Өнгөрсөн жил iPad Mini гарч илүү жижиг хэмжээний мөн 9.7 инчийн iPad-аас хямд таблет байхаар гарсан билээ. Энгийн iPad Mini нь үзүүлэлтийн хувьд бараг iPad 2-той адил байсан бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй таблет биш юм. Худалдан авагчид ч жижиг хэмжээнд болж авч харин хүчин чадлыг хоёрт тавиж байсан.
Харин Retina дэлгэцтэй iPad Mini нь хүчин чадлын хувьд сул талгүй. Шинэ загвар нь 2048x1526 пикслын дэлгэцтэй бөгөөд энэ нь том iPad-ын дэлгэцийн нягтралтай яг адил мөн шинэ 64 битийн A7 проссессортой бөгөөд энэ нь iPhone 5S болон iPad Air адил юм. Энэ нь iPad Air-ын жижигрүүлсэн загвар л гэсэн үг юм.
iPad Air болон Retina iPad Mini |
Гэхдээ энэхүү бүх сайжруулалтанд та илүү мөнгө үрэх хэрэгтэй болно. 16GB-ын загвар нь 399$ бөгөөд энэ нь хамгийн хямд нь юм. Хуучин iPad Mini-гийн үнэ нь буурч одоо 299$ болсон байна. Энэхүү үнэ нь бусад өрсөлдөгчдийн гаргадаг жижиг таблетуудын хувьд хамгийн үнэтэй нь юм.
Үнийн харьцуулалт |
Өнгөрсөн жил iPad болон iPad Mini-гийн ялгаа их байсан бөгөөд та жижиг хэмжээтэй бол илүү муу үзүүлэлттэй харин томыг сонговол илүү үнэтэй илүү их хүчин чадалтайг сонгож байгаатай адил байсан. Гэтэл энэ жил үзүүлэлтийн хувьд хоёр төрлийн iPad-ууд хоорондоо бараг ялгаагүй болж өгсөн бөгөөд энэ нь зөвхөн хэрэглэгч дэлгэцний хэмжээгээ сонгох хэрэгтэй болгосон юм.
Дизайны хувьд хуучинтайгаа адил бөгөөд дэлгэцийг нь л харж байж ялгааг нь харах болно. Харин жин болон зузааны хувьд бага зэргийн ялгаатай. Шинэ iPad Mini нь 0.3 мм-ээр өргөн бөгөөд жингийн хувьд зөвхөн Wi-Fi-тай загвар нь 23 грамм харин LTE загвар нь 29 граммаар илүү юм. Гэхдээ энэ нь ч хэрэглэгчид бараг мэдэгдэхгүй ялгаа юм.
Retina iPad Mini |
Харин шинэ дэлгэц нь яах аргагүй маш том ахиц юм. Шинэ өндөр нягтрал бүхий дэлгэцийг нь хэсэгхэн хугацаанд ашиглахад та дасах болно. Энэ нь мөн цагаа ч олсон сайжруулалт юм. Учир нь бусад 7 инчийн таблетуудын дэлгэц өндөр үзүүлэлтэй болж эхэлж байгаа билээ.
Таблетуудын харьцуулалт |
Хүчин чадлын хувьд мөн 1GB шуурхай санах ойтой болсон бөгөөд MIMO буюу олон оролт гаралттай Wi-Fi антеннатай илүү сайжруулсан камератай.
Retina iPad Mini болон 7 инчийн Android таблет |
Ингээд хэрвээ хуучин iPad Mini-тэй бол энэ бүхэн шинийг нь авах шалтгаан болж чадах уу? Хэрвээ хүчин чадал шаардсан програм байнга ашигладаг бол мэдээж тийм харин өдөр тутам жижиг зүйл хийх гэж ашигладаг бол хуучинтайгаа байхад болно. Харин та өмнө нь iPad-тай байгаагүй шинээр авах гэж байгаа бөгөөд шинэ хуучин iPad Mini-гийн алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол шинийг нь авах хэрэгтэй учир нь программистууд мэдээж хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай төхөөрөмжид нийцэх л програм бичих сонирхолтой байх болно мөн одоо 64 битийн төхөөрөмжүүд илүү давамгай болж эхэлж байгаа бөгөөд энэ нь зөвхөн таблет ч биш компьютер болон одооноос 64 битийн утсууд гарч эхэлж байгаа.
Гэхдээ бас нэгэн зүйлийг анхаарах хэрэгтэй шинэ retina дэлгэцтэй болоход програмуудын хэмжээ илүү том болох болно. Тиймээс ч хэрвээ та хуучин 16GB бүрэн хэрэглэдэг байсан бол шинэ iPad Mini дээр энэ хэмжээ таны хэрэгцээг хангаж чадахаа болино гэсэн үг. Тиймээс ч 32GB болон түүнээс дээш багтаамжтай төрөл нь илүү сайн сонголт болж өгнө.
Мөн шинээр iOS үйлдлийн системтэй төхөөрөмж авахад iWorks болон iLife багц програмууд үнэгүй дагалдаж байгаа билээ.
Дүгнэлт
Сайн тал: Retina дэлгэцтэй iPad Mini бол өнгөрсөн жилийн загвартайгаа харьцуулах илүү сайн өндөр нарийвчлалтай дэлгэцтэй, сайжруулсан Wi-Fi мөн LTE буюу 4G холболтын боломжтой болсон нь iPad Air-ынхаа том өрсөлдөгч нь болсон таблет юм. Батарейн хувьд энгийн iPad Mini-тэй тэнцэнхүйц бүүр илүү ч болж өгсөн.
Сул тал: Эхлэх үнэ нь 399$ бөгөөд энэ нь бусад жижиг таблетуудтай харьцуулах илүү өндөр үнэтэй юм. Мөн та илүү их багтаамжтай эсвэл LTE холболттойг авахыг хүсвэл үнэ нь мөн өсөх болно. Мөн iPhone 5S дээр шинээр гарсан Touch ID хурууны хээ таних шинэ боломжгүй юм.
Дүгнээд хэлэхэд нь энэ нь шинэ iPad Air-ын жижиг загвар бөгөөд хэмжээнээс шалтгаалж үзүүлэлт нь унаагүй бүтээл юм. Гэхдээ үнийн хувьд урьд өмнөөсөө илүү өндөр хэдий ч гайхалтай таблет юм.
Эх сурвалж: cnet.com
yag origiin hanaas olj boloh uu?
ReplyDeleteОригнал хульхыг ялгахад хэцүү биш, барьж үзэхэд л мэдэгдэнэ. Тиймээс гадуур зарж байгаа худалдаанаас авч болно гэсэн үг. Tedy, Entera-д ирсэн байна лээ. мөн зарын сайтууд болон фейсбүүкны зараас харж байгаад авч болно.
Delete