Герман Улсад Робокап 2014 Боллоо

4/07/2014

2050 онд хөл бөмбөгийн шилдэг тамирчдыг ялах зорилтыг анх тавьж зохион байгуулагдах болсон роботын хөл бөмбөгийн тэмцээн РобоКап боллоо. Тэмцээнд оролцогч роботууд автоматаар ажиллах бөгөөд хоорондоо утасгүй сүлжээгээр холбогдож тоглодог. Уг тэмцээн дөрөвдүгээр сарын 2-оос 5-ны хооронд Герман улсын Магдебур хотод зохиогджээ.

Өндөр цалин хөлс авахгүй, дасгалжуулагчдаа гомдоллохгүй зэрэг робот тоглогчдод давуу талууд олон бий. Гэхдээ тэдэнд Роналдо шиг бурханаас заяасан авьяас, Рүүни шиг хурд байхгүй зарим нэг энгийн үйлдлүүдийг л гүйцэтгэх чадвартай юм.

Энэхүү тэмцээнээр робот хөл бөмбөгчдийн чадвар хэр өндөрт хүрээд байгааг харуулах зорилготойгоор Германы их сургуулийн оюутнууд тун их хичээл зүтгэлийг гаргажээ.

Уг тэмцээнд Францын Алдебаран Роботиксын бүтээсэн 'Нао' хэмээх моделийн роботууд оролцож хоорондоо өрсөлдөж байгаа юм.

Роботууд эзнээсээ ямар ч хамааралгүйгээр бие даан автоматаар хоорондоо өрсөлдөх бөгөөд утасгүй сүлжээгээр хоорондоо холбогдон нэгэн баг болон хамтран тоглодог.
Ирээдүйн хөл бөмбөг мөн үү? Зүүн талд Германы багын робот, баруун талд нь Британий роботууд хүүхдийн ангиллын тэмцээний үеэр өрсөлдөж байгаа нь. Дройдууд талбай дээр тун шаламгай тоглож байлаа.













Гэхдээ тэд отон тоглолтын дүрмийг мэдэх болов уу? Роботууд эзэнээсээ бүрэн хараат бус автоматаар тоглох ёстой гэж дээр хэлсэн. Тэгвэл ийм тэдэнд бүх дүрэм журмыг програмчилж өгөх ёстой.


Тэмцээнд нийт 12 улсын 950 гаруй оролцогчид гурван өдрийн турш хөл бөмбөгийн тэмцээнээс гадна аврах ажиллагаа, бүжиг зэрэг хэд хэдэн төрөлд хүчээ сорьсон юм.

Гэхдээ энэ дундаас мэдээж хөл бөмбөгийн тэмцээн нь хамгийн их анхаарал татаж байсан юм. Учир нь тэд 2050 онд жинхэнэ хөл бөмбөгийн тамирчдаас бүрдсэн дэлхийн шигшээ багийг хожих зорилт тавиад байгаа юм.

Роботын судлаачид 40 жилийн дараа робот баг тухайн үеийн дэлхийн аваргуудыг хожиж чадна гэсэн итгэлтэй байгаа юм.

РобоКап Германы Нээлттэй тэмцээнд оролцогчид роботоо шалгаж байгаа нь.






Робокапыг зохион байгуулагчдын цахим хуудаснаас харвал уг тэмцээний зорилго нь хиймэл оюуны хөгжил дэвшил хэр өндөр төвшинд хүрээд байгааг харуулах зорилготой гэж дурджээ.




Робот хөл бөмбөг тоглоход хэн уруу дамжуулах уу, өрсөлдөгчөө хэрхэн хамгаалах уу зэрэг төвөгтэй үйлдэл хийх шаардлагатай болдог учраас хиймэл оюун болоод бусад дээд төвшний технологи болон мэдрэгчүүд нэвтрүүлэх шаардлагатай байдаг.

РобоКап тэмцээний дараа хамгийн өндөр оноо авч ялалт байгуулсан роботуудыг хайгуул, аврах үйл ажиллагаа зэрэг өнөөдөр нэн шаардлагатай салбаруудад ашиглахаар төлөвлөж байна.

Зүүн талд үйлчилгээний робот байна. Баруун талд тэмцээнийг зохион байгуулагчдын бүжиг, аврах ажиллагааны тэмцээнүүдэд оролцсон робот.
'Стандарт Платформ Лиг' төрөлд өрсөлдсөн Германы Бремен хотын 'Б-Хүн' роботууд Ираны Казвин Азад их сургуулийн 'МРЛ' багийнхан өрсөлдөж байгаа нь.





Эх сурвалж: dailymail

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer