Зөөврийн Компьютерын Батарейн Насыг Уртасгах Хэдэн Аргаас

11/05/2013

Сүүлийн үед цахим төхөөрөмжийн хүч чадал асар ихээр нэмэгдэж хүмүүсийн бүтээмжийг эрс нэмэгдүүлсэн. Тэр дундаа зөөврийн төхөөрөмжийн хөгжлийн хурд санаанд багтамгүй хурдтай явж байна. Үндсэндээ цахим төхөөрөмжийн гол эрхтэнүүд болох төв процессор, санах ой, график карт, дэлгэц, хатуу дискийн багтаамж хүчин чадал шинэ төвшинд гарсан юм. Гэтэл нэг л зүйл дэвшлийг эс олсон хэвээрээ байсаар: батарей. Энэ бол суурийн компьютерын хувьд бол асуудал биш боловч зөөврийн компьютерын хувьд бол чухал үзүүлэлт. Батарейны технологи айхтар сүртэй хөгжөөгүй. Гэхдээ санасныг бодоход сүүлийн үед ашиглагдаж байгаа батарейн технологи нь өмнөх үеэ бодвол арчилгаа бага шаардах болсон. Бид энэ удаа лаптопныхоо батарейны насыг жаахан ч гэсэн уртасгаж, мөн хэрхэн илүү мөнгө зарахгүй урт удаан ашиглах талаар бяцхан зөвлөгөө бэлтгэлээ. Өмнө нь манай блог шинээр зөөрийн компьютер авах гэжбайгаа хүмүүст энэ талаар хүргэж байсан бол энэ удаа арай илүү гүнзгий тайлбарлах гэж хичээе.

  1. Боломжтой бол үргэлж залгаатай байлга
Цэнэг дүүрчээд байхад компьютераа тогонд залгаатай орхих нь батарейг гэмтээж, батарейны насыг богиносгодог гэсэн яриа та сонсож байсан уу? Өмнө нь бол тийм байсан. Харин одоо бол энэ бол хоосон яриа. Орчин үед лаптопны батарейнд лити ион (lighium ion)-ийг ашиглах болсоноор батарены цэг дүүрмэгц цэнэглэхгүй шууд зогсдог болсон. Тэгэхээр үргэлж тогонд залгаатай байхад таны батарей ямар ч ажил хийхгүй сул зогсож байгаа учраас урт насалнаа гэсэн үг.

  1. Дэлгэцийн гэрлийг бууруул
Дэлгэц бол багагүй цэнэг уудаг хэсэг юм. Тиймээс дэлгэцийн гэрлийг бууруулах нь таны лаптопны цэнэг барих хугацааг мэдэгдэхүйц уртасгах болно.
Эрчим хүчийг зохицуулах өөр арга нь Виндовс системийн удирдлагын хэсэгт бий. Та Control Panel → Hardware and Sound → Power Options гэж ороод Change plan settings (аль идэвхтэй байгаа план)-ийг дарна. “Dim the display' гэсэн хэсэгт 1-3 минутаар тохируулж, 'Turn off the display' хэсэгт 3-5 мин тохируулах нь тохиромжтой юм. Түүнчлэн Change advanced power settings гэсэн хэсэг уруу орж илүү нарийн тохируулах боломжтой.

        3.  Тэнэмэл апп-уудыг олж унтраа

Бидний нүднээс далд ажиллаж байдаг програмууд цэнэгийг чимээгүйхэн ууж байдаг. Веб броузерууд мөн үүнд буруутай. Эдгээр нөхдүүдийг илрүүлэхэд тийм ч хэцүү биш. Хэрэв лаптопны сэнс гэнэт хүчтэй ажиллаад, их чимээ гараад эхэлбэл манай нөхдүүд ажлаа хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд та Виндовсын шидэт товчлуур <Ctrl><Alt><Del> хослолыг дарж Таск Менежерыг нээж процесс хэсгээс хэргийн буруутныг олж илрүүлэх хэрэгтэй. Хэрэв програм хаагдахгүй бол дээр нь хулгаа аваачаад баруун товчыг дараад Kill Process -ийг сонгож номхруулах аргыг хэрэглэх хэрэгтэй. Энэхүү арга тун үр дүнтэй боловч хүчин мөхөсдөх тохиолдол гардаг тул системээ унтрааж асаах Б төлөвлөгөөнд орох хэрэгтэй.

  1. Хэрэгцээгүй програмуудыг унтраа
Бидэнд хэрэгтэй боловч байнга ашиглаад байдаггүй програмууд мөн системийн ресорсыг дэмий үрсээр байдаг. Эдгээр нь аливаа програмийн шинэчлэгч (update) мөн пир-пир BitTorrent мэт програмууд юм. Антивирус, эсвэл виндовсийн шинэчлэгчээс бусдыг нь бол хаачих хэрэгтэй. Харин торрентын хувьд гэвэл хэрэгтэй зүйлсээ татаж дууслаа л бол шууд унтрааж занших хэрэгтэй.

  1. Ашиглагдахгүй байгаа төхөөрөмжийг унтрааж байх
Хэрэглээгүй үедээ Wi-Fi, Bluetooth, болон үүрэн дата багц ашиглагдаг бол эдгээрийг унтрааж байх хэрэгтэй. Түүнчлэн оптик дравер мөн цэнэгийг ихээр уудаг учраас хэрэгцээгүй үед дискээ авч байгаарай. Хэрэв таны компьютерын гар гэрэлтдэг бол ашиглаагүй үедээ бас л унтрааж бай.

Эдгээр аргыг хэрэглэвэл таны лаптопны батарей учиргүй хэдэн цагаар уртасахгүй ч гэлээ дараагийн лаптоо авах хүртэл батарейгээ солихгүй байхад хэрэг болно гэж бодож байна.

Харин уншигч танд ямар зөвлөгөө, цэнэг барих үнэтэй аргууд байна? Бидэнтэй хуваалцаарай!

5 comments:

  1. baterie-gaa lighium ion gedgiig yaj medehiin?

    ReplyDelete
  2. батарейн дээр чинь Li-ion гэсэн барааны тэмдэг байгаа. Компьютерийнхээ батарейг салгаад хар.

    ReplyDelete
  3. tegvel hereglej bhdaa battery-ga com-ooso salgah hereggui gesen ug uu?

    ReplyDelete

 
Toggle Footer