GOOGLE GLASS таныг
гайхшруулж чадахгүй байгаа бол хананы
цаадахыг харах төхөөрөмж харин яах бол?
MIT-ийн эрдэмтэд
хананы цаана байрлах хөдөлгөөнт биетийг
мэдрэх Wi-Fi дээр суурьласан Wi-Vi технологийг
судалж байна. “Уг технологи нь ухаалаг
утас эвсэл түүнтэй төстэй төхөөрөмжид
суулгагдах ба эрэн сурвалжлага-аврах
ажиллага зэрэг хууль сахиулах онцгой
үед ашиглагдах боломжтой” гэж Wi-Vi-г
хөгжүүлж буй MIT-ийн профессор Дина Катаби
болон төгсөх ангийн оюутан Фадел Адиб
хэлж байна.
Түүнчлэн
энгийн хэрэглэгчид ч Wi-Vi-г ашиглаж болно.
Жишээлбэл шөнө орой ганцаараа явж байгаа
хүн хэн нэгэн өөрийг нь дагаж байгаа
эсэхийг эсвэл байшингийн булан зэрэг
ямар нэгэн зүйлийн цаана байгаа биетийг
мэдэж өөрийгөө хамгаалах боломжтой гэж
Катаби хэлж байна.
Зочид буудалд
хажуу өрөөнийхөн тань таныг тагнаж,
харж байгаад санаа зовох зүйлгүй болно.
Одоогоор дэлгэцэнд гарч буй дүрс маш
бүдэг байгаа боловч удахгүй хүний царай
танигдах хэмжээний өндөр нарийвчлалтай
дүрслэлтэй болно гэдэгт Катаби болон
түүний шавь Абид нар итгэж байна. Үүнийг
ашиглахад албаныхны зүгээс мөн бодлого
боловсруулах шаардлагатай юм.
Wi-Vi нь эргэн
тойрондоо Wi-Fi долгион цацаж биетэд
ойгоод буцаж ирэх долгионы уртыг хэмждэг.
Тэрхүү ойж ирсэн долгион нь биетийн
гадаргын хэлбэр дүрс болон бүтэцийг гаргаж ирнэ. Гэхдээ долгион
хана мөргөх үед долгионы ихэнх нь замхарч
маш бага хэмжээний долгион л хананы
цаана буй хүн дээр очиж байгаа юм.
Энэхүү саадыг
давахын тулд Wi-Vi нь эсрэг тэсрэг хоёр
сигнал цацах юм. Нэг сигнал нь хөдөлгөөнгүй
биетийг мөргөвөл нөгөө нь үүнийг хэрэгсэхгүй
болгоно. Харин хөдөлгөөнт биет мөргөсөн
үед хоёр сигнал бие биеэдээ нөлөөлөхгүй
байхаар кодлогдсон учир хөдөлж буй
хүнийг илрүүлэх боломжтой болж байгаа
юм. Wi-Vi нь буцаж ирсэн өчүүхэн бага
сигналыг хүлээн авч дүрсийг дэлгэцэнд
шууд гаргана.
Wi-Vi, яг л радар шиг харагдаж байна |
Дүрслэл бага
байгаа боловч зарим эцэг эхчүүд камер
суулгахгүйгээр хүүхдээ ажиглаж болно
эсвэл настай хүмүүсийг асрах үед ч
ашиглаж болно хэмээн Катаби итгэж байна.
Цагдаа ч бай,
жирийн хүн ч бай уг төхөөрөмжийг хэн
ашиглаж байгаагаас үл хамаараад хананы
цаадахыг харна гэдэг бол хувь хүний
эрхэнд халдаж буй хэрэг хэмээн
Электроникийн Хязгаар Сангын захирал
Ханны Факоур анхааруулж байна.
“Таны хаана
байх чинь таны хувийн л эрх. Гэртээ
байсан ч үүнийг бусад хүмүүст мэдэгдэх
хүсэл хэнд байх билээ” хэмээн тэрээр
хэлж байна.
Шинэ технологи бүр шинэ орчин, чинь хууль, шинэ үзэл санааг шаарддаг. Зарим нь дайны технологи шиг гамшиг дагуулдаг бол зарим нь хөгжил дэвшил уруу хөтөлдөг. Wi-Vi аль нь болохыг харж л байъя.
Эх сурвалж: PCworld
0 comments:
Post a Comment