Цөмийн Хаягдалыг Шил Болгон Хувиргах Арга

Цөмийн эрчим хүч гэдэг бол агуу зүйл, гэхдээ үүний хаягдал хамгийн том асуудал байдаг. Магадгүй ирээдүйд бид энэ хаягдалыг ашиглаж илүү эрчим хүч гаргаж авах байх, харин тэр үеийг хүртэл бид энэ хаягдалыг хадгалах тал дээр гацаанд орчихоод байгаа билээ. Гэхдээ үүнийг шийдвэрлэх нэгэн арга олсон нь Цөмийн Шил юм. 

Үүнийг хийх арга нь гайхалтай амархан юм байна. Та дурын радио идэвхит плутоны хаягдалыг сонгон авч хайлуулах зуухны төмрийн баастай хольж хайлуулан шилэн хэлбэрт оруулснаар аюултай хаягдалыг шилэн дотор түгжих боломжтой болж байна. Энэ арга нь цоо шинэ арга биш бөгөөд Шэффилдийн их сургуулийн инженерүүд гүнзгийрүүлэн судалж энэ аргаар цөмийн хаягдалыг 90 хувь хүртэл багасгах боломжтой гэдгийг баталжээ.

Энэ арга нь цөмийн хаягдал дээр ашиглагдахгүй байгаа ч хуучин шүүлтүүр, хамгаалалт бүхий төхөөрөмж, хаягдал төмөр, чулуу зэрэг зүйлс дээр ашиглагдаж байна. Одоогоор цөмийн хаягдалыг бетонон бүрхүүл бүхий газар булж хамгаалж байна. Хэрэв энэ хаягдалыг хайлуулж шилэн бүтэцтэй болговол зөөвөрлөх болон хураахад маш хялбар болох ба ажилчдад ч хор багатай байх болно.

Шэффилдийн их сургуулийн инженерүүд туршилтаа жинхэнэ плутоны хаягдал дээр туршиж үзээгүй ч түүнтэй химийн бүтэц болон шинж чанар адил гэхдээ аюулгүй Цериум гэх бодисон дээр туршилтуудаа хийсэн юм байна. Хэрэв энэ арга ашиглагдаж эхэлвэл радио идэвхит хаягдлыг хялбар аргаар шийдвэрлэж хамгийн аюултай шилэн эдлэлийг гаргаж авах юм байна.



Эх сурвалж: Gizmodo.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer