Logitech-ын iPhone-д Зориулсан Тоглоомны Удирдлага

11/21/2013
Logitech Power Shell

Logitech өчигдөр iOS7 үйлдлийн системтэй iPhone 5, iPhone 5S болон iPod Touch 5 -д зориулсан тоглоомын удирдлагаа танилцуулсан байна.

Logitech Power Shell Controller and Battery-ыг ашиглаж байгаа үедээ ч гэсэн камера, унтрааж асаах товчлуур болон чихэвчний оролтыг ашиглах боломжтой юм.

Түүнээс гадна 1500 милли-амперын батарейтэй бөгөөд энэ нь iOS төхөөрөмжийг нэг бүтэн цэнэглэх чадвартай гэсэн үг юм. iOS7 есөн сард гарахад Apple тоглоомын удирдлага ямар байх талаар тодорхойлолт болон техникийн үзүүлэлтүүдийг программистуудад дэлгэсэн юм.

Гэхдээ Logitech бол iOS удирдлага хийж байгаа ганц байгууллага биш юм. MOGA Ace Power Controller мөн энэ долоо хоногт олон нийтэд зарлагдсан байна.

Moga Ace Power Controller

Apple-ын iTunes Store дээр ойролцоогоор 300 гаруй удирдлага дэмждэг тоглоом байдаг байна.

Эх сурвалж: mashable.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer