"Destiny" Видео Тоглоом

4/02/2014

Тоглоомын консолтой тоглогчдын хүлээж байгаа тоглоомуудын нэг бол "Destiny" буюу "Хувь Тавилан" юм. "Destiny"-гийн зохиогчид нь өмнө "Halo" серийн тоглоомыг хийж байсан байна. "Halo" тоглоом ашиг орлого болон тоглогчдоос маш өндөр үнэлгээ авсан тоглоомуудын нэг учраас "Destiny" тоглоомыг ч маш сайн хийгдэнэ гэж тоглоомчид хүлээж байгаа юм.


Шинэ тоглоомын консолууд зарлагдахаас өмнө зохиогчид өөрсдийн ажиллаж байгаа бүтээлээ танилцуулсан бөгөөд "Destiny" тоглоомоо "Xbox One / 360, PS 4/ 3" тоглоомын консолууд дээр гаргахаар ажиллаж байна.


Зохиогчдын хэлж байгаагаар "Destiny" тоглоомд гайхалтай түүх болон хамтран тоглох, олон нийтээр тулалдах байрлалууд зэргээс эхлээд олон боломжууд тоглогчдыг хүлээж байна гэжээ.

Тоглоомын өгүүлэх түүх нь дэлхий дээр үлдсэн сүүлчийн аюулгүй хотыг дайснуудаасаа хамгаалж эрт дээр үеийн Сугар, Ангараг, Сар мөн Дэлхий дээрх хүн төрөлхтний иргэншлийн балгасуудын нууцыг тайлж өөрсдийн оршино тогтнолоо бататгах явдал юм.

Гадаад орчны концепт зургууд:





Бүх зүйл "Traveler" буюу аялагч ирснээр өөрчлөгдсөн бөгөөд энэ үеээс нарны аймгийн алтан үе эхэлсэн ч энэ бүх зүйл удаагүй байна. Ямар нэг зүйл хүн төрөлхтөнрүү довтолон нухжин дарах гэсэн бөгөөд одоог болтол энэ хэн байсныг мэдээгүй байна. Харин "Traveler"-ын тусламжтайгаар л амьд гарч түүний доор эцсийн аюулгүй хотоо барьжээ.

Тоглох үеийн зургууд:



Энэхүү тоглоом нь 2014 оны хамгийн их хүлээлт үүсгэж байгаа тоглоомуудын нэг бөгөөд тоглоомчид "Destiny"-д маш өндөр найдвар тавьж байгаа юм.



Эх сурвалж: destinythegame.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer