3D Хэвлэгчийн Эцэг Үндэсний Зохион Бүтээгчдийн Алдрын Танхимд Мөнхөрлөө

4/09/2014
Орчин үед технологийн ертөнцөд шуугиан тариад байгаа 3D хэвлэгч бол дөнгөж саяхны технологи юм. Гэхдээ 5, 6 жилийн өмнө энэ нь зөвхөн шу-зөгнөлт зохиолуудад л гардаг байлаа.

Гайхалтай нь 3D хэвлэгч 30 жилийн өмнө анх гараагаа тавьсан эд ажээ. Хамгийн анхны 3D хэвлэгчийн эхийг 1984 онд бүтээж байжээ. Харин энэ жил үүнийг зохион бүтээгч Чак Халл Үндэсний Зохион Бүтээгчдийн Алдрын Танхимд нэрээ мөнхөллөө.

Энэ нь Америкийн Патентын Газар түүний нэрийг Томас Эдисон, Жобс болон Воз, Врайтын Ах дүүс (нисэх онгоцыг бүтээсэн), Эйнштейн, Эли Вайтны зэрэг алдар суутнуудтай адил үзсэн хэрэг юм.

1984 онд Халлын тархинд нэгэн гэрэл ассан нь: хэрвээ UV гэрлийн туяаг фотофолимер шиг онцгой материалд төвлөрүүлбэл уг материал гэрлийн хөдөлсөн чиглэл бүрд хэлбэр үүсгэн хатуурдаг болохыг мэджээ. Энэхүү алхмыг давхарлан гүйцэтгээд байвал биет хэлбэртэй зүйлийг “хэвлэх” болно. Тэрээр үүнийгээ “стереолитограф” гэж нэрлэсэн нь 3D хэвлэгчийн эхлэл байсан юм.

1984 оноос хойш 3D хэвлэгч нь маш урт замыг туулаад байгаа нь мэдээж. Түүнээс хойш материал, биет зүйлс нь маш чанартай, бат бөх болсон. Түүнчлэн бид хамгийн сүүлд синтеринг (Tesla зэрэг компаниуд загвараа металл дээр хэвлэдэг) болон FDM (хайлдаг хурдан биеждэг пластик) зэрэг шинэ техникүүдийг бүтээгээд байгаа. Хамгийн чухал нь програм хангамж нь хэрэглэхэд энгийн, техник хангамж хямдарсан төдийгүй хямдарсаар байна.

Гэхдээ энэ бүхнийг 84 онд Халл бүтээчихсэн бөгөөд түүний нэр Алдрын Танхимд мөнхрөх гавьяатай юм.

Түүнчлэн энэ жил өөр нэгэн зохион бүтээгч алдрын танхимд орсон. Жүжигчин Хэнди Ламар, Жеорж Антел хоёр тэнгисийн шумбагчийн бөмбөг гацсан эсэхийг шалгадаг богино долгионы технологийг бүтээсэн юм. Энэхүү технологи нь өнөөдрийн WiFi, Bluetooth зэрэг технологийн эх үүсвэр болсон ажээ.

Манайд зохиогдож байгаа "Залуу зохион бүтээгч" зэрэг бүтээлч нэвтрүүлгүүд иймэрхүү шинийг санаачлагч нарыг төрүүлэн гаргах магдлалтай. MIT-ийн шалгалтын өндөр оноо авсан хүү ч гэсэн ирээдүйн "Халл" ч болох юм билүү хэн мэдэх билээ. Ямартай ч манай блогын зүгээс шинийг эрэлхийлэгч, шиний санаачлагч, бүтээгч нартаа амжилт хүсэж байна. Та бүхэнд бүтээлч санаа байвал бидэнтэй хуваалцаарай. 

эх сурвалж: techcrunch

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer