Windows Experience Index-ыг Windows 8.1 Дээр Хэрхэн Харах Вэ?

1/09/2014

Компьютерынхаа "Windows Experience Index"-ыг Windows 8.1 дээр харахад илүү хэцүү болсон хэдий ч харах боломжтой хэвээр байгаа юм.

"Windows Vista" гарснаас хойш "Windows Experience Index" оноог бодож гаргадаг болсон. Энэхүү оноог гол таван хэсэгт тооцож үздэг. Просессор, санах ой, график, тоглоомын график мөн хатуу диск. Энэ оноогоор компьютер хооронд харьцуулалт хийгээд байдаггүй ч энэ оноог ашиглан өөрийн системийн дутагдалтай талыг олоход амар байдаг.

Гэсэн хэдий ч "Windows 8.1"-ээс эхлэн энэхүү оноог бодож гаргах график интерфейс байхгүй болсон хэдий ч "WinSAT" буюу "Windows System Assessment Tool" ашиглан гаргах боломжтой.

Нэгт: "Command Prompt"-ыг "administrator" эрхээр нээнэ. Дараа нь "winsat prepop" командыг оруулна. Энэ команд нь системийн үзүүлэлтийг шалгаж "XML" файл болгон хадгалах болно.


Хоёрт: "Windows Powershell"-ыг "administrator" эрхтэйгээр нээж "Get-WmiObject -Class Win32_WinSAT" гэсэн командыг оруулна. Ингээд гарсан хариугаас "WinSPRLevel" гэсэн төрлийн оноо "Windows Experience Index"-ын оноо нь гэсэн үг юм. Мөн бусад төрлийн оноонуудыг ч мөн харах боломжтой .



Эх сурвалж: cnet.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer