iPad-ын “Not Charging” Асуудлыг Хэрхэн Шийдвэрлэх вэ?

11/01/2013
Та ipad-аа windows компьютерт холбоход таны ipad-ны дэлгэцний буланд  “Not Charging” гэсэн бичиг гарч ирээд цэнэглэгдэхгүй байна уу?
ipad-ийг USB кабелиар цэнэглэхэд 2А болон түүнээс дээш гүйдэл шаарддаг. Гэхдээ лаптопуудын usb нь ipad-нд хангалттай гүйдэл өгч чаддаггүй. Харин Apple-ын өөрийнх компьютеруудад(macbook pro & imac) иймэрхүү цахилгаан гүйдлийн асуудал үүсдэггүй.
Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэгэн амархан арга байна. 
Asus бидэнд энэ асуудлыг шийдэж өгсөн юм. Аsus бүх windows компьютерийн эх хавтангуудад ажилладаг нэгэн software бүтээсэн. Энэ програмны нэр бол Ai Charger бөгөөд үнэгүй. Түүний хэмжээ нь ердөө 1.6mb. Цэнэглэж болохгүй байгаа бүх төрлийн ipad, iphone, ipod touch-д таарна.  Бас нэг давуу тал нь хурдан цэнэглэдэг. AiCharger хуудас руу орж үзэхэд 50%  хурдан цэнэглэнэ гэсэн байна.

ТАТАХ ХОЛБООС:  Asus Ai Charger

Суулгах заавар:
1.      Дээрх холбоосоор орж татна.
2.      Zip file-ыг задлана. (Winrar эсвэл Zip7-оор)
3.      Setup-ыг суулгана.
4.      Суулгаж дуусаад компьютероо restart хийнэ
5.      ipad-аа холбоход цэнэглэгдэх болно.

Apple support forum-оос үзэхэд олон хүн энэ аргаар ipad-аа цэнэглэж үзсэн бөгөөд ямар нэгэн эрсдэл, асуудал үүсээгүй гэж дурьдсан байна. Миний бие ч гэсэн HP, TOSHIBA, SUMSUNG, ASUS  зэрэг нөүтбүүкэнд  ipad 2, ipad mini –ыг тестэлж үзэхэд үнэхээр гайхалтай сайхан ажиллаж байсан.

Жич:

Үүнтэй холбоотой ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд манай блог хариуцахгүй болно. 

Эх сурвалж: http://thetechjournal.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer