Та авсан зургаа
янзлаад, шошголоод, он сар, байршлаар
нь төрөлжүүлж хадгалах, мөн хадагласан
зургаа найз нартайгаа хуваалцахыг хүсэж
байна уу? Интернетэд ийм үйлчилгээ
үзүүлдэг маш олон сайт байдаг. Тэдгээрээс
хамгийн сайн, шилдэг таван сайтыг танд
танилцуулж байна.
SmugMug бол дарсан
зурагтаа их ач холбогдол өгдөг өөрөөр
хэлбэл мэргэжлийн зурагчдын хувьд тун
дуртай сайт юм. Ялангуяа төлбөртэй
хэрэглэгчдэд хязгааргүй багтаамжийг
өгдөг ба онлайн тусламжийг үзүүлдэг.
Мөн маш ховор сайн зургийн дем (theme)
галерей санал болгодог. Түүнчлэн зургаар
Facebook, Twitter зэрэгт найз нартаа хуваалцах
боломжтой ба iOS, Android зэрэг системд
ажиллах мобайл апптай.
Picasa
анхандаа зурагаа хуваалцдаг цөөхөн хүн
мэддэг жижигхэн үйлчилгээ байсан боловч
Google худалдаж авсны дараа хүчин чадлыг
нь нэмсэнээр зураг байршуулах интернетийн
хамгийн том сав болсон. Google-ийн ачаар
хүн болгон зургаа байршуулаж, байршуулсан
зургаа засаж янзлах зэрэг үйлчилгээг
үнэгүй авах боломжтой болсон юм. Та
зургаа байршуулаад альбом байдлаар
бусадтай хуваалцаж болох ба сүүлийн
жилүүдэд хадгалах хэмжээг ч нэмэгдүүлсэн.
Хэрэв та Google-ийн ямар нэг аккаунттай
бол Picasa-г шууд ашиглаж болно. Одоогоор
ухаалаг утасанд зориулсан апп байхгүй
ба Google plus-тай нэгтгэсэн боловч Android
утастай хүмүүс утасандаа Picasa-ийг
үйлчилгээг авах бүрэн боломжтой.
Photobucket
бол сошиал сүлжээ болон зураг хостын
үйлчилгээг холбосон тун ухаалаг үйлчилгээ
юм. Photobucket нь Twitter, Facebook болон аливаа веб
хуудас эсвэл блогоос нөгөөрүү холбох
боломжийг хэрэглэгчдэд өгсөнөөр бусдаас
илүү эрх чөлөөг мэдрүүлдэг. Photobucket-ийн
iOS, Android хувилбарууд байгаа учраас хүссэн
үедээ хаанаас ч зургаа хуулж, хуваалцаж
болно.
700
сая хэрэглэгч андуурна гэж байхгүй л
байлгүй. Facebook-т зураг хуулах, зохион
байгуулах зэрэг нь хэрэглэхэд хялбар
бөгөөд олон үйлдэл хийхгүйгээр нэгэн
зэрэг найз нартаа зургаа хуваалцах
хамгийн сайхан хэрэгсэл болсон. Түүнчлэн
найз нартаа шошго хийж өгсөнөөр өөрийнхөө
оруулсан зургийн талаар тэдний сэтгэгдлийг
шууд авч болно. Facebook бараг бүх платформд
зориулсан апп байгаа учраас хаанаас ч
зургаа нийтэлж болно. Одоогоор Facebook-т
зураг засварлах хэрэгсэл байхгүй нь жоохон тийм ч гэлээ нэгэнт мэргэжлийн нөхдүүдөд бус
нийтэд зориулсан үйлчилгээ учраас ийм
хэрэгслийн хэрэг байхгүй гэж үзэж байж
ч болох юм.
Интернетэд
зураг хуулж хуваалцах үйлчилгээний
анхдагч нь Flickr байж магадгүй. Зураг
хуваалцдаг бараг бүх апп Flickr-ийг дэмждэг.
Хэрэв про эрх нээлгэвэл хүссэн хэмжээгээр
зураг хуулж болох ба альбом хийж маш
гоё галерей болгон хадаглаж болно.
Flickr-ийн дем, засварлах хэрэгсэл, ухаалаг
утасны апп зэрэг нь тун хүчирхэг. Ер нь
Flickr-т мэргэжлийнхнээс эхлээд энгийн
сонирхогч хүртэл фото зургийн хорхойтой
бүх хүмүүс л дуртай байдаг. Тиймээс ч
одоогоор энэ төрлийн үйлчилгээндээ
нэгдүгээрт бичигдэх байх.
Харин та ямар үйлчилгээг ашигладаг вэ? Бидэнтэй
хуваалцаарай!
эх сурвалж: lifehacker
0 comments:
Post a Comment