Та
iPhone, iPad хэрэглэдэг үү? Хэрэв тийм бол
утасан дээрээ аливаа зүйл хуулахдаа
iTunes ашиглан оруулдаг байх. Стев Жобсыг
Apple-д эргэн ирсэнээс хойш тус компанийг
босгож ирсэн цөөхөн бүтээлийн нэг нь
iTunes юм. iTunes зөвхөн Apple-ийг босгоод
зогсохгүй онлайн хулгайнаас болоод
бараг уналтанд орох шахсан хойд америкийн
хөгжмийн ертөнцийг аварсан гэдэг.
Зарим хүмүүс
iTunes-ийг ашиглах нь “ядаргаатай” гэдэг.
“Зүгээр флаш диск шиг ашиглаж болдоггүй” гэж хүмүүс уулга
алддаг. Гэхдээ энэ бол iTunes ашиглаж
үзээгүй хүний яриа гэдэгт итгэлтэй
байна. Учир нь iTunes бол одоо л манайхны
анхаарлаа хандуулах болсон зохиогчийн
эрхийг асар ихээр хамгаалдаг програм
юм. iTunes -ээр зарагдаж байгаа аливаа
агуулга (контент) нь хууль ёсны дагуу
борлуулагддаг бөгөөд өндөр чанартай,
үнэний хувьд ч тун хямдхан байдаг.
Манайхнаас Жанцанноров гуай, Дуучин
Болдын зэрэг хөгжмийн зохиолчдийн
бүтээл их байдаг. Мөн хөгжим, зураг,
кино, pdf документ, апп гээд маш олон
комтентийг өөрийн iOS төхөөрөмжрүү олон
үйлдэл хийхгүй нэг товч дараад л хуулах
боломжийг олгодог юм. Хэрвээ бид
эдгээр бүх агуулгыг файлаар нь хавтас
уруу хуулбал хир их хугацаа зарцуулах
байсан бол?
iTunes давуу тал үүгээр хязгаарлагдахгүй
бидний төхөөрөмжийн агуулга, аливаа
тохиргоо, календарь, мемо, бичсэн
мессежийг хүртэл нөөцөлж авдаг. Хэрвээ
та утасаа алдсан бол, эсвэл дээрх зургаа
хуулж авалгүй хэн нэгэнд утасаа зарсан
бол санаа зовох хэрэггүй iTunes дээр нөөц
байгаа учраас дараа нь эргүүлээд сэргээд
авах боломжтой.
За за, үг олдож,
үхэр холдлоо. Үндсэн асуудалдаа оръё
(шинэ дүрмээр ороё гэж бичих үү?).
Тэгэхээр
iTunes тэр нөөц файлуудыг яадаг вэ? Компьютер
дээр маань хадгалсаар байдаг. Урт хугацаа
өнгөрөхөд уг файлын хэмжээ нь томорч
компьютерын хатуу дискийг дүүргэдэг.
Энэ тохиолдолд та хуучин
хэрэггүй нөөц файлуудыг олж устгах
хэрэгтэй. Энэ боломжийг мөн iTunes дээр
оруулж өгсөн учраас та зургийн дагуу
хуучин нөөц файлаа устгана уу. Уг нөөц
файл зарим нь бүр 9гб хүрсэн байдаг. Минийх
дээр л гэхэд таван
ийм файл үүссэн байсныг устгах далимдаа
энэ бичлэгийг орууллаа. Дагаад хийгээрэй.
Нөөц файлын байршилаар ороод хэмжээг нь шалгаж болно:
C:\Documents
and Settings\user\Application Data\Apple Computer\MobileSync\Backup
Windows
Vista болон Windows 7 дээр:
C:\Users\user\AppData\Roaming\Apple
Computer\MobileSync\Backup
iTunes → Edit → Preferences нээхэд цонх гарч ирнэ.
Devices
Preferences → Devices тэгээд устгах нөөц файлаа
сонгоод Delete Backup дээр дарах хэрэгтэй.
0 comments:
Post a Comment