Нобелийн шагнал гэхэд орчин үед хүн бүр хамгийн нэр хүндтэй энх тайвныг бэлэгдсэн шагнал хэмээн ойлгодог. Гэсэн хэдий ч Нобелийн шагналыг үндэслэгч Альфред Нобель өөрийн бүтээл болох динамитаараа нэрд гарсан хүн байжээ. Тэрээр тэсрэх бодис судалж ажиллах дуртай байсан бөгөөд хэд хэдэн удаа өөрийн лаборатороо ч дэлбэлсэн туршлагатай юм. Тэрээр 1866 онд өөрийг нь нэрд гаргасан бүтээлээ бүтээсэн бөгөөд тэр нь өмнө дурьдсан динамит юм. Түүний энэ бүтээл дэлхийн нэг болон хоёрдугаар дайны үед маш өргөн хэрэглэж байсан түүхтэй.
Альфред Нобель |
"Гэвч түүний Нобелийн шагналыг үндэслэх болсон шалтгаан бол маш сонирхолтой. Түүний ах Лудьвиг 1888 онд нас барсан бөгөөд Францын сонингоор андуурч Альфред Нобелийг нас барсан хэмээн нийтэлжээ. Ингээд Нобельд бусад хүмүүст олддоггүй нэгэн аз завшаан гарчээ. Тэр нь түүнийг үхсэний дараа хүмүүс түүнийг хэрхэн санах вэ гэдгийг харах боломж байсан юм. Гэсэн хэдий ч түүний талаар сайн зүйл ярихгүй байв. Сонин дээр "Хүмүүсийг хурдан алах арга олж баяжсан доктор Альфред Нобель өчигдөр таалал төгсжээ", "Үхлийн худалдаачин нас барав" зэрэг нийтлэлүүд гарсан байна. Ийнхүү өөрийг үхсэний дараа хүмүүс түүний талаар хэрхэн ярихыг мэдсэн Нобель энэ бүхнийг өөрчлөх гэж Нобелийн Шагналыг үүсгэн байгуулжээ."
1905 онд Алберт Энштейн өөрийн алдарт тэгшитгэл E=mc2 -г гарсан бөгөөд энэ нь маш бага хэмжээний матер маш их хэмжээний энерги болон хувирч болно гэдгийг заасан тэгшитгэл байсан юм. Гэвч тухайн үед түүний энэхүү тэгшитгэл хэрэгцээгүй байв. Дэлхийн нэгдүгээр дайны үед хэрэглэж байсан зэр зэвсэг тухайн үедээ гайхалтай байжээ. Дайны он жилүүдэд үед анхны танкууд тулаан талбарт гарч, пулемётууд бие биеэ илүү хурдан алах боломж олгож шумбагч онгоцууд хөлөг онгоцуудыг далайн ёроолруу явуулж байв. Энэ бүхнийг удирдахын тулд тэд утасгүй телеграф ашигладаг байв. Ийнхүү нэгдүгээр дайны үед сөргөлдөгч талууд бүгд бусдаасаа технологийн талаар илүү гарахын тулд ажиллаж байсан ч Энштейны тэгшитгэлийн боломжийг хэн нь ч харсангүй.
Алберт Энштейн |
1939 он гэхэд Гитлер Германыг тэлэх өөрийн амлалтаа маш хурдацтайгаа биелүүлж эхэлсэн бөгөөд Энштейн АНУ-ын ерөнхийлөгчид Франклин Рузьвелтэд цөмийн гинжин урвалын тусламжтайгаа маш хүчирхэг бөмбөг хийж болох талаар захидал бичсэн байна.
Үүнээс хойш АНУ-ын засгийн газар цөмийн бөмбөг хийх гараагаа эрчимтэйгээр эхлүүлсэн байна. 1942 онд Манхеттан төсөл бий болсон бөгөөд он удаан жилийн ажлын анхны зорилго нь Герман байсан боловч тухайн үед Герман дайнд ялагдаж бууж өгсөн байв. Ингээд Японд "Little Boy" мөн "Fat Man" нэртэй хоёр цөмийн бөмбөг дэлбэлснээр дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл болов.
Манхеттан Төсөл |
Дэлхийн нэгдүгээр дайн техник технологийн хувьд маш их өөрчлөлт авчирсан үйл явдал болсон хэдий ч дэлхийн хоёрдугаар дайны дараа тэдгээр технологийн дэвшлийг улам дээш өргөсөн байв. Энэ бүх техникийн дэвшил бүгд биш ч гэсэн нилээд их нь Германаас гаралтай байв. Дайны дараа ч гэсэн тухайны үеийн технологийн шинэчлэл энгийн хэрэглээнд ч маш нэвтэрсэн.
SONAR |
Эдгээр технологиудын цөөн хэдэн жишээнүүд бол SONAR буюу дуу авиагаар байрлал илрүүлэгч бөгөөд үүнийг шумбагч онгоцонд ашиглаж байв. Харин энэ үеийн бас нэгэн жишээ бол радар юм. Радарыг агаарт байгаа объектыг олж илрүүлэхэд ашиглаж байв. Түүнээс гадна дайны сүүл үед Германы сөнөөгч онгоц тийрэлтэт хөдөлгүүртэй болж эхэлж байсан ч энэ нь дайнд өөрчлөлт авчрахад хэтэрхий оройтсон байв. Мөн пуужингийн технологийг Германчууд эрчимтэй хөгжүүлж байсан бөгөөд эдгээр бүх технологи орчин үеийн амьдралын салшгүй хэсгүүд болсон.
Тийрэлтэт хөдөлгүүрт Messerschitt Me 262 |
Мөн дайны үеийн хамгийн гол салбаруудын нэг бол харилцаа холбоо юм. Харилцаа холбоо сайжирснаар цэрэг хүчээ илүү сайн зохион байгуулалтаа удирдах боломж олгож байсан бөгөөд энэ бүхэн нь мэдээллийн нууцлал ямар чухал болохыг харуулж чадсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа он удаан жил үргэлжилсэн Хүйтэн Дайн эхлэв. Ийнхүү дэлхий ертөнц үзэл бодлын хоёр лагерт хуваагдаж бие биетэйгээ сөргөлдөж эхлэв. Ингээд дайны дараа олсон бүх техник технологийг улам хөгжүүлж бие биеэсээ илүү гарах зэр зэвсэглэлийн уралдаан эхэлжээ. Хүйтэн дайны үед Цөмийн зэвсэг хөгжүүлэхээс бусад нь хүн төрөлхтөнд бодсоноос илүү сайнаар нөлөөлсөн гэхэд буруутахгүй юм.
CRAY-1 |
Энэ үеийн хамгийн гол бүтээл бол транзистор юм. ENIAC бол хамгийн анхны компьютеруудын нэг бөгөөд ихэнх тохиолдолд эвдрэл гэмтэл цагийн дотор гарч байнга засвар шаарддаг байжээ. Гэсэн хэдий ч транзисторын тусламжтайгаар электрон төхөөрөмжүүдийн найдвартай ажиллах боломж илт давуу сайжирсан бөгөөд энэ нь ч гэсэн төхөөрөмжийн хэмжээг багасгаж өгсөн. Үүнээс хойш компьютерын үр ашиг илүү хурдан олонд танигдсан бөгөөд 1976 он гэхэд CRAY-1 анхны супер компьютер ашиглалтанд орсон байна. Гэсэн хэдий ч энэ нь одоогийн ердийн компьютерын хүчин чадалтай тэнцэж чадахгүй мөн маш том төхөөрөмж байв.
Спутник - 1 |
Хүйтэн дайны үед нээгдсэн шинэ хил хязгаар бол сансар байв. Анх дэлхийн хаана ч байсан цөмийн зохилт хийх боломжийг хайж хоёр тал пуужингийн технологит маш их ач холбогдол өгч хөгжсөөр энэ бүхэн нь орчин үеийн хямд үнэтэй маш олон сонголт бүхий зугаа цэнгэлийн хэрэгсэл ч болсон. Мөн түүнээс гадна мэдээж байрлал илрүүлэх болон харилцаа холбооны шинэ боломжуудыг нээжээ. Мөн түүнээс гадна олны хэрэглээ болсон утаа илрүүлэгч, богино долгионы зуух зэрэг төрөл бүрийн маш олон зүйлс бол хүйтэн дайны бүтээгдэхүүн юм.
Дараагийн хамгийн гол бүтээл бол ARPANET юм. Энэхүү системийн анхны зорилго нь өөр өөр сүлжээний компьютерын хэрэглэгчдийн хооронд мэдээлэл солилцох явдал байв. Мөн түүнээс гадна мэдээллийг дамжуулахдаа асуудалтай сүлжээг тойрон гаргах байдалтайгаар зохион бүтээсэн. Энэ бүхэн сүүлдээ бидний мэдэх интернэт болсон бөгөөд энэ нь одоогийн арилжаа наймааны хамгийн том бүс болсон.
Интэрнэт |
Түүхээс авч үзэхэд дайн нь мэдээж бүх зохион бүтээлийн эхлэл биш ч гэсэн 20-р зууны хувьд энэ нь яах аргагүй үнэн юм. Харин 1990 он гэхэд энэ бүх зүйл өөрчлөгдөв. Одоогийн шинэ бүтээлийн хөдөлгөх хүч бол хэрэглэгчдийн мөнгө болсон.
Энэ бүхэн нь өрсөлдөөн нь хүний боломж бололцоог маш сайн гаргаж байгаагийн жишээ юм. Харин их гүрнүүд хоорондоо дайн гэх үхлийн өрсөлдөөнд ороход ямар их потенциал гарч байгааг эдгээр түүхүүдээс харах боломжтой юм.
Харин 20-р зуунд дайн дажин болоогүй бол бид одоогийн технологийн дэвшилд хүрч чадах байсан болов уу?
Эх сурвалж: cactus.eas.asu.edu
0 comments:
Post a Comment