PS4 Хойд Америкт худалдаанд гараад 24 цаг өнгөрөхөд 1 сая гаруй зарагдсан байна. Шинэ тоглоомын консол 399$-оор худалдаанд өнгөрсөн баасан гаригт гарсан бөгөөд ийнхүү амжилттайгаар гараагаа эхэлжээ.
Sony Computer Entertainment-ын Worldwide Studios-ын захирал Shuhei Yoshida өөрийн twitter-тээ ийнхүү бичжээ.
Shuhei Yoshida-гийн Tweet |
Гэсэн хэдий ч аливаа нэг шинэ бараа маш олноор зарагдахад зарим хэрэглэгчдэд эвдэрхий эсвэл доголдолтой бараа мөн таардаг. IGN.com-д зарим хэрэглэгчдийн шинэ консолын видео гаралт нь болохгүй байна гэсэн мэдээлэл өгчээ.
Sony IGN.com-д мэдээлэл өгөхдөө "Цөөн тооны хэрэглэгчдэд эдгээр асуудал үүссэн хэдий ч ихэнх хэрэглэгчид шинэ консолдоо сэтгэл хангалуун байгаа. Мөн эдгээр үүссэн асуудлуудыг хянаж байгаа мөн бид эдгээр асуудлууд нийтийг хамарсан асуудал биш зөвхөн цөөн тооны консолууд дээр үүссэн асуудал гэж үзэж байгаа" гэжээ.
Мөн шинэ консол худалдаанд гарсан нь мөн хулгайчдын нүднээс холуур өнгөрөөгүй байна. PS4-ыг худалдан авсан хэрэглэгчийг хоёр хулгайч хулгайлсан хэрэг гарсан хэмээн Yahoo News-ээс мөн мэдээлжээ.
Sony удахгүй Европ болон Латин Америкт энэ сарын 29-нд харин Японд ирэх 2014 оны 2 сарын 22-нд PS4-ыг худалдаанд гаргах юм байна.
Эх сурвалж: usatoday.com
0 comments:
Post a Comment