Удаан Хүлээлгэсэн 'Clumsy Ninja' Тоглоом App Store Дээр Үнэгүй Гарлаа

11/22/2013

Анх 2012 оны есдүгээр сард iPhone 5-ийн танилцуулган дээр Clumsy Ninja гэх интерактив тоглоомыг танилцуулж байсан бол жил гарны дараа өнөөдөр ийнхүү App Store дээр гарчээ.

Clumsy Ninja нь физикийн хуульд захирагдах ба тоглогч нинжаатай харилцах байдлаар тоглох юм. Нинжаа янз бүрийн дасгал хөдөлгөөнүүдийг сурсанаар бүс авах ба од шидэх, үсрэх, өшиглөх зэрэг хөдөлгөөнийг тоглох бүр сурсаар байдаг.

Тоглоомд 70 гаруй эд зүйлс тухайлбал үсэрдэг тавцан, мишок зэрэг багтсан байна. Нэлээд хэдэн үеийг давж шинэ боломжуудыг нээх зэрэг тоглоход сонирхолтой юм.

Нижаагийн хувцас, бүс, толгойн боолт зэргийг сольж, зургийг нь найз нартайгаа хуваалцах боломжтой юм. Хөгжүүлэгчдийн хэлж байгаагаар бол уг тоглоомыг онцгой симуляц технологи ашиглан бүтээсэн учраас орчин болон нинжаагийн хөдөлгөөн маш бодит мэт ажээ.

Та уг тоглоомыг нэг сонирход үзээрэй, тун хөөрхөн сонирхолтой тоглоом шүү!

Татах: App Store

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer