Apple II |
Та
тавин хоногт Диск Үйлдлийн Систем (Disk
Operating System) бичиж чадах уу?
1977
оны Долдугаар сард Аппел Компьютер зах
зээлийг өргөн хамарсан анхны компьютераа
гаргасан нь Apple II юм.
Apple I
компьютер нь модон хайрцагт хийсэн эх
хавтан байсан бол Apple II нь кейбоард
агуулсан ямар ч дэлгэцэнд шууд холбоод
ашиглаж болохоор хосгүй бүтээл байсан юм. Тухайн
үедээ 4К санах ойтой хувилбар нь 1298
доллар зарагдаж байсан аж. Өнгө, график
дүрс, дуу, нэмэлт оролтууд, тоглоомын
удирдлага, BASIC програмийн хэлийг мөн
агуулсан байлаа.
Харин Apple II-т байхгүй нэг зүйл нь диск дравер юм. Програм
болон бусад өгөгдлүүдээ удаан, найдвар
муутай хуурцган дээр хадгалдаг байв.
Диск эсвэл флопи диск ашиглаагүй
шалтгаа нь маш үнэтэй, дээр нь програм бичихэд нь маш төвөгтэй байжээ.
Стев
Возниак хардверийн асуудлыг шийдсэн
байна. Тэрээр бусад драверуудын техник
хангамжаар шийдсэн асуудлыг зөвхөн 8
хэлхээг ашиглан үүндээ зориулан програм
бичсэнээр маш ухаалгаар флопи диск
дравейр бүтээсэн юм. Энэхүү Воз, Ранди
Вигинтон нарын бичсэн анхны програм
1978 оны нэгдүгээр сард болсон Электроникийн
Үзэсгэлэн (CES) дээр танилцуулагдаж байсан
байна.
Гэхдээ
дээд төвшинд ажиллах програм, диск дээрх
өгөгдлүүдэд хандах програмийг хэн
зохиох вэ? Аппел 15 ажилтантай байсан ба
тэдгээрийн хэн нь ч үүнийг хийх чадвар
мөн цаг завгүй байжээ.
Харин
малгайнаас туулайг гаргаж ирэх ёстой
тэрхүү илбэчин нь Пол Лаугтон байжээ.
Тэрээр тухайн үед Купертинод Аппелтай
хамт оффис түрээсэлж байсан Shepardson
Microsystems компаний гэрээт програмист
байсан байна.
1978 оны
дөрөвдүгээр сарын 10-д Боб Шипардсон,
Стев Жобс нар файл менежер, BASIC интерфейс
бүхий програм зохиож өгөх талаар 13000
долларын хөлс бүхий нэг хуудас гэрээ байгуулсан байна. Гэрээнд дуусах хугацааг
тавдугаар сарын 15 гэж маш шахуу зааж
өгсөн байна. Үйлдлийн систем цагтаа
гараагүй ч гэрээ байгуулснаас яг 50
хоногийн дараа зургадугаар сард “Apple
II DOS version 3.1” төрөн гарчээ.
Энд
бид Пол Лаугтон, Компьютер Музейг
үндэслэгч Др. Брюс Дамер болон Apple Inc-ийн
онцгой зөвшөөрлийн дагуу Apple II DOS-ийн эх
кодыг худалдааны зорилгоор бус
танилцуулгын зорилгоор хүргэж байна.
Энэхүү эх код нь Apple Inc-ийн зохиогчийн
эрхээр хамгаалагдсан ба үзүүлэнгээс
бусад зорилгоор ашиглах хориотой юм.
Энд
нийт 7 файл байгаа ба татаж авах холбоосыг
мөн оруулсан тул, сонирхсон хүн байвал
харж болно:
Apple_DOS_2June1978.pdf | 1978 оны зургадугаар сарын 2-ны эх материал |
Apple_DOS_6Oct1978.pdf | 1978 оны аравдугаар сарын 6-ийн эх хуулбар |
Apple_DOS_6Oct1978_retyped.docx | Тус оны аравдугаар сарын дахин засварласан хуулбар (энэ код ашиглагдаагүй бөгөөд ямар нэгэн логик алдаа гарсан бололтой) |
Apple_DOS_RW_30May1978.txt | Стев Возниак, Ранди Вигинтон нарын бичсэн унших/бичих үйлдэл бүхий доод төвшнийн эх код |
Apple_DOS_tech_docs.pdf | Apple II -ийн диск тоглуулагчийн дизайн болон техникийн үзүүлэлтүүд |
Apple_DOS_contracts.pdf | Apple болон Shepardson Microsystems-ийн хооронд байгуулсан гэрээ |
meeting_minutes_5Oct1978.pdf | Зарим нэг алдааг засварлах талаар өрнөсөн Apple болон Shepardson Microsystem -ийн яриа хэлэлцээр |
Зөв
програмистаа олох
Тухайн үед Бод Шипардсон микропроцессорт суурьласан систем бүтээж байсан хүмүүст зориулан програм хангамжийн үйлчилгээ үзүүлдэг жижиг компани Купертинод ажлуулдаг байж. “Аппел бол 10-15 ажилтантай маш жижиг компани байсан. Тэд тэр үед “Apple Annie” гэдэг нэртэй шинэ компьютер дээр ажиллаж байсан ба түүндээ зориулж BASIC програм хайж байж. Тэгэхэд Боб өөр зүйлс хийгээд завгүй байсан ч цаасан дээрх түүний ятгалгагийг би хүлээн аваад түүнтэй ажилуулахаар болсон” гэж Пол хэлж байна. Пол урьд нь майнфреймд зориулж BASIC бичиж байсан болохоор уг ажлыг хийхээр болсон байна.
Гэхдээ
Полийг Apple Annie-д зориулсан BASIC бичиж байх
үед нэг зүйл болж. “Возниак над дээр
ирээд нэгэн шинэ диск драйвер үзүүлсэн
юм” үүнийг хараад тэрээр Apple II -д зориулан
DOS бичиж өгөх шийдвэрээ гаргасан байна.
Гэрээ
1978 оны дөрөвдүгээр сард зурагдаж,
зургадугаар сард дуусах ёстой байсан.
Пол “Энэ ажилд юу шаардлагатайг, бас
хэрхэн хийхийг би мэдэж байсан. Би үүнийг
богино хугацаанд хийж чадна гэдэгтээ
итгэлтэй байсан.” Тэрээр ажлаа “read/write
track/sector” зарчмаар ажиллдаг Воз, Вигинтон
нарийн бичсэн доод төвшний ажлаас
эхэлсэн байна.
Пол
үнэхээр “үүнийг яаж хийхээ сайн мэдэж
байсан.” Тиймээс ч тэрээр гэрээ дуусах долоо
хоног бүгдийг жин тан болгон хийжээ.
Возын
диск тоглуулагч
Возын
бүтээсэн тоглуулагч бол ёстой л урлагын
бүтээл байлаа. “Би олон диск тоглуулагч
дээр ажиллаж байсан. Харин Возын хийсэн
тоглуулагчийг хараад өөрийн эрхгүй дуу
алдсан. Учир нь тэр маш энгийн, гоёмсог
загвартай байсан юм. Үнэндээ техник
хангамжийн төвшинд маш их зүйлийг хийж
байж шийдэх байсан ажлыг тэрээр хэдхэн
мөр код бичээд л програм хангамжаар
шийдсэн байв. Энэ бол суут хүний бүтээл
байсан” хэмээн Пол дурсаж байна.
Стев Возниак & Стев Жобс |
Диск котроллер |
Apple II
DOS-ийг бичсэн нь
DOS-ийг
яг бичих болоход нэгэн асуудал тулгарсан
юм. Тэр нь Apple II компьютер нь MOS 6502
микропроцессортой байсан учраас шууд
програмчилж болохгүй өөр машин дээр
эхлээд бичих шаардлагатай болсон байна.
“DOS
-ийг анх цоолтууран картан дээр бичсэн
юм. Би 80 багана кодыг гараараа бичиж
цоолтууран картан дээр буулгасан.
Шипардсонд надтай хамт ажиллаж байсан Майк
Петер тэрхүү кодыг картан дээр буулгаж
өгсөн юм. Тэрхүү картыг IMP-16 ашиглан
цаасан дээр буулгаж, уг буулгасан цаасаа Вознайкийн хийсэн карт уншигчаар уншуулж
дибаг (кодыг ачааллах) хийх ёстой байлаа.
Уг төслийн дагуу бүх зүйл хэвийн явагдаж,
бичигдсэн бүх кодыг ачаалалж, машинд
хуулж дуусах хүртэл Майк бид хоёр
ажилласаар байсан” хэмээн Пол дурсаж
байна.
Юу олж
юу алдсан бэ?
Үнэндээ
Apple DOS системийг долоон 7 хоногт хийнэ
гэдэг бол аварга ажил байсан юм. Гэхдээ
нөгөө талаар энэ систем нь бидний өнөөдөр
хэрэглэж байгаа шиг “үйлдлийн систем”
биш л дээ. “Уг төслийн ажлын эхнээс л
файлын санг хэрхэн зохицуулах талаар
бодол төрж эхэлсэн юм. Энэ нь танд файлыг
нээж, уншиж, бичиж, хаах чадвартай
бүтэцийг гаргаж өгнө гэсэн үг. Тэр үед файлыг
хэрэглэхийн тулд та өөрөө код бичих
шаардлагатай болдог байлаа шүү дээ... ямар ч команд тэгэхэд
байгаагүй учир та өөрөө л код бичих
шаардлагатай болно. Жинхэнэ
үйлдлийн систем бол USB-ээс аваад сүлжээ,
дэлгэц, гар гээд бүх төхөөрөмжтэй
холбогдож удирдаж байх ёстой юм. Ийм л
үйлдлийн системийг би Apple-д зориулан
хийж өгсөн юм даа.”
Пол
эхэндээ DOS системийг програмчлалын
интерфейстэй хийсэн аж(зөвхөн програм
мэддэг хүн л ашиглах боломжтой гэсэн
үг). Харин Apple илүү хялбар байдлаар Basic
програмаас файл систем уруу нэвтэрдэг
байхыг хүсэж байлаа. Хамгийн гайхалтай
нь Пол үүнийг ч хийж өгсөн байна. “Би
Basic ашиглан файл менежмент системээ
уруу нэвтэрч болох програм бичиж өгсөн.
Файл менежмент системийг зохицуулах
маш энгийн интерфейсийг хэрхэн бүтээснээ
одоо ч гайхдаг. Аливаа үйлдэл хийхдээ
дуудаж ажилуулдаг удирдлагын блок гэж
тусдаа хэсэг бас бий. Энэ нь Basic интерфейс
байсан юм.” Ийнхүү дискээр уншуулж болохуйц
Basic дээр бичигдсэн үйлдлийн системээ
1978 оны аравдугаар сард Apple танилцуулсан
билээ. Үүний дараа юу болсон бэ гэж үү? Агуу Apple төрөн гарсан шүү дээ. Үлдсэн нь түүх....
Пол
дараа нь юу хийсэн бэ?
Apple II
DOS гэрээний дараа Шипардсон Микросистемсд
үргэлжлүүлэн Atari-д зориулж DOS, Basic бичиж
Cromemco-д зориулж C копайлер бичих ажлыг Пол мөн л өөрийн суут ухаанаараа хийсэн юм. Шипардсон бизнесээ зогсоосны
дараа Пол Atari-д хэдэн жил ажиллаж байгаад
дараа нь Fox Video Games-д орсон юм. 80-аад оны
дунд үед тэрээр нэгэн жижиг компанид
ороод тоон дуут шуудагын системийг
бүтээсэн байна. Үүний дараа мөн Logitech
болон өөр тоон камерт зориулсан програм
хангамж хөгжүүлдэг ажил хийх болсон
байна.
2000 онд
Пол тэтгэвэртээ гарсан боловч инженерийн
ажлаа үргэлжлүүлсээр л байгаа. Тэрээр
Android-д суурьласан BASIC програм бичсэн ба
тэр нь “hams” хэмээх радио долгионы
удирдлагын програм юм. Тэр одоо Компьютерын
Түүхийн Музейн досентоор ажиллаж байна.
эх сурвалж: computerhistory
0 comments:
Post a Comment