Манай Блог intech.mn Нэртэй Боллоо!

11/21/2013

Сайн байна уу, эрхэм уншигчидаа?

Манай intechmongolia.blogspot.com блог intech.mn нэртэй боллоо. Уншигчдад тогтооход хялбар байх үүднээс бид блогийнхоо нэрийг ийнхүү богино mn домайн нэрээр солилоо.

Манай блог өнгөрсөн найдугаар сард технологийн сонирхолдоо хөтлөгдсөн хэсэг залуусын цэвэр сонирхолын үндсэн дээр байгуулагдсан билээ. Бид өдөр бүр орчин үеийн техник, технологи болон шинжлэх ухааны талаар олж авсан шинэ мэдээ, мэдээлэлээ монгол уншигчдад хүргэх зорилгоор тус блогыг нээсэн юм. Бид өндөр технологи хэрэглэгч, сонирхогч хүүхэд залууст өөрсдийн мэдлэг чадвараас хуваалцах үүднээс янз бүрийн заавар зөвлөгөө болон зарим хакийг хүргэдэг билээ.

Энэхүү гурван сарын хугацаанд манай блог багагүй уншигчидтай болж, зарим хүмүүсээс шүүмжлэл, зарим хүмүүсээс талархалийн үгийг нэлээд хүлээн авсан юм. Энэ хугацаанд манай уншигчдад тулгарч байсан нэг асуудал нь манай блогын домайн нэрийг дандаа Google хайлтын системээс хайж манай блогт орж ирж байгааг бид анзаарсан юм. Тиймээс уншигчдад илүү хялбар хүрэх үүднээс нэрээ энэхүү богино домайн нэрээр сольж байна.

Эцэст нь өнгөрсөн хугацаанд бидний хүч хөдөлмөрийг үнэлэж талархлын үгийг хэлж урам зориг өгч байсан болон мөн бидний алдаа дутагдлыг шударгаар шүүмжилж үнэтэй зөвлөгөө өгч байсан уншигчиддаа баярлалаа. Цаашдаа манай блог та бүхэндээ хамгийн хэрэгтэй мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөөг цаг алдалгүй хүргэсээр байх болно.

intech

4 comments:

  1. Танай блогийг би байнга уншдаг шүү, амжилт хүсье, яваандаа бүр олон хүн ордог болох байхаа.

    ReplyDelete
  2. Хэрэгтэй мэдээлэл хүргэдэг сайн залуустаа амжилт хүсье~

    ReplyDelete

 
Toggle Footer