Тоглоомчдын хүсэн хүлээж байсан тоглоомууд дунд Battlefield 4 яах аргагүй орно гэсэн хэдий ч та энэхүү тоглоомыг тоглохын тулд өндөр хүчин чадалтай компьютер эсвэл сүүлийн үеийн тоглоомын консолууд ашиглах хэрэгтэй.
Системийн үзүүлэлт |
Харин энэхүү тоглоомыг тоглохыг хүссэн хүн болгоны компьютерын үзүүлэлт дээрхтэй тэнцэхүйц байж чадахгүй байх. Тэгвэл энэхүү тоглоомыг тоглох сүүлийн арга бол "Windowed" сонголтыг ашиглах явдал юм. Хэрвээ тоглоомыг суулгаад гацаад тоглож болохгүй байгаа бол устгахаасаа өмнө энэ аргыг ашиглаад үзээрэй.
Тоглоомын график тохиргооны хэсгээс "Fullscreen Mode"-ийг "Windowed" болгосны дараа тоглоом бүтэн дэлгэцээр биш харин цонхон байдлаар гарах болно.
Тоглоомын тохиргооны хэсэг |
Тусдаа цонхон дээр гаргасны дараа цонхыг жижигрүүлэх хэрэгтэй. Хэрвээ тоглоомын графикт нь л татагдсан бол энэ аргыг хэрэглээд хэрэггүй биз учир нь энэ арга нь жижиг дэлгэц дээр бага үзүүлэлтээр тоглох л арга юм.
Ингэж жижиг дэлгэцээр бага хүчин чадалтай компьютер дээр тоглох боломжтой болох юм. Хэрвээ энэ аргыг хэрэглээд ч гацаад байгаа бол тоглоомыг устгахаас өөр аргагүй юм. 30GB-гийн тоглож болохгүй тоглоом компьютер дээрээ байлгаад ч яахав дээ.
Энэхүү аргыг та мөн Battlefield 3 дээр ашиглах боломжтой юм учир энэхүү "Windowed" тохиргоо мөн адил байгаа.
0 comments:
Post a Comment