Зөөврийн Цэнэглэгч Сонгохдоо Анхаарах Зүйлс

11/08/2013



Өнөөдөр ухаалаг утас хүн бүрийн хэрэглээ болсон. Харин одоо таблет хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Эдгээр ухаалаг хэрэгслүүд нь бидний ажлыг хөнгөвчилж байгаа боловч нэг том дутагдалтай тал нь цэнэг хурдаг дуусдаг явдал юм. Энэ үед бид зөөврийн цэнэглэгч ашигладаг шүү дээ.

Гэвч заримдаа зөөврийн цэнэглэгч дээрх USB гаралтын чадал нь янз бүр байдаг. Зарим нь бидний утасыг цэнэглээд байдаг боловч таблетыг цэнэглэж хүчирдэггүй. Зарим нь удаан цэнэглэж зарим нь хурдан цэнэглээд байдаг. Энэ үед та төхөөрөмжийнхөө чадлыг мэдэж байх хэрэгтэй.

Таны зөөврийн цэнэглэгч дээр чадлыг тэмдэглэсэн бол сайн хэрэг. Ер нь ихэнх ухаалаг утаснууд доод тал нь 0.5А, дээд тал нь 1А байдаг. Харин таблетын хувьд доод тал нь 1А, дээд тал нь 2.1А -ийн чадалаар цэнэглэгддэг. Мэдээж та утасаа таблетын өндөр чадлаар цэнэглэж болно, энэ тохиолдолд маш хурдан цэнэглэх болно.

Зарим цэнэглэгчийн гаралт дээр тухайн төхөөрөмжийн нэрийг бичсэн байдаг. Үүний учир нь төхөөрөмж бүр хоорондоо адилгүй гэсэн үг юм. Жишээ нь Apple болон Samsung-ийн төхөөрөмжүүд хооронд бага зэрэг ялгаатай чадлаар цэнэглэгддэг. iPad бол 2А-аас 2.1А-ийн чадал ашигладаг(заримдаа компьютерын USB-р цэнэглэж болдоггүй). Харин Samsung-ийн ихэнх утаснууд 1.5А ашиглах жишээтэй. Бусад Android ухаалаг утаснууд ихэвчлэн 1А-ийн чадал ашигладаг бол цөөхөн тохиолдолд 0.5А байдаг.


Тэгэхээр та зөөрийн цэнэглэгч авахдаа ямар хэрэгсэл цэнэглэхээ тооцож авах хэрэгтэй. Ихэнх нь хэвийн ажиллах боловч зарим таблетууд илүү чадал шаарддаг гэдгийг санаад авчих. Ер нь та эдгээр төхөөрөмжийг ашигладаг бол тэжээлийн чадлыг нь нэг шалгачихаж байх хэрэгтэй (энэ нь заримдаа цэнэглэгдэхгүйгээс болж сандрах, бухимдах гэм мэтээс урьдчилан сэргийлнэ:). Тэгэхээр 2.1А чадалтай цэнэглэгчүүд бүхний төхөөрөмжийг хурдан цэнэглэх болно гэсэн үг. Ийнхүү та зөөврийн цэнэглэчийн талаар мөн өөрийнхөө төхөөрөмжийн батарейн чадлын талаар ерөнхий мэдлэгтэй боллоо. 


4 comments:

  1. iPhone 5S хэдэн А гаар цэнэглэгддэг юм бол

    ReplyDelete
  2. Samsung Galaxy S4 2.6А, HTC One 2.3А байна гэж.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байна. Ер нь сүүлд гарч байгаа ухаалаг утасны батарейны багтаамж маш том болсон байна. Баяралаа.

      Delete

 
Toggle Footer