
материалыг аваад ашиглавал өөрсдийн
гэсэн хиймэл дагуулыг монгол хүний
гараар бүтээх бололцоо ч байна.
Яахав, эхэндээ амжилт болохгүй бүтэлгүйтэж
болох ч өөрсдөө юм хийнэ гэдэг том алхам
шүү дээ. Ялангуяа манай дэлхийн хамгийн
өндөр технологийн байгууллагын хэрэгжүүлж
байсан төслийн ажлыг тэр чигээр нь авна
гэдэг маш том боломж шүү дээ. Өнөөдөр
өөрийн гэсэн сансрын пуужин хөргөсөн
улс тоотой цөөхөн, харин энэхүү завшааныг
ашиглавал хүсэлтэй бас мөнгөтэй хүн
бүр пуужин хөөргөх бололцоотой болох
нь.
0 comments:
Post a Comment