Indie Төрлийн To The Moon Тоглоом

11/25/2013

Indie (Independent) видео тоглоом гэдэг нь томоохон байгууллагын тусламжгүйгээр цөөн хэдэн хүнтэй багаас гарсан тоглоомыг хэлдэг. Олонд өндөр үнэлэгдэж санхүүгийн талаарч амжилттай болсон энэ төрлийн тоглоомын жишээ бол Briad, World of Goo, Minecraft зэрэг тоглоомууд юм.

Indie төрлийн тоглоомууд нь ардаа томоохон байгууллагын тусламжгүй ажилладаг учраас ч хэмжээний хувьд жижигхэн гэсэн хэдий ч мөн тоглоом бүтээгчид өөрсдийн санаагаа бүрэн илэрхийлэх боломжтой болдог. Бусад тоглоомын байгуулагаас тусламж авч бүтээж байгаа бол өөрийн санаагаа тайлагнаж тоглоомд оруулах зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг.

Тиймээс ч тоглоомоо санхүүжүүлэхийн тулд олон нийтээс тусламж хүсдэг бөгөөд зохиогчдын санаа таалагдсан хүмүүс тоглоомыг тоглохын тулд тусламж байдлаар интернэтээр дамжуулж мөнгө өгдөг байна.

Гэвч ийм төрлийн тоглоомууд үргэлж амжилт олоод байдаггүй юм.











Харин одоо indie төрлийн нэгэн тоглоомын талаар сонирхоё. Энэ нь "To The Moon" тоглоом юм.

To The Moon постер
Үйл явдал

Sigmund гэх нэртэй корпораци хүнд хиймэл дурсамж үлдээдэг байгууллага бөгөөд энэхүү дурсамж зөвхөн богино хугацаанд үлддэг. Тиймээс энэ үйлчилгээгээ зөвхөн бие нь тун муудаж цөөхөн хоногийн настай хүмүүст сүүлийн хүсэлт болгон хиймэл дурсамж үлдээх байдлаар үзүүлдэг бөгөөд шинэ дурсамжтай болсон хүмүүс үхэхийхээ өмнө юунд ч харамсахгүйгээр нас бардаг.

Ингээд Sigmund-ын хоёр ажилтан Ева Розалин болон Нейл Ваттс хоёр нэгэн хүний захиалгыг нь биелүүлэхээр гэрт нь очно. Энэхүү үйлчилгээг захиалагч нь Жонни бөгөөд түүний сүүлийн хүсэлт сарлуу очих байжээ. Гэсэн хэдий ч тэрээр хэзээ ийм хүсэлтэй болсноо өөрөө ч мэдэхгүй байх юм. Тиймээс хүсэлтийг нь биелүүлэхийн тулд Ева, Ваттс хоёр түүний бага насны дурсамжруу орж сарлуу явах хүсэл хаанаас гарч ирсэн мөн хэрхэн хүсэлтийг нь биелүүлж байгаа талаар тоглоомд өгүүлэх болно.

Тоглоомыг тоглох үеийн харагдах байдал

"To The Moon" тоглоомыг үнэлэдэг цахим хуудсуудаас эерэг үнэлгээ авсан бөгөөд "Gamespot"-ын -2011 оны хамгийн шилдэг түүхтэй тоглоомоор тодорсон юм.

Энэхүү тоглоомын хамгийн голлох хэсэг бол өгүүлэх түүх болон дуу хөгжим нь юм. Харин график дүрслэлийн хувьд маш энгийн байдлаар хийгдсэн юм.

Та энэ тоглоомыг тоглож байсан уу? Эсвэл танд indie төрлийн дуртай тоглоом байдаг уу? Тийм бол сэтгэгдлээ үлдээгээрэй.

Эх сурвалж: wikipedia.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer