Хамгийн анхны компьютерын
вирус “Morris Worm” 25 жилийн
өмнө 6000 компьютерт халдварлаж маш их асуудал үүсгэж байжээ.
Гэсэн хэдий ч энэ нь компьютерын вирусын зөвхөн эхлэл нь байсан юм. Үүнээс хойш олон компьютер вирусын золиос болжээ.
Интернэтийн аюулгүй байдлын "Norton" байгууллага бүх цаг үеийн хамгийн их гарз хохирол гаргасан вирусуудын жагсаалт гаргасан байна.
- MYDOOM (2004 он)
Төрөл: Worm
Ажиллах зарчим: Хэрэглэгч цахим шуудангаа нээхэд код автоматаар хуулагдаж хэрэглэгчийн Outlook-рүү нэвтэрнэ. Ингээд цааш хэрэглэгчийн хадгалсан хаягуудруу цааш тархана.
Халдварласан компьютерын тоо: 2,000,000
Зардал: 38,000,000,000$
- SOBIG.F (2003 он)
Төрөл: Worm болон Trojan
Ажиллах зарчим: Өөрийгөө олон дахин хувилдаг бөгөөд мөн хэрэгтэй програм мэт нуугддаг. Хэрэглэгч цахим шуудангаа нээхэд идэвхтэй болж хэрэглэгчийн хаягуудыг хайж эхэлдэг. Энэ нь маш их хэмжээгээр цацагдсан бөгөөд Вашингтон хотын замын хөдөлгөөныг хэсэг хугацаанд зогсоож мөн Air Canada үүнээс болж нислэгээ зогсоож байсан бөгөөд түүнээс гадна бусад олон байгууллагын үйл ажиллагаанд аюул учруулсан.
Халдварласан компьютерын тоо: 2,000,000
Зардал: 37,100,000,000$
- I LOVE YOU (2000 он)
Ажиллах зарчим: Хэрэглэгчид "I Love You" гэсэн гарчигтай цахим шуудан ирэх бөгөөд үүнийг нээмэгц тухайн вирус хэрэглэгчийн зурган файлууд дээр давхар хуулагддаг. Энэ нь интернэт орох нууц үгийг хулгайлахад ашиглагдаж байсан бөгөөд компьютерт нэвтэрсний дараа Windows address book-ын эхний 50 хаягруу өөрийгөө цацдаг байна.
Халдварласан компьютерын тоо: 500,000
Зардал: 15,000,000,000$
- CODE RED (2001 он)
Төрөл: Worm
Ажиллах зарчим: Энэ нь Windows 2000 болон Windows NT үйлдлийн системийн сул талыг ашиглан маш хурдацтай тархсан. Цахим хуудсуудыг ажиллагаанаас гаргах зорилготой байсан бөгөөд үүнээс болж whitehouse.gov унасан бөгөөд засгийн газар бусад цахим хуудсуудаа түр хугацаагаар хааж байсан. Энэ worm нь тархахдаа дурын 100 IP хаяг сонгож Microsoft-ын үйлдлийн системтэй эсэхийг эхэлж шалгах бөгөөд хэрвээ Microsoft-ын үйлдлийн системтэй бол тухайн компьютерт халдварладаг байна.
Халдварласан компьютерын тоо: 1,000,000
Зардал: 2,600,000,000$
- SLAMMER (2003 он)
Төрөл: Internet Worm (мөн Sapphire гэж нэрлэгддэг)
Ажиллах зарчим: DoS (Denial of Service) төрлийн довтолгоо хийдэг бөгөөд үүнээс болж интернэт болон цахим хуудсын ажиллах хурд маш удаан болдог. Энэ нь сүлжээгээр маш их пакетуудыг цацдаг бөгөөд сүлжээний төхөөрөмжүүд болон серверүүд энэ бүх ачааллыг даахаа больдог. Үүнээс болж хурд маш их буурна. Интернэт даяар тархах үедээ 8.5 секунд бүр өөрийн хэмжээгээ 2 дахин том болгоно. IP хаягийг сонгохдоо дурын байдлаар сонгоно. Үүнд өртсөн томоохон байгууллагууд бол Bank of America-гийн ATM-ууд, Вашингтон мужийн 911, Continental Airlines болон Охаёо мужийн цөмийн цахилгаан станц.
Халдварласан компьютерын тоо: 200,000
Зардал: 1,200,000,000$
Гарз хохиролоор харьцуулахад |
Эх сурвалж: mashable.com
0 comments:
Post a Comment