Вэб Хөтчийн Талаар Мэдвэл Зохих 20 Зүйлс (2-р хэсэг)



ВЕБ ХӨТЧИЙН COOKIES
 Cookie хэмээх сонин нэртэй технологи нь Интернет хэрэглэгчдийн ямар нэг вебсайтад зочилсон түүхийг хадгалдаг.

Cookie бол таны зочилсон вебсайтнаас таны хэрэглэж буй веб хөтөч рүү явуулдаг жижигхэн текст юм. Үүнд сонгосон хэл гэх мэт таны сонгосон тохиргоонуудын мэдээлэл агуулагддаг. Веб хөтөч тань энэ мэдээллийг хадгалаад, дараа таныг тухайн сайт руу зочлох үед таны өмнө нь тохируулсан байдлаар тухайн сайтыг харуулна. Жишээ нь, та киноны сайт руу зочлохдоо инээдмийн кинонд хамгийн дуртай гэсэн мэдээллийг оруулж өгвөл дараа таныг зочлох үед инээдмийн кинонууд хуудасны хамгийн эхэнд харагдах болно. (1-р хэсгийг)


Cookie-г онлайн дэлгүүрийн сагснууд мөн ашигладаг. Та хэдий тэр сайтад бүртгэлгүй байсан ч таны сагсанд нэмсэн бүтээгдэхүүний мэдээлэл алга болохгүй. Учир нь тэрхүү мэдээлэл таны веб хөтчийн cookie-д хадгалагддаг. Үүнээс гадна онлайн сурталчилгаа cookie ашиглан таныг веб ертөнцөөр аялж байх үед таны сонирхолд нийцсэн рекламуудыг харуулдаг.
Зарим хүн cookie хэрэглэх дургүй байдаг тул ихэнх сүүлийн үеийн веб хөтчүүд cookie зохицуулах тохиргоотой болсон. Та итгэдэг сайтуудаасаа cookie хүлээж авахыг зөвшөөрч, бусад сайтуудын cookie-г хүлээж авахгүй байж болно. Энэ нь танд цахим ертөнцөд хувийн мэдээлэл, нууц байдлаа хадгалахад тусална. Cookie маш олон төрөлтэй байдаг ч веб хөтөч танд тэднийг нарийн тохируулах боломжийиг олгодог.

Google Chrome хөтчийн нэг онцлог нь танд 'Flash Cookies' буюу Adobe Flash Player-ийн өөр дээрээ хадгалж болох мэдээллийн хэмжээг тохируулах боломжийг олгодог. Flash Cookies нь таны зочилсон вебсайтуудын флаш контентуудын мэдээллийг агуулдаг бөгөөд одоо та үүнийг тохируулах боломжтой болсон.


ВЕБ ХӨТӨЧ БА НУУЦЛАЛ
Эсвэл хувийн нууцаа хамгаалах сонголтыг хөтөчд олгох

 Аюулгүй байдал болон нууцлал нь хоорондоо хаамаралтай боловч ижил ойлголтууд биш. Жишээ нь, гэрийн цоож, дохиолол нь аюулгүй байдлыг хангаж өгдөг байхад цонхны хөшиг нууцлалыг олгодог. Үүнтэй адил веб хөтчийн аюулгүй байдлын тохиргоо таныг онлайн дайралтад өртөхөөс хамгаалдаг байхад нууцлалын тохиргоо нь таны веб хандалтыг бусдын нүднээс далд байлгахад анхаардаг.
Нууцлалыг илүү нарийн авч үзье. Үүний тулд таныг өдөр бүр гүйдэг гэж бодьё. Та гүйх бүртээ GPS төхөөрөмжийн тусламжтай гүйсэн замын мэдээллээ хадгалдаг бол хэсэг хугацааны дараа гэхэд таны хаагуур гүйдэг, хэр урт зам туулдаг, гүйлтийн тань дундаж хурд гэх мэт түүхэн мэдээллийг харах боломжтой болно.

Үүнтэй адил веб ертөнцөд аялах бүрт таны зочилсон сайтууд, cookies, татаж авсан файлын мэдээлэл таны компьютерт хадгалагдаж байдаг. Хэрэв та веб хөтчөө пассворд, бөглөх мэдээллийг санаж байхаар тохируулсан бол тэдгээр мэдээлэл ч мөн хадгалагдана.
Бидний зарим нь энэ мэдээллийг компьютераасаа устгаж болдог гэдгийг мэддэггүй. Үүнийг веб хөтчийн Options/Preferences цэсээр дамжуулан хялбархан хийж болно. Үүгээр ч зогсохгүй, сүүлийн үеийн веб хөтчүүд private/incognito горимыг санал болгодог болсон. Жишээ нь, Google Chrome-ын incognito горимд таны зочилсон вебсайтын мэдээлэл history буюу түүхэнд хадгалагдахгүй ба энэ горимд нээсэн бүх цонхнуудыг хаахад шинээр үүссэн cookies тэр дороо устдаг. Энэ нь та компьютерээ бусадтай хувааж хэрэглэдэг тохиолдолд маш хэрэгтэй зүйл билээ.

Веб хөтчийн нууцлалын тохиргоо нь компьютер дээр тань хадгалагдсан, эсвэл веб хөтчөөс вебсайтууд руу явуулдаг зарим мэдээллийг хянах боломж олгодог. Харин вебсайтууд дээр хадгалагдсан байж болох таны мэдээллийг үүгээр хянах боломжгүй.

Вебсайтууд таны тухай мэдээлэл хүлээж авахыг хязгаарлах хэдэн арга бий. Ихэнх веб хөтчүүд cookies, JavaScript, plugin гэх мэт тодорхой мэдээлэлтэй холбоотой өөрийн сонголтыг хийх боломж олгодог нь нууцлалаа хадгалахад тань тусална. Жишээ нь, та зөвхөн өөрийн итгэдэг сайтуудаасаа cookie хүлээн авч, бусдаас нь cookie хүлээн авахгүй байхаар тохируулж болно.

Нууцлал, үр ашигтай байдлын хооронд үргэлж зөрчилдөөн байдаг. Хэрэглэгчдээс хэрэглээний мэдээлэл болон санал хүсэлтүүдийг хүлээж авах нь компаниудад бүтээгдэхүүнээ сайжруулахад тусалдаг. Хамгийн гол нь нууцлалын тодорхой стандартыг мөрдөнгөө энэ 2 зүйлийг тэнцвэртэй барих нь зөв юм.

Бодит амьдрал дээрх нэгэн жишээ авцгаая: веб хөтчийн cookies. Нэг талаас cookie-ний тусламжтай таны байнга зочилдог вебсайтууд танд илүү хэрэгтэй мэдээллийг түргэн хугацаанд хүргэж, онлайн дэлгүүрүүд сагсны мэдээллийг хадгалж чадна. Нөгөө талаас, cookie-г зөвшөөрнө гэдэг нь тухайн сайтад таны зочилсон мэдээллийг хадгалах боломж олгож байна гэсэн үг. Та хэрвээ хүсвэл cookie-г хэзээд хааж болно. Дараагийн удаа веб хөтчийнхөө нууцлалын тохиргоог өөрчилмөөр санагдвал Options/Preferences цэс рүү ороорой.

MALWARE, PHISHING БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТУЛГАРДАГ ЭРСДЛҮҮД
Нугас шиг дуугарч байгаа мөртлөө нугас биш байдаг

Та ATM ашиглах үедээ хэн нэгэн таны нууц кодыг харчихаагүй байгаа даа? гэдэгт анхааралтай ханддаг байх. Магадгүй хуурамч ATM биш биз? хэмээн эхлээд шалгадаг байх. Веб орчинд ажиллах, онлайн гүйлгээ хийх үед хоёр эрсдэл тулгардаг нь malware ба phishing юм. Эдгээр нь таны хувийн мэдээллийг хулгайлах, эсвэл компьютерийг тань барьцаалах зорилготой хувь хүн эсвэл байгууллагын дайралт юм.

Malware, phishing гэж яг юу юм бэ?

Хэн нэгэн хуурамч вебсайт ашиглан өөрийгөө танд өөр хэн нэгэн хэмээн итгүүлж, хувийн мэдээллийг тань авахыг phishing гэнэ. ('fishing' буюу загас барихтай адилаар электрон өгөөш бэлдэж түүнийг нь хэн нэгэн зуухыг хүлээх) Phishing-ийн нийтлэг нэг төрөл нь танд банкнаас эсвэл таны хэрэглэдэг веб үйлчилгээнээс мейл явуулсан мэт харагддаг. Мейлийн гарчиг нь магадгүй "Банкны мэдээллээ шинэчилнэ үү" гэсэн байна. Тэр мейл нь хуурамч вебсайтын линкийг агуулах ба та түүнд нэвтрэхийн тулд хувийн мэдээллээ оруулснаар муу залууст өөрийн мэдээллээ өглөө гэсэн үг.

Харин malware бол танд мэдэгдэлгүйгээр компьютерт тань суусан хортой програм юм. Вируснээс хамгаалах програм нэрийдлээр вирус тараах, эсвэл тодорхой нэг вебсайт руу ороход танаас асуулгүйгээр үл мэдэгдэх програм суулгах замаар ажилладаг. Тэрхүү програм нь кредит картны дугаар, нууц дугаар хулгайлах, эсвэл компьютерт тань хор учруулах зорилготой байдаг. Нэгэнт суусан malware-ийг устгахад хэцүү төдийгүй тэр нь таны компьютер дээрх бүх файл руу чөлөөтэй нэвтэрч, олсон мэдээллээ эзэн рүүгээ явуулж чаддаг.

Нэгэнт суусан malware-ийг устгахад хэцүү төдийгүй тэр нь таны компьютер дээрх бүх файл руу чөлөөтэй нэвтэрч, олсон мэдээллээ эзэн рүүгээ явуулж чаддаг.

Phishing, malware-ын довтолгооноос хамгаалахад сүүлийн үеийн шинэчлэгдсэн веб хөтчүүд чухал нөлөөтэй. Тэд веб хуудсуудыг шинжлэн malware байх магадлалтай бол хэрэглэгчид анхааруулдаг.

Нөгөө талаас, довтлогч заавал сүүлийн үеийн нарийн техникийг ашиглалгүй, оронд нь танаар муу сонголт хийлгэх арга олж болох юм. Дараагийн бүлгүүдэд цахим ертөнцөд хэрхэн ухаалаг шийдвэр гаргах, түүнд веб технологиуд хэрхэн тусалдаг тухай ярина.

ОРЧИН ҮЕИЙН ВЕБ ХӨТЧҮҮД MALWARE, PHISHING-ЭЭС ХАМГААЛАХАД ТУСАЛДАГ ТУХАЙ.

Хамгийн сүүлийн хувилбар хүртлээ шинэчлэгдсэн веб хөтөч 3 төрлийн аюулгүй байдлын эрсдлийг хязгаарлаж чаддаг.


Эрсдэл 1: Довтлогч та хоёрын контактын давтамж

Та хортой хуурамч веб сайт, эсвэл хакдуулсан вебсайтад зочилсноор довтлогчийн бай болдог. Ихэнх орчин үеийн веб хөтчүүд зочлох гэж буй хуудас болгоныг тань урьдчилан шалгаж, сэжигтэй зүйлс илэрвэл анхааруулдаг. Энэ мэдээлэл нь та үнэхээр тэр хуудсанд зочилмоор байгаа үгүйгээ дахин бодох боломж олгодог.

Жишээ нь Google Chrome гэх мэт зарим веб хөтчүүд Safe Browsing технологийг хэрэглэдэг. Таныг интернетээр аялж байх хооронд хуудас болгоныг malware phishing-ийн жагсаалтанд орсон вебсайтуудтай тулгадаг. Энэ жагсаалт нууцлалыг хангахын тулд таны компьютер дээр хадгалагдсан байх ба хэрэв тэр жагсаалт дээр бичигдсэн вебсайт, таны зочлох гэж буй вебсайттай тохирч байвал веб хөтөч тань Google-ээс нэмэлт мэдээлэл хүсдэг. (Тэрхүү мэдээлэл нь энгийн текстээр биш, өндөр нууцлалтай бичигдсэн байдаг) Хэрэв Google тохирч байгааг баталвал Google Chrome тухайн хуудсыг аюултай байж магадгүй гэсэн анхааруулгыг өгдөг.

Эрсдэл 2: Довтолгоонд өртсөн веб хөтчийн хэврэг байдал

Хуучирсан, шинэчлэгдээгүй веб хөтчүүд аюулгүй байдлын тал дээр довтлогчдын ашиглаж болох дутагдлуудыг агуулдаг. Хуучирсан програмууд бүгд ийм эрсдэлтэй байдаг. Тийм учраас програмуудынхаа хамгийн сүүлийн үеийн хувилбаруудыг суулгаж, хурдан шинэчилж байх нь тун чухал.

Зарим веб хөтчүүд автоматаар шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж, хэрэглэгчид мэдээлдэг. Харин Google Chrome гэх мэт веб хөтчүүд автоматаар шинэчлэгддэг. Тэд тодорхой хугацааны давтамжтай шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж, хэрэглээг тасалдуулалгүй өөрсдөө суулгачихдаг. Үүгээр ч зогсохгүй, Google Chrome нь Adobe Flash Player, PDF viewer-ийг нэгтгэсэн тул тэдний шинэ хувилбаруудыг мөн автоматаар суулгадаг.

Эрсдэл 3: Довтлогч таны веб хөтчийн сул талыг мэдчихсэн тохиолдол дахь хохирлын хэмжээ.

Зарим орчин үеийн веб хөтчүүд "sandbox" хэмээх хамгаалалтын нэмэлт давхаргатай байдаг. Бодит амьдрал дээр sandbox нь элсийг хальж асгарахаас сэргийлдэгийн адил веб хөтчийн sandbox нь хорт кодууд браузераас хальж компьютерт суулгагдахаас сэргийлсэн хаалттай орчинг үүсгэдэг. Үүний үр дүнд хортой код таны мэдээлэлд нэвтэрч, өөрчилж, гэмтэл учруулж чадахгүй.

Эцэст дүгнэж хэлэхэд, орчин үеийн веб хөтчүүд 1) зочлох гэж буй вебсайтуудыг урьдчилж шалгаснаар, 2) шинэ, илүү аюулгүй хувилбар гарах бүрт түүнийг автоматаар суулгаснаар, 3) sandbox ашиглан хорт кодуудыг таны компьютерт хохирол учруулахаас сэргийлснээр таныг хамгаалж чадна.

Дараагийн хэдэн бүлэгт таныг илүү мэдээлэлтэй сонголт хийхэд туслах зорилгоор веб хуудсуудын хаягны тухай энгийн ойлголтыг өгөх болно.


АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫН ТУЛД ВЕБ ХАЯГУУДЫГ АШИГЛАХ НЬ

Uniform Resourse Locator буюу URL нь төвөгтэй сонсогдож болох ч энгийн зүйл юм: энэ бол зүгээр л таны веб хөтчийнхөө дээд цонхонд бичдэг веб хуудасны хаяг юм. Таныг URL оруулах үед веб сайт дэлхийн хаа нэгтээ байрлах хостоосоо дуудагдан олон мянган милийн урттай кабелиар дамжиж таны интернет холболт руу хүргэгдэн, эцэст нь таны компьютерийн веб хөтөч дээр гарч ирдэг.

URL-ийн жишээнүүд:
URL-ийн хэсгүүдийг ойлгосноор өөрийгөө интернет халдлагаас хамгаалах боломжтой.

 Эхний хэсгийг схем гэж нэрлэдэг. Дээрх жишээний хувьд HTTP (HyperText Transfer Protocol) нь схем юм.

www.google.com бол тухайн вебсайт байрладаг хостын нэр юм. Хувь хүн, албан байгууллага шинэ вебсайт бүтээх үедээ хост нэрийг өөрийн нэр дээр бүртгүүлдэг ба зөвхөн тэд үүнийг ашиглаж чадна.

 URL нь хост нэрийнхээ дараа нэмэлт path буюу замтай байж болно. Энэ нь тэр хостын тодорхой нэг хуудас руу аваачдаг. Манай жишээн дээр энэ нь Google Maps буюу газрын зургийн хэсэг рүү аваачна. Заримдаа path нь хост нэр, эсвэл дэд домэйний өмнө бичигддэг. Жишээ нь, "maps.google.com", "news.google.com".

Харин одоо аюулгүй байдлын тухай ярилцья. Та хуурамч вебсайтаар зорчиж байгаа эсэхээ URL-ийг нь шалгаснаар мэдэж болно. Зөвхөн хууль ёсны эзэн нь л тухайн хост нэрийг ашигладаг гэдгийг санаарай.

Жишээ нь та Bank of America-ийн вебсайт руу орох гэж байна гэж бодьё.

ЖИНХЭНЭ:
- www.bankofamerica.com - хост нэр нь зөв байгаа тул энэ нь жинхэнэ URL юм.

- www.bankofamerica.com/smallbusiness - хост нэр нь зөв тул энэ нь мөн л жинхэнэ URL юм. Түүний path нь жижг бизнестэй холбоотой дэд хуудсыг зааж байна.

СЭЖИГТЭЙ:
- bankofamerica.xyz.com - Bank of America-ийн вебсайт биш юм. Энэ нь xyz.com-ын дэд домэйн юм.

- www.xyz.com/bankofamerica нь мөн л Bank of America-ийн вебсайт биш юм. Энэ нь xyz.com дотор агуулагдах path юм.

Нууц үг, эсвэл дансны дугаар шаардсан онлайн гүйлгээ гэх мэт үйлдэл хийхээсээ өмнө заавал тухайн хуудасныхаа хаягийг шалгаж байгаарай! "https://" гэсэн схемтэй, цоожны дүрс харагдаж байвал та санаа амар байж болно. "https://" нь мэдээлэл веб хөтөч сервер хоёрын дунд аюулгүй (secure) холболтоор дамжуулагдаж байгаа гэдгийг илтгэж байдаг.

Аюулгүй холболтоор холбогдсон Bank of America-ийн вебсайт дараах байдлаар харагдана: https://www.bankofamerica.com. Аюулгүй холболт нь таны мэдээллийг гуравдагч этгээд харах, сонсох боломжгүйг илтгэдэг учраас сайн зүйл юм. Гэхдээ хост нэрийг нь шалгахаа мартуузай! (Хуурамч вебсайт руу аюулгүй холболтоор холбогдох нь ямар ч хэрэггүй зүйл!)

Дараагийн бүлэгт URL-ийг шивж оруулах нь хэрхэн зөв хуудас руу аваачдаг тухай ярина.


3 comments:

  1. Bayarlalaa. Heregtei medeele baina.

    ReplyDelete
  2. I joined your site and within 3 days had a message from my now partner. After 2 months of messages and phone calls we finally met and the moment I saw her I felt it..she was the one. And she still is.get in touch with Doc Via templeofanswer@hotmail . co . uk, call/w.s +234(815) 542-5481

    ReplyDelete
  3. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete

 
Toggle Footer