Ухаалаг Цаг Өдөр Тутмын Хэрэглээ Болж Чадах Уу?

4/03/2014

Технологийн компаниуд үргэлж дараагийн том зүйлийг бүтээхийг хүсдэг. Эдгээр том зүйл бүхэл зах зээлийг үүсгэж энэхүү зах зээлд эхэлж орсон нь мөн бусдаасаа илүү давамгай байдалд орох боломжтой байдаг. 

Ийм ч зүйл өмнө нь болж байсан "Apple" анхны "iPhone"-оо 2007 онд танилцуулж дараа нь 3 жилийн дараа "iPad"-аа танилцуулахад ухаалаг утас болон таблетын зах зээлийн хамгийн том тоглогч болсон билээ.

Гэсэн хэдий ч шинэ технологи бүр хэрэглэгчдийн анхаарлыг байнга татаж чаддаггүйн нэг жишээ бол 3D телевиз юм. Энэ нь шинэ зүйл болгонд технологийн компаниуд үргэлж найдаж хэрэггүй гэдгийг харуулсан.

Энэ бүхэн шинээр гарч ирж байгаа ухаалаг цаганд хамааралтай зүйл юм. Шинэ судалгаанаас үзэхэд ухаалаг цагны анхны хэрэглэгчдийн гуравны нэг нь богино хугацааны дараа л гэхэд ухаалаг цагаа хэрэглэхээ больж байна гэсэн үр дүн гарчээ.  Энэ нь ухаалаг цагны хувьд маш том асуудал юм. Учир анхны хэрэглэгчид бол үргэлж тухайн бүтээгдэхүүнд их найдлага тавьж, удаан хүлээж байж авсан хэрэглэгчид байдаг. Тиймээс ч эдгээр анхны хэрэглэгчид ийм хурдан ашиглахаа больж байхад дундаж хэрэглэгч хэр хугацааны дараа ухаалаг цагнаас залхах бол гэдэг маш том асуулт юм.

Ухаалаг утас энэ бол яах аргагүй маш хурдацтай гарч ирсэн зүйл. Үүнийг одоо шинээр гарч байгаа ухаалаг цагтай харьцуулъя. Ухаалаг утас олон нийтийн хэрэглээ болоогүй дөнгөж эхэлж байх үеийн шинэ хэрэглэгчид ухаалаг утаснаасаа залхаад буцаад хуучин утсаа хэрэглэе гэсэн болдол төрж байгаагүй юм.

Магадгүй одоог хүртэл гарсан ухаалаг цагууд хэрэглэгчдийн сонирхлыг хангалттай их татаж чадахгүй байгаад ч байж магадгүй юм. Шинээр гарах "Moto 360"-аас эхлээд дараа дараагийн цагуудын боломж бололцоо хэр болж хэрэглэгчдийн анхаарлыг хэр их татаж, өдөр тутмын хэрэглээ нь болж чадах уу гэдгийг цаг хугацаа л хэлэх болно.

Эх сурвалж: bgr.com

4 comments:

  1. Миний бодлоор цаг гэдэг нэг талдаа хүний гоёлын нэг хэсэг болох зүйл. Тэрэнд илүү дутуу юм хэрэггүй. Жишээ нь миний сейко цаг гэхэд баттерайгаараа 10 жил ажиллах нормтой байдаг. Ухаалаг цаг шиг өдөр бүр авч цэнэглээд байх тийм ч таатай биш шүү дээ. Мөн ухаалаг цаган дээр мсж ирснийг харуулна гэх. Тэглээ гээд яахавдээ, хүссэн ч эс хүссэн ч утсаа гаргаж ирээд л мсж-ээ бичихээс хойш. Энэ бол тийм ч давуу тал биш. Эсвэл ёстой Star wars, Star Trek энэ тэр дээр гардаг шиг холограмм дэлгэцтэй, дүрс үүсгэж болдог бол өөр л дөө

    ReplyDelete
    Replies
    1. Би ч бас санал нэг байна. Ухаалаг утас хүмүүсийн хэрэглээ болоход хэд хэдэн чанар дутагдаж байгаа юм болов уу гэж боддог. Эхлээд цэнэг барих хугацааг уртасгах, таны хэлснээр хэн ч өдөр бүр утасаа цэнэглээд байхыг хүсэхгүй, дараа нь ухаалаг утаснаас ялгарах давуу талуудтай байх шаардлагатай, бат бөх бөгөөд судасны цохилт, хөлсний ялгарал зэрэг мэдрэгчтэй бие организимд илүү зохицсон байвал ухаалаг цагны хэрэглээ нэмэгдэх байх. Аппел яг ийм бүтээгдэхүүн гаргахаар судалгаа хийж байгаа гэсэн цуурхал яваад байгаа. үнэн бол дахиад л тэргүүлэгч болох байхдаа.

      Delete
  2. миний бодлоор ухаалаг цагны зах зээл маш ирээдүйтэй гэж харж байгаа. у.цаг хөгжсөөр утсны хэрэглээг бараг орох болов уу. яаг өнөөдрийн түвшин у.цаг маш олон үүрэг гүйцэтгэж чадахаар байна. текст бичнэ, ярина, зураг, бичлэг хийнэ, хэрэгцээт аппууд ажиллана. гэх мэт. гол асуудал нь батрей. гэвч энэ нь тун удахгүй шийдэгдэнэ бизээ. аппле-ын iwatch ийн талаарх шуумууд надад маш их таалагдаж байгаа

    ReplyDelete
  3. Мэдээж эхний хувилбарууд сайнтай муутай гарах нь бий. Ухаалаг цаг, урт хугацаандаа бол хүчийг авах нь гарцаагүй

    ReplyDelete

 
Toggle Footer