iPhone 5-ийн мэдрэгч дэлгэц хоёр дахин хурдан

9/27/2013
touchmarks

Клоуд үйлчилгээ үзүүлдэг Agawi компани TouchMark бенчмарк ашиглан хэмжихэд iPhone-ийн мэдрэгч дэлгэц Android болон Windows утасны мэдрэгч дэлгэцээс хоёр дахин хурдан хариу үзүүлсэн байна.

240fps өндөр хурдны фремтэй камертэй Touchscope ашиглан хэд хэдэн утасан дээр App Response Time (ART)-ийн туршилт хийж үзжээ. ART бол хэрэглэгч дэлгэцэнд хүрэх үед дэлгэцийн хариун үйлдэл үзүүлэх хугацааг хэмжих арга юм.

Туршилт хийхэд Android утасны хувьд хамгийн хурдан нь Galaxy S4 -ийн хариу үйлдэл үзүүлэх хурд 114ms байсан бол iPhone-ийн хариу үйлдэл үзүүлэх хурд түүнээс хамгаагүй хурдан буюу 55ms байжээ. Харин Lumia 928 ухаалаг утас 117ms байсан бол iPhone 5-тай хамгийн ойр хурдыг буюу 85ms -ийг iPhone 4 үзүүлсэн байна. HTC One болон Moto X ухаалаг утаснууд 121, 123ms хурдтай мэдэрч байжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Relan энэ талаар:

Апп хариу үзүүлэх хурд нь таны оруулсан өгөгдөл хир хурдан хариун үзүүлж буйг харуулж байгаа юм. Хамгийн бага хугацаатай нь маш хурдан байна гэсэн үг. Тиймээс магадгүй iPhone-ний keyboard нь Android-ний keyboard-оос илүү хурдан байгааг хэрэглэгчид анзаардаг байх”

Мэдрэгч дэлгэцний хурд бидний хэрэглэдэг төхөөрөмжүүд дээр хэр их ялгаатай байгааг Microsoft доорх туршилтаар харуулжээ. Энэхүү бичлэгээс харахад 100ms болон 50ms -ны хооронд мэдэгдэхүйц ялгаа байгааг анзаарч болно.



Apple-ийн мэдрэгч дэлгэц нь Android болон Windows утасны мэдрэгч дэлгэцүүдээс мэдэгдэхүйц хурдан хариун үйлдэл үзүүлж байсныг Awagi онцолж байв. Гэсэн хэдий ч үүнийг нарийн тест хийж үзэх шаардлагатай ба магадгүй програм хангамжийн кодийн ялгаа байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Цаашдаа техник хангамж болон програм хангамжийг хоёуланг нь тестлэх бенчмарк Апп гаргахаар Agawi төлөвлөж байгаа аж. Тус компани мөн Apple-ийн шинээр гаргасан iPhone 5s болон iPhone 5c утаснуудад тест хийж байгаа юм байна.



Эх сурвалж: macrumors.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer