iPhone 5-ын Баттерейг Хэрхэн Солих вэ?

Хэрэв та өөрийн iPhone5 утсаа өнгөрсөн жил анх гарахад нь авсан бол таны утасны баттерей аль хэдийнэ цэнэгээ алдаад эхэлчихсэн байна. Товчхондоо та утсаа дүүртэл нь цэнэглэсэн ч таны утас цэнэгээ хурдан алдаж таны тоглох, утсаа ашиглах хугацаа багассаар байна гэсэн үг. Тэгвэл таны энэ асуудлыг шийдэх нэг арга байна. Та Ebay ч юмуу Amazon гэх мэт худалдааны сайтуудаас баттерей болон багаж бүхий багцийг 5-10$ доллараар худалдаж аваад баттерейгаа өөрөө сольж болохоор болжээ. Үнэ нь баттерейны багтаамжаас хамаарч өөр өөр байна лээ. Магадгүй энэ багц Монголд ороод ирчихсэн ч байж болох юм. За ингээд баттерейгаа хэрхэн солих талаар заавараа эхэлье.

1. Хамгийн түрүүнд мэдээж та баттерей багажны багцаа Ebay юмуу Аmazon-с худалдаж авна. Гэхдээ танд зөвлөхөд Амазоноос авсан нь илүү найдвартай шүү. 




2. Эхлээд та зургаан талт толгойтой халиваар (отверк) утасныхаа доод суурь хэсгийн 2ширхэг боолтыг тайлж авна.




3. Дараагаар нь хамгийн ярвигтай үйлдэл болох утасныхаа их бие буюу кэйсийг нээнэ. Та сорогчоо утасныхаа дэлгэцийн доод хэсэгт нааж утасныхаа гол их биенээс сайн барьж татна. Утасны голын товч (home button) дотор хэсэгтэйгээ наалдаагүй байдаг. Харин чихний хэсгийн спикер нь туузан холбогчтой байдаг. 


4.Утасныхаа дэлгэц хэсгийг нээсэн бол 90 градусаас илүү дэлгэхгүй байхыг анхааруулъя.


5. Утасны дотор хэсэгт 2 боолтоор боогдсон хавтгай төмөр ялтасан даруулга байгаа боолтыг нь тайлж тэр ялтасан даруулгыг авна.

6. Хуванцар хавтгай сэтгүүрээр баттерейны холбогч туузан утасны толгойг салгана.

7. Баттерей маань доороо цавуугаар наалттай байдаг. Та баттерейныхаа доогуур нимгэн хавтгай зүйл шургуулан хөшиж салгаж болно.


8. Хуучин баттерейгаа сугалж авсан бол шинэ баттерейгаа оронд нь хийж туузан холбогчын толгойг нь холбоно.

9. Баттерейгаа сольж холбогч туузан утсаа холбосон бол төмөр ялтасан даруулгыг нь буцааж боогоод кэйсээ таглан асааж үзнэ. Хэрэв бүх зүйл хэвийн бол суурь хэсгийн 2 боолтыг эргүүлэн бооно.

Ингээд бид iPhone5 утасныхаа баттерейг сольчихлоо. Одоо таны утас хуучин баттерейнаас 18 минутаар хурдан цэнэглэгдэж цэнэгээ илүү удаан барих болно. iPhone5 утасны баттерей дунджаар 14 сарын настай, 400 гаруй удаа цэнэглэх хуваарьтай байдаг. Бид оригиналь баттерейн дээр хийсэн туршилтаар 8цагийн HD бичлэгийг Youtube-д тавьж дэлгэцийн гэрлээ хамгийн өндөр дээр нь тохируулж WiFi-аар бичлэгээ үзэж бүх үзүүлэлтээ тултал нь ашиглаж баттерейныхаа цэнэгийг дуустал ашиглаж үзсэн. Энэ үед хуучин баттерейны цэнэг 5цаг 11 минут болоод дууссан бол шинэ баттерей маань 35минутаар илүү удаан ажилласан. Туршилтаар шинэ баттерейны үзүүлэлт 11%-иар илүү байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Мэдээж та бүх үзүүлэлтээ тулгаж тасралтгүй утсаа ашиглахгүй бол энэ 35 минут илүү уртасах болно.
Танд амжилт хүсье.


Эх сурвалж: Forbes

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer