Алдсан Андроид Утасаа Олоход Туслах Шилдэг 10 Аппликэйшн

1. Avast! Mobile Security
Avast Software компаний хөгжүүлсэн энэхүү аппликэйшн нь таны утас болон таблетыг элдэв вирус, хорлогч (malware) болон тагнах (spyware) програмаас хамгаалах болно. Мөн таныг алдсан утсаа олох хүртэл байршлыг нь заах ба таны хувийн файлыг хамгаалах үүднээс устгах ч чадвартай юм. Түүнчлэн утсан дээр анх аппликэйшн суулгах болон мемори карт хийхэд вирусыг нь хайх ба тохируулсан цагийн хуваариар тогтмол вирусыг хайж шалгаж байх болно.

2. Lookout Security Anti-theft
Таны утас вирустэх, хулгайлагдах, гээгдэх гэх мэтчилэн юу ч тохиолдож болно. Харин энэхүү аппликэйшн таныг юунд ч санаа зовохгүй байх боломжийг олгож байна. Lookout.com сайтруу орсноор та Google Map дээр өөрийн алдсан гээсэн утасныхаа байршлыг олох ба таны утасны дуу хаалттай байсан дохио дуугарах болно. Хэрэв цэнэг нь дууссан бол унтарахаас өмнөх байршлыг тодорхойлдог бөгөөд хэн нэгэн таны утсыг хулгайлсан эсвэл олоод түгжээг нь тайлах гэж оролдвол дэлгэцийн урдах камераар тухайн хүний зургийг нь авч байршлын хамт таны цахим шуудан руу илгээх болно.


3. Kaspersky Internet Security
Kaspersky нь таны Андроид ухаалаг утсыг дээд зэргээр хамгаалах болно. Танаас өөр хүн таны утаснаас юу үзэж болохыг зааж өгөх, дуудлага болон мессежийг шүүх, алдсан утсаа хайх зэрэг боломжтой. Мөн таныг интернэтээр аялах үед таны утсыг гэмтээх вирус элдэв спам зэргээс найдвартай хамгаалах болно.








 


4. Where's My Droid
Энэ бол Alienman Tech-ээс хөгжүүлсэн аппликэйшн бөгөөд таны алдсан Андроид утасны байршилыг замчилах болно. Та утсаа олохын тулд анхааруулга мессеж илгээснээр дуугаргах, чичиргэх боломжтой бөгөөд GPS-ын замчилах системийг ашиглан утасаа олох юм байна. Where's My Droid нь утсаа их гээдэг болон хаа нэгтээ тавьчихаад олдоггүй хүмүүст нэн тохиромжтой аппликэйшн шүү.


5. Seek Droid
Seek Droid нь GPS ашиглан таны утасны байршлыг хайх ба Google Map дээр байршлыг нь маш нарийн тодорхойлно. Мөн Seek Droid нь утас түгжих, SD карт болон өөр дээрх санах ойг устгах боломжуудтай юм байна.








6. Prey Anti-theft
Prey нь Fork LTD-ийн хөгжүүлсэн аппликэйшн юм. Prey нь алдагдсан утасны байршлыг илрүүлж хаанаас олох боломжтой мөн хэн авсныг мэдээллэж байх болно. Мөн утсыг түгжих болон дууг нь хаасан байсан ч дуут дохио гаргах боломжтой.










7. Bitdefender Anti-theft
Bitdefender Mobile Security нь сүүлийн үеийн аюултай вирус, trojan, хорлогч болон тагнах програмуудаас хамгаалах болно. Утсаа гээсэн болон олохгүй тохиолдолд мессежээр команд илгээснээр утсаа түгжих, байршлыг тодорхойлох, дуут дохио дуугаргах болон файлаа устгах боломжтой. Мөн таны утаснаас автоматаар ямар нэгэн аппликэйшн татахыг оролдсон тохиолдолд дуут дохио дуугаргах юм байна.







8. Locate My Droid
Хэрэв та утсаа алдсан бол энэхүү аппликэйшны тусламжтай Locatemydroid.com руу орж алдсан утасныхаа байршлыг харах болно.










9. Plan B
Plan B аппликэйшныг суулгаснаар энэ аппликэйшн нь таны утасны байршлыг Gmail хаягаар чинь илгээх болно.
















10. Norton Ati-theft
Энэ нь Norton Mobile-н хөгжүүлсэн аппликэйшн бөгөөд таны утсыг хулгайлагдах, гээгдэх, вирустэхээс хамгаалах болно. Мөн шинээр суусан аппликэйшныг вирустэй эсэхийг шалгах ба хүсээгүй дуудлага, мессеж зэргийг блоклоно. Хэрэв та утсаа алдвал алдсан гэсэн мессеж явуулах ба олсон хүн нь тухайн мессежээр тантай холбогдох боломжтой юм.







Эдгээр аппликэйшнууд таныг утсаа олох болон хамгаалахад найдвартай тусалж чадна гэдэгт итгэлтэй байна. Аль нь танд илүү таалагдаж байна сэтгэгдэл үлдээгээрэй.

Танд амжилт хүсье.



Эх сурвалж: Drippler

2 comments:

  1. bugd l utas untraachihwal ajillahgui biz dee?????????????? ;(

    ReplyDelete
  2. herew utsig format hiisen baival ene app.uud ajillahgv yu?

    ReplyDelete

 
Toggle Footer