Дэлхийг Өөрчилсөн 10н Бүтээл

#1 Цахилгаан
Цахилгаан бол яах аргагүй дэлхийг өөрчилсөн хамгийн том нээлт билээ. Хэрэв цахилгаан эрчим хүч гээч зүйлийг нээгээгүй бол өнөөгийн бидний эргэн тойрон дох зүйлсийн ихэнх нь зохион бүтээгдэхгүй байх байсан биз.




#2 Гэрлийн чийдэн
Бүрхэг өдөр, үдшийн бүрэнхий болон шөнийн харанхуйг лаагаар гэрэлтүүлдэг байсан ертөнцийг гэрлийн чийдэн орвонгоор нь өөрчилсөн. Анхны цахилгаан гэрлийн чийдэнг Томас Эдисон хэмээх зохион бүтээгч зохион бүтээсэн бөгөөд 1880 онд патентийг нь авчээ.

#3 Зурагт 
Зурагтыг зохион бүтээснээр дэлхий дахинаа хаа сайгүй хүний амьдралыг өдөр өдрөөр өөрчилж өөр өөр өнгөөр харж ирсэн билээ. Зурагт үйлдвэрлэл өнөөг хүртэл өссөөр хөгжсөөр байгаа бөгөөд 2004 оны судалгаагаар Их Британи дахь зурагтын тоо хүн амын тооноосоо илүү байна гэсэн тоо баримт гарчээ.






#4 Интернет
Интернет бол дэлхий ертөнцийг бүхэлд нь өөрчилсөн зүйл гэж хэлж болно. Интернет гэгч зүйл гарч ирснээр хүний нэгэн хэвийн амьдрал өөрчилөгдөж бизнесийн салбарт ч хувьсал гарч бүх худалдаа цахим хэлбэрт шилжээд байна. Интернет мэдээллийн эрин зууны их хөтөч болж байна


#5 Автомашин
Тээврийн хэрэгслийн хувьд маш том хувьсгал гаргасан бүтээл бол автомашин билээ. Анх үйлдвэрлэгдэхэдээ автомашин нь их үнэтэй, тансаг хэрэглээ байсан юм. Гэхдээ үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш 20 жилийн дотор дундаж орлоготой хүмүүс авч болохоор болж хол замыг алхаж туулах шаардлагагүй болжээ. Автомашин нь өнөө үед хэрэглээ, гангараа, урлаг болоод байгаа билээ. Одоо автомашины хөшжилд нисдэг машин гарах л үлдээд байна.

#6 Пенцилин
Шотланд эрдэмтэн Нобелийн шагналт Александер Флэминг 1928 онд Пенцилинийг нээсэн юм. Пенцилин нь өнөөгийн антибиотикийн суурийг тавьсан бөгөөд тухайн үеийн амь насанд ч халтай бактерийн гаралтай өвчнүүдийг маш хялбархан анагааж байсан юм. 1944 оноос ихээр үйлдвэрлэж эхэлсэн.





 #7 Хэвлэлийн машин
Хэвлэлийн машин зохион бүтээснээр номыг олноор нь хэвлэх боломжой болжээ. Үүнээс өмнө номыг зөвхөн чинээлэг хүмүүс л худалдаж авдаг байжээ. Хэвлэлийн машин ашиглаж эхэлснээр боловсролыг илүү хүртээмжтэй болгосон ба өнөөгийн боловсролын түвшинд хэвлэх машины оруулсан хувь нэмэр асар их билээ.




#8 Телефон Утас
Телефон утас зохиогдохоос өмнө хүмүүс хоорондоо хэрхэн холбоо барьж харилцаж байсан талаар төсөөлөхөд ч бэрх байна. Захиа бичдэг байсан хэдий ч маш удаан эзэндээ очих баталгаа бага гэх мэт олон л асуудал байсан. Харин утас гээч зүйлийг зохиосноор харилцаа холбооны салбарт маш том дэвшилт гаргасан бөгөөд бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон юм.







#9 Нийтийн Сүлжээ
Нийтийн сүлжээ нь хүмүүсийн харилцаанд хамгийн том хувьсал гаргасан зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Маргаад ч барахгүй билээ. Урьд цагт хоорондоо захиагаар харилцаж утсаар ярьдаг байсан бол одоо гэр бүл, найз нөхөд түүнчилэн дэлхийн хаана ч байж болох танихгүй нэгэнтэй ганц товч дараад л танилцаж харилцаж чадахаар болсон билээ.



#10 Бар Код
Хамгийн хачирхалтай нь 10дугаар байранд Бар код орсон байх юм. Гэхдээ Бар код нь тийм ч их чухал зүйл биш мэт санагдах боловч худалдааны ертөнцийг өөрчилсөн юм. Энэ нь худалдан авалтыг маш хурдасгаж ачааллыг буруулдаг. Мөн бар кодоор бараа тээвэр хийхэд зөв барааг зөв газар нь найдвартай хүргэхэд давуу талыг олгодог юм.







Эх сурвалж: Teendigits.com

1 comments:

 
Toggle Footer