2-р Сарыг Борлуулалтаараа Тэргүүлсэн Утаснууд

   Counterpoint технологийн зах зээл судалгааны төвөөс өнгөрөгч 2-р сарын дэлхийн зах зээл дэх борлуултаараа тэргүүлсэн утаснуудын жагсаалтыг зарлалаа. Энэхүү жагсаалтын эхний 2 байранд Apple компаний iPhone 5S болон 5C орсон байна. Харин 3 болон 4 дүгээр байранд Samsung компаний Galaxy S4 болон Note 3 оржээ. 2-р сарын жагсаалтыг харахад эхний 5 байрт ямар ч өөрчилөлт ороогүй байгаа бөгөөд өмнөх 1-р сарын эхний 5 байрын жагсаалттай адил  байгаа ба 5-р байранд iPhone 4S орсон байна.

   Хамгийн сонирхолтой нь 2-р сарын борлуултаараа тэргүүлж буй утасны жагсаалтын 7 болон 10-р байрт Xiaomi компаний 2 ухаалаг багтсан байна. Counterpoint сайтын нийтэлснээр "Хамгийн гайхалтай нь Xiaomi гэх олонд танигдаагүй компаний хоёр ч ухаалаг утас 2-р сарын дэлхийн хамгийн их борлуулттай 10 утасны жагсаалтанд багтсан явдал боллоо. Hongmi Redrice нь 1-р сард зургаадугаар байранд жагсаж байсан бол 2-р сард MI3 утас нь аравдугаар байрт орж ирлээ". Hongmi нь 4 цөм бүхий 4.7 инчийн дэлгэцтэй 3G сүлжээнд ажиллах утас юм. Харин MI3 нь 441ppi өндөр нягтаршил бүхий 5инчийн дэлгэцтэй утас бөгөөд хямд үнэтэй учир Apple болон Samsung гэх мэт компаний утаснуудтай өрсөлдөж чадаж байна. Эдгээр утаснууд нь зөвхөн Хятадын зах зээлд борлуулагдаж байсан бөгөөд одооноос гадаад зах зээлд гарч эхлэх гэнэ.
Counterpoint судалгааны төвийн захирал Tom Kang энэ сарын буюу 3 сарын жагсаалтанд Galaxy S5 болон Motorola, LG, ZTE болон Huawei зэрэг компаниудын үзүүлэлт загвар сайтай утаснууд орж ирэх байх хэмээжээ. 

Hongmi Redrice






MI3













Эх сурвалж: Counterpoint.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer