Каспийн Тэнгисийн Мангас

11/23/2013

1960-аад оны дунд үед АНУ-ын тагнуулын төв газар тагнуулын хиймэл дагуулаар Каспийн тэнгисд байрлах ЗХУ-ын нууц туршилтын төслийн зургийг авсан байна. Зураг дээрээс маш том онгоц хэлбэрийн төхөөрөмж харагдсан бөгөөд энэхүү төхөөрөмжийн далавч нь биетэй нь харьцуулахад маш жижиг байсан бөгөөд тухайн төхөөрөмж нь онгоцны буудал дээр биш харин усан боомт дээр байрлаж байв. Мөн тэд тухайн төхөөрөмж дээр "KM" гэсэн бичиг байхыг олж харсан бөгөөд үүнээс болж энэхүү төхөөрөмжид "Kaspian Monster" гэж нэрлэсэн байна.

Хиймэл дагуулаас авсан зураг


Гэсэн хэдий ч "KM" гэдэг "Корабль Макет" буюу туршилтын хөлөг гэсэн үгний товчлол байв.

Ростислав Евгеньевич Алексеев
Энэхүү төслийн ард хөлөг онгоц зохион бүтээгч Ростислав Евгеньевич Алексеев байв. Тэрээр анхны Экраноплан хөлгүүдийг зохион бүтээсэн хүн юм. Түүний ажил нисэх онгоц зохион бүтээгч Андрей Туполев мөн сансрын хөлөг зохион бүтээгч Королёвтай дүйцэхүйц юм.

Алексеев бүхэл амьдралынхаа турш хурдан хөлөг онгоц зохион бүтээх хүсэл мөрөөдөлтэй байсан бөгөөд тэрээр анх иргэний хурдан усан онгоцууд зохион бүтээж байсан бөгөөд түүний бүтээл 150 зорчигчийг 100 км цагийн хурдаар тээвэрлэх чадвартай байв.

Түүний анхны бүтээлүүд нь өндөр хурданд хүрч байсан хэдий ч түүний хөлөгийн доод хэсэг нь усанд байдаг байв. Гэвч хөлөг онгоц нь усанд байснаар тэрээр хүссэн хурдандаа хүрч чадахгүй байв. Мөн түүнээс гадна усны эсэргүүцэл нь хөлгийг өндөр хурдтай явахад эвдрэл учруулах магадлалтай байсан бөгөөд энэ бүхнийг даван туулахын тулд тэрээр экраны (оросоор) эффект ашиглахаар шийдсэн байна.

КМ - Корабль Макет


Энэ нь үзэгдэл онгоц газартай ойрхон нисэхэд үүсдэг бөгөөд үүнийг ч нисгэгчид мөн мэдэрдэг байна. Газардахын мөн нисгэгчдэд нисэх онгоц хөвөж байгаа юм шиг мэдэгддэг. Агаарын урсгал нь газар болон онгоцны далавчны хооронд маш хүчтэй болоход энэ үзэгдэл бий болох бөгөөд агаар нь газар болон далавчны дунд нааш цааш ойх байдлаар ийм үзэгдэл үүсдэг. Тиймээс ч онгоц зөвхөн газартай маш ойрхон нисэж байх үед л энэ үзэгдэл мэдэгддэг.

Алексеев энэхүү үзэгдлийг ашиглаж өөрийн дараагийн хурдан хөлөг онгоцоо зохион бүтээхээр болжээ.1964-1965 онд "KM"-ын дизайныг гаргасан бөгөөд 1966 онд анхны туршилтанд орсон байна. "КМ"-ын хэрэглээ нь тусгай аврах ажиллагаанд зориулагдаж байв.

КМ - Корабль Макет
Ингээд түүний бүтээл нь экраны эффектийг бүрэн ашиглахын тулд богино хэдий ч маш өргөн далавчтай 10 тийрэлтэт хөдөлгүүр бүхий аварга том Экраноплан (экран+(аэро)план) байв. Урд байрлах 8 хөдөлгүүрийг далавчинд экраны эффект үүсгэхийн тулд байрлуулсан байв.

Түүний үзүүлэлт нь:
Урт: 92 метр
Далавчны урт: 37.60 метр
Сүүлний тогтворжуулагчийн урт: 37 метр
Өндөр: 21.80 метр
Далавчны талбай: 662.50 метр кв
Хоосон жин: 240,000 кг
Нислэгийн жин: 544,000 кг
Хөлөлгүүр: 10 x ТРД ВД-7 тийрэлтэт хөдөлгүүр

Хүрэх хурд: 500 км цаг
Крейсерийн хурд: 430 км цаг
Хүрэх зай: 1,500 км
Экраны эффект үйлчлэх өндөр: 4-14 метр

Экраноплан КМ

Энэхүү экраноплан яах аргагүй инженерчлэлийн гайхамшиг байсан бөгөөд анхны туршилт хийх болоход флот эсвэл нисэх хүчины аль нь туршилт хийх вэ гэсэн асуулт үүссэн байна. Учир нь экраноплан нь усан дээр явдаггүй усны дээгүүр хөөрдөг гэсэн хэдий ч онгоц мэт дээш хөөрдөггүй төхөөрөмж байв. Эцсийн эцэст нисэх хүчний нисгэгчид туршилт хийхээр болжээ. Мөн Алексеев өөрийн биеэр туршилтанд хамтран оролцсон байна.

Алексеев КМ-ээс гадна A-90 Орлёнок мөн Лунь экраноплануудыг зохион бүтээсэн бөгөөд Орлёнок нь дунд зэргийн тээврийн хөлөг байсан юм. Харин Лунь бол довтолгооны хөлөг байсан бөгөөд гол зэвсэг нь хөлөг онгоцны эсрэг 6 пуужин байв. Анхны төлөвлөгөөгөөр бол Лунь-ын бай нь дайсны онгоц тээвэрлэгч хөлгүүд байсан бөгөөд экраноплан нь энгийн хөлөг онгоцуудаас илүү хурдан, усан дээрх минаны аюулд өртөхгүй давуу талуудтай байв.

Экраноплан Орлёнок
КМ - Корабль Макет
Экранопланы төсөл нь илүү талууд ихтэй байсан ч өндөр үнэтэй төсөл байсан бөгөөд нисгэгчийн буруугаас болж туршилтын явцаж осол гарсан хэдий ч хүний амь эрсдээгүй байна. Ингээд ЗХУ-ын эдийн засгийн байдал муудаж эхэлж үүнээс болж энэхүү төслийг орхисон байна.

Экраноплан Лунь

Экраноплан Лунь

Экраноплан Лунь
Харин Алексеев 1980 онд нас барсан бөгөөд экранопланы төслийн дараа өөрийн судалгаа шинжилгээний ажилд үлдсэн амьдралаа зориулсан байна.



Эх сурвалж: wikipedia.org, youtube.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer