Google Дээр Дуу Хоолойгоороо Хайлт Хийцгээе!

11/27/2013

Интернет гэдэг үгийг Google -гүйгээр төсөөлөгдөхгүй болсон. Google анх хайлтын системийг танилцуулсанаас хойш хайлтын арга хэлбэрээ сайжруулсаар ирсэн. Дуу хоолойгоор, зургаар, мөн Doodles гэх мэт олон хэлбэрээр хайх боломжийг Google олгосон байдаг.

Тэгвэл Google дуу хоолойгоор хайлт хийдэг системээ илүү сайжруулан шинэчилсэн байна. Google Now үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байгаа. Энэхүү үйлчилгээг хамгийн түрүүнд Moto X дээр танилцуулж байсан юм.

Харин энэ удаа Chrome хөтөч дээр энэхүү боломжийг нээж өгсөн байна. Та ямар ч гар ашиглахгүйгээр дуу хоолойгоороо ярьж хайлт хийх боломжтой юм. Харамсалтай нь монгол хэл байхгүй учраас англи хэлээр л ярьх хэрэгтэй болж дээ.

Гэхдээ та үүнийг нэг туршаад үзээрэй. Намайг туршиж үзэхэд дажгүй сайн ажиллаж байна лээ. Яг л Siri шиг.

Үүнийг ашиглахын өмнө та Google хайлтын хэсэг дээрх мик-ийн дүрсэн дээр дарж 'OK Google' гэсэн командаар идэвхжүүлэх шаардлагатай. Ажиллахгүй байвал энэхүү өргөтгөлийг татаж суулгаарай. Дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл энд дар.




Технологийн хөгжлийн хурд үнэхээр гэрлийн хурдаар л хөгжиж байна даа. Хүүхэд байхад зөгнөлт зохиол эсвэл киноноос л хардаг байсан зүйлс өдөр ирэх бүр бодит хэрэглээ болсоор байна. Залуусаа, бид энэхүү хөгжлийг чиглүүлэгч болоогүй ч гэлээ болох хүртэл сайн хэрэглэгчид болцгооё!

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer