Математик Бодит Амьдралд

11/08/2013


Та математикт дуртай юу? Ихэнх хүмүүс энэ асуултыг сонсоод “залхуутай санагддаг” гэж өөрийгөө зөвтгөн хариулдаг. Энэ нь ч зөв учир нь хүн болгон тоочин болох албагүй. Гэхдээ тоо бидний бодож байснаас илүү үзэсгэлэнтэй гэдгийг Яан Пинел, Николас Лефауч нарын бэлтгэсэн энэхүү богино киноноос үзнэ үү. Мөн сайн ажиглавал Мариц кинотой нэлээд төстэй харагдах болно.

Уг бичлэгийн баруун хэсэгт бодит ертөнцийг харуулж байхад, зүүн хэсэгт тэр бодит ертөнцийг математикийн томьёогоор харуулсан бол голын хэсэгт тухайн математик загварчлаллыг график дүрслэллээр харуулжээ.

Уг бичлэгээр юмсын хөдөлгөөн, үйлдэлийн цаад учрыг тооны хэлээр маш сайхан тайлбарласан байна. Түрэн хэлсэнчлэн бодит ертөнцийг Мариц уруу хөрвүүлэхэд ямар байдгийг харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гайхалтай!




lifehacker

1 comments:

  1. би үнэхээр математикт дургүй. учир нь хэн нэгнээс энэ ямар учиртай юм бэ яагаад ингэж байгаа юм бэ юунд хэрэгтэй юм бэ гэхэд юу ч хариулдаггүй сонин. харин энэ бичлэгнээс ямар учраас хэрэглэдгийг нь ойлголоо..

    ReplyDelete

 
Toggle Footer