"NAT" Гэж Юу Вэ?

4/10/2014

Зарим зүйлс олон нийтийн хэрэглээ болж хүн бүр дассах үед яаж ажилладгийг мэдэхгүй ажиллаж байгаа нь хараад л хэлж мэддэг. Орчин үед интернэт бол хүн бүрийн хэрэглээ болсон зүйл гэсэн хэдий ч үүний ард ямар зүйл болж байгааг тэр бүр хүн болгон мэдэхгүй байх. Тиймээс зарим нийтлэлүүдээ сүлжээний технологийн талаар уншигчиддаа хамгийн энгийн байдлаар тайлбарлах зорилгоор бичиж байгаа билээ. Харин энэ удаа "NAT" буюу "Network Address Translation"-ны талаар хүргэхээр шийдлээ.

Анх "IPv4" ("IP хаяг гэж юу вэ?") гарахад нийт хаягуудын тоо хангалттай их гэж үзэж байв. Зарчмын хувь "IPv4" нь нийт 4,294,967,296 бие биеээсээ ялгаатай хаягуудтай байх боломжтой юм. Эхэн үедээ энэ хэмжээ нь хангалттай их гэж үзэж байсан ч үнэн хэрэгтээ интернэт маш хурдацтай өргөжиж энэ тоо хэмжээ хангалтгүй гэдэг нь тодорхой болсон байна.

Энэ асуудлыг шийдэх хамгийн энгийн ойлгомжтой зүйл бол мэдээж шинэ "IP" хаягуудыг үүсгэх явдал байсан бөгөөд тиймээс ч "IPv6" стандарт гарсан байна. Гэвч "IPv4"-өөс "IPv6"-руу шилжихийн тулд маш их урт удаан хугацаа хэрэгтэй юм. Мөн "IPv4"-ыг ихэнх тохиолдолд хэрэглэж байгаа учраас "IPv4"-г ашиглахаас өөр аргагүй юм.

Тиймээс ч дотоод болон гадаад хаягуудыг хувиарлаж "IPv4"-ыг илүү үр ашигтайгаар хэрэглэх болсон бөгөөд дотоод гадаад хаягийг ашиглахын тулд "NAT" буюу "Network Address Translation" үүсчээ. Шууд орчлуулбал энэ нь "Сүлжээний Хаягийн Орчуулга" гэсэн үг юм.

"IPv4"-ын "A, B, C" төрлүүдийг хэн ч гэсэн чөлөөтэй авч хэрэглэх боломжтой байдаг. Эдгээр төрлүүдийн "IP" хаягуудыг ашиглахад ямар ч хязгаарлалт байхгүй. Харин гадаад "IP" хаягуудыг ашиглахыг хүсвэл худалдан авах шаардлагатай байдаг.

Дотоод болон гадаад хаяг ашигласнаар ямар ашигтайг "IP Хаяг гэж юу вэ?" нийтлэлийн жишээг уншиж ойлгох боломжтой.

"Харин одоо яагаад гадаад дотоод хаяг хэмээн хуваасан талаар сонирхож үзье. Өмнө хэлж байснаар "IPv4" бол хязгаарлагдмал нөөцтэй. Тиймээс ч илүү их хаяг цаг ирэх тусам хэрэгтэй болсоор ирсэн байна. Үүнийг мөн л энгийн байдлаар тайлбарлаж болно. Байрны дугааргүй хоёр өөр орон сууц байлаа гэж бодъё. Байр бүр дотроо 20 орон сууцтай гэж бодьё. Ингээд бидэнд ашиглах боломжтой 1-40 хүртэл хаяглалт байгаа. Тэгэхээр айл бүрийг өөр хаяглалттай байлгахын тулд тус бүрд нэг 01-ээс 40 хүртэлх ашиглах боломжтой хаяглалтыг өгөх хэрэгтэй болно. Энэ тохиолдолд бид хаягуудаа маш ашиггүй үрж бүгдийг нь дуусгаж байна гэсэн үг. Тэгэхээр эхний байранд 1-20 хүртэл хаалганы дугаартай айл харин дараагийн байранд 21-40 хүртэлх дугаартай нь байна гэсэн үг юм.

Харин хаяглалтаа илүү үр ашигтай ашиглахын тул бид хаягаа дотор нь хоёр хуваагаад 01-20 хүртэлхийг байр доторх айлуудыг дугаарлахад харин 21-40 гэсэн хаягуудыг бүхэл байрыг нь хаяглахад ашиглавал илүү үр дүнтэй болох юм. Ингээд бодоод үзвэл эхний байрыг 21 гэж дугаарлаад 21-ээр байр дотор нийт 1-20 хүртэлх дугаараар айлуудыг дугаарлаж харин дараа нь нөгөө байрыг нь 22 гэж дугаарлаад мөн дотор нь 1-20 хүртэлх дугаартай айлууд байх боломжтой болж байна гэсэн үг юм. Ингэхэд бидэнд дараа тус бүрдээ 20 айлтай 18-н байр дугаарлах хаяглалт үлдэж байна гэсэн үг юм. Харин энэ тохиолдолд ямар нэгэн илгээмж нэгэн айлд ирлээ гэж бодоход заавал байрны дугаар нь хэрэгтэй болох юм учир нь 2 байр дотроо адилхан дугаарлалтай айлуудтай болох юм.

Тийм ч учраас "IP" хаягийг дотоод гадаад гэж хуваасан бөгөөд дотоод нь манай жишээ нь айлын хаалганы дугаар харин гадаад хаяг нь байрны дугаартай адил юм. Тиймээс гадаад сүлжээнд дотоод хаяглалт ашиглах боломжгүй юм. "


"NAT" нь тухайн сүлжээний гадаад болон дотоод сүлжээний хил дээр байрлаж ажиллах юм. Одоо нэг жишээ нь дээр "NAT" нь хэрхэн ажиллахыг тайлбарлая.

Дотоод сүлжээнд байрлах нэг компьютераас хэрэглэгч гадаад сүлжээнрүү (интернэт) хандалт хийх хэрэгтэй болжээ гэж үзье. Гэвч тухайн компьютер дээр тавигдсан "IP" хаяг нь дотоод сүлжээний хаяг учраас гадаад сүлжээрүү шууд холбогдох боломжгүй юм. Харин хэрэглэгчийн явуулсан хүсэлт нь "NAT" дээр ирэх бөгөөд "NAT" нь хэрэглэгчийн дотоод сүлжээний хаягтай ирсэн хүсэлтэнд гадаад хаягийг өгч гадаад сүлжээрүү илгээх болно. Харин гадаад сүлжээнээс ирсэн хариу нь "NAT" дээр ирэх бөгөөд "NAT"-аас цааш дотоод сүлжээнд байгаа төхөөрөмжрүү хариуг илгээх болно. Энэ үйлдлийг яг л байгууллагуудын хүлээн авахтай адил байдлаар ойлгож болно. Тухайн байгууллагад нэг илгээмж ирлээ гэж бодоход илгээмжийг хүргэж ирсэн хүн байгууллагын хүлээн авах дээр хүлээлгэн өгөөд харин хүлээн авах нь илгээмжийг дотогш оруулж өгч байгаатай адил юм. Тиймээс ч "NAT" нь дотоод сүлжээнээс гадаад сүлжээрүү хандахыг хүссэн олон төхөөрөмжүүдийн хүсэлтэнд цөөн тооны (нэг болон түүнээс дээш) гадаад хаягийг өгч "IPv4"-ын цөөн нөөцийг илүү үр ашигтайгаар ашиглах боломжийг олгодог.

Тиймээс ч "NAT"-ын тохиргоон дээр юу байх вэ гэвэл ийм ийм дотоод хаягуудыг гадагш гарахдаа ийм гадаад хаягтай болгож гаргана гэсэн тохиргоо байдаг байна. 

2 comments:

 
Toggle Footer