Вондэрлист (Wunderlist) бол бидний хэрэглэх дуртай
аппуудын нэг. Маш энгийн ажлын дараалалыг
хялбар болгосон учраас хэрэглэхэд тун
амар байдаг. Уг апп Аппелийн 2013 оны
шилдэг аппаар шалгарч байсан. Энд бид
Вондэрлистийг бүтээгч гүйцэтгэх захирал
Кристиан Рэбертэй уулзаж Вондэрлист
хэрхэн бүтсэн талаар ярилцах болно.
Ийм
төрлийн апп хийх санаа анх хаанаас
төрсөн бэ? Өөрт учирч байсан бэрхшээлүүдийг
шийдэх явцад уу эсвэл өөр газраас энэ
санаагаа олсон уу?
Вондеркайндэрыг үүсгэхээсээ өмнө эхлээд би хэсэг найзын
хамт нэгэн веб агентлагт ажиллаж байлаа.
Тэр үед нэлээд хэдэн ажилтантай хэд
хэдэн төсөл дээр ажиллаж байсан болохоор
бидний ажлыг хөнгөвчлөх нэг багаж хэрэг
болсон юм. Тэгээд бид тухайн үед байсан
бүх л хэрэгслүүд, аппуудыг туршиж үзсэн
боловч хэрэгцээнд маань нийцсэн апп
олж чадаагүй.
Тухайн
үед байсан аппууд мобайл болон дэсктоп
хувилбарууд байсан боловч хооронд
мэдээллээ дамжуулдаггүй зэрэг сул
талууд ихтэй байсан болохоор бид өөрсдөө
тийм апп хийхээр шийдсэн нь өнөөдрийн Вондэрлист юм. Бидний өөрсдийн хэрэгцээнд
тохирсон хувьдаа болон ажил мэргэжилдээ
ашиглаж болохуйц хийх ажлаа цэгцтэй
жагсаадаг тун сайхан, энгийн аппыг
хийвэл бусад хүмүүст таалагдана гэж
бодож байв.
За
санаагаа олчихлоо дараагийн алхам чинь
нь юу байсан бэ?
Яг
үнэндээ тодорхой санаа байгаагүй харин
шийдэх ёстой асуудлууд байсан нь амжилтын
түлхүүр байсан гэж би боддог. Вондэрлист
бол тэрхүү бэрхшээлүүдийг шийдэх явцад
бүтсэн энгийн, бүтээлч, хурдан апп юм.
Эхлээд
бид бүтээгдэхүүнийхээ хар зургийг
гаргаад хөрөнгө оруулагчидтай холбоо
тогтоосон. Бидний аз болоход тун сайн
хөрөнгө оруулагчдийн (хөрөнгө ихтэй шинэ бизнест хөрөнгө оруулдаг хувь хүмүүсийг вэнчүр - venture гэдэг) анхаарлыг
татаж чадсан ба түүнээс хоёр сарын дараа
Мак, Виндовс, АиФон, АиФад, веб, Андройд
платформуудад зориулсан Вондэрлистыг
гаргасан юм. Бид бүтээгдэхүүнээ
танилцуулаад удаагүй байтал олон улсын
хөрөнгө оруулагчид бидэнтэй холбогдож
эхлэхэд Вондэрлистийн амжилтыг
баталгаажуулахын тулд хамгийн сүүлийн
хөрөнгө оруулагч Атомикогоор (мөн
Скайпигийн хөрөнгө оруулагч) хөрөнгө
оруулалтаа хаасандаа.
Эхлээд
ямар платформууд сонгож ямарыг нь хойш
тавьсан бэ?
Эхэндээ
бид аль болох олон тухайлбал Блакберри,
Линукс, Виндовс фон гээд бүх л платформуудад
зориулж хувилбар гаргахыг хүсэж байлаа.
Гэвч
апп хөгжүүлэх нь эхэн үедээ тийм их цаг
хугацаа зарцуулагддаг ажил гэж бид огт
мэдээгүй байсан юм. Програмынхаа
архитектурт жаахан л өөрчлөлт хийхэд
бүх платформын хувилбарыг өөрчлөх
шаардлагатай болдог юм. Тиймээс бид аль
болох хурдан хүргэхийг хүсэж байсан
тул хамгийн түгээмэл ашиглагдаж буй
iOS, OS X, Андройд, Виндовс, веб зэрэгт эхлээд
гаргахаар шийдсэн (Хром үйлдлийн систем
бас орно).
Яг
одоо бид Вондэрлистийг дахин бичиж,
Вондэрлист 3 гаргахаар ажиллаж байна.
Гэхдээ бүх платформд гархгүй (Виндовс
системд бид гайхамшигтай хувилбар
гаргах болно) боловч дизайн болон
технологийн талаас нь бид маш их
шинэчлэлийг хийхээр ажиллаж байна.
Бид өөрсдөөсөө өндөр чанартай
програмыг хэр олон платформд гаргаж
чадах вэ гэж асууж байна. Хэдхэн сарын
дараа бид хүн болгоны өдөр тутмын
амьдралд туслагч болох гайхалтай шинэ
хувилбарыг хүргэхээр төлөвлөж байна.
Цоо шинэ, тун энгийн интерфейс, шууд
синхрон хийх, мөн нээлттэй API -тай шинэ
Вондэрлист гарах гэж байна. Түүнчлэн
Вондэрлистийг зөвхөн ажлын дараалал
хөтөлдөг апп байлгахыг хүсэхгүй байна.
Танд
тулгарсан хамгийн том саад юу вэ, яаж
түүнийг давж гарсан бэ?
Бидний
хувьд нэг зүйлд төвлөрөх хэцүү байсан
нь саад байх. Энэ нь стартапуудад түгээмэл
тохиолддог саад гэж бодож байна. Бизнес
чинь амжилттай яваад эхлэнгүүт хурдан өсөхийн тулд илүү олон боломжуудыг нэмэх, илүү
олон платформуудад хувилбар гаргах,
мөн өөр төрлийн бүтээгдэхүүн ч гаргах
гэж оролдох болдог (бид Вондэркит гэж
гаргаж байсан). Түүнчлэн бас өдөр бүр
нэг бүтээгдэхүүн дээр ажиллаад байхаар
бусад хэрэгтэй зүйлсийг олж харах
анхаарал сул болдог юм шиг байгаа юм.
Мөн
хөгжүүлэлтийн баг томроод ирэхэд
(одоогоор 50 гаруй хүн ажиллаж байна)
жижиг сажиг зүйлсийн холбоо муудаж
чанартай бүтээгдэхүүн гаргахад хэцүү
болдог. Түүнээс гадна чадварлаг бас
дээр нь амбицтай хүмүүс нэгдээд ирэхээр
тэд өөрсдийн хүссэн зүйлсийг нэмж
оруулах сонирхол их болоод ирдэг юм.
Тэгэхээр сүүлийн үед бид бүх платформд
найдвартай ажиллах апп бүтээх дээр илүү
төвлөрч багийнхны харилцааг сайжруулах
дээр ажиллаж байна.
Мэдээж
дараагийн хувилбарыг гаргах нь миний
хувьд хамгийн том саад байсан бөгөөд
надад маш том хичээл болсон. Ямар нэгэн
бэрхшээлтэй тулгарах бүр урьд нь олж
авсан туршлага маань анхаарлаа төвлөрүүлж
хамгийн хэрэгтэй зүйлийг олж харахад тус
болдогдоо.
Анх
нээлтээ хийхэд танд ямар сэтгэгдэл төрж
байв?
Сайхан
асуулт байна. Би ихэвчлэн бүтээгдэхүүн
хөгжүүлэхийг, хөл бөмбөгийн баг
байгуулахтай зүйрлүүлж төсөөлөх дуртай.
Та өөрөө тоглогчдоо сонгоно, тэднийг
дасгалжуулна, тэгээд тэмцээнд ороод
нэг бол ялна нэг бол ялагдна. Компанид
ч мөн адилхан, өөрийнхөө багийг бүрдүүлнэ,
эхний бүтээгдэхүүн гаргахын тулд уйгагүй
ажиллана, нээлтээ хийнэ тэгээд амжилт
олно эсвэл олохгүй.
Бүтээгдэхүүн
танилцуулах мөч бол хамгийн сэтгэл
догдлуулсан, хамгийн сайхан мөч байсан гэж хэлмээр байна.
Нөгөө талаар мөн дарамттай, түгшүүртэй
хүнд мөч байсан. Хөл бөмбөгийн багт хөгжөөн
дэмжигчид байдаг шиг стартапуудад ч
гэсэн хөгжөөн дэмжигчид байдаг. Хөгжөөн
дэмжигчид зөвхөн гадна талыг л харах
болохоос дотор юу болж байгааг харж
чадахгүй байдаг. Гэхдээ би ийм байхад
дуртай. Би бүтээгдэхүүний загварыг ч
гаргаж, хөгжүүлэлтэнд аль алинд оролцох
дуртай.
Хэрэглэгчдийн
хүсэлт, шүүмжлэлийг хэр хүлээн авч
шийдвэрлэдэг вэ?
Манай
хэрэглэгчид Вондэрлистийг
ингэж сайжруулмаар байна гэсэн санаа
бодлоо бидэнд илгээдэг ба үүнийг нь бид форумаар дамжуулан хүлээн авдаг.
Хэрэглэгчдийн нэмэхийг хүсээд буй
онцлогуудыг бид маш хурдан хүлээн авч
багийнхантайгаа ярилцаад дараагийн
хувилбаруудад шууд тусгадаг.
Түүнчлэн
бидэнд илгээж буй имайл, твит, Файсбүүкийн
мессежийг болгоныг бид анхааралтай
уншдаг. Бид хэрэглэгчдийн хүслийг тун
сайн мэдэрч хүлээн авдаг учир одоо гаргах
гэж буй Вондэрлист 3-д тэр бүгдийг
тусгах болно.
Шинэ
юм хөгжүүлэх, хуучнаа сайжруулах
ажлуудыг хэрхэн хослуулж байна?
Яг
одоо бид Вондэрлист 3-т 100 хувь анхаарлаа
төвлөрүүлэн ажиллаж байна. Бид шинэ
шинэ онцлогуудыг нэмсэн Вондэрлист
3-ийг гаргаснаар хэрэглэгчдэдээ гэнэтийн
бэлэг барьхаар төлөвлөж байгаа.
Шинэ
онцлогуудыг сонгоод нэмж оруулахад
амархан байдаг. Энэ энийг оруулбал
зүгээр юм байна гээд бид тохиролцоод л
дараагийн хувилбартаа нэмчихдэг. Харин
одоо байгаагаа сайжруулна гэдэг бол
кодын төвшинд архитектурыг өөрчилдөг
учраас илүү төвөгтэй байдаг юм. Одоо
байгаа онцлогуудыг өөрчлөхөд маш их
ажиллагаа шаарддаг ба гарах үр дүн ч
тодорхой бус байдаг. Хэрэг бидний
оруулсан өөрчлөлтүүд бидний хүссэн үр
дүнд хүрэхгүй бол бид дахиад л өөрчилдөг хэрэгтэй болдог.
Гэхдээ бид одоогын Вондэрлистийг
сайжруулахаар хичээж байгаа.
Та
нартай төстэй төсөл хэрэгжүүлдэг хүмүүс
ямар зөвлөгөө өгөх вэ?
Эхний
ээлжинд өөрийн асуудлуудыг шийд. Би
ихэвчлэн тэгдэг юм. Өөрт хэрэгтэй өөрийн
хүсэж буй зүйлийг бүтээгдэхүүндээ
шингээж өг. Гэхдээ энэ зөвлөгөө нь тухайн
хүний цаад мөн чанараас их хамаарна шүү
дээ. Би програмист болон дизайны холимог
мэргэжилтэй болохоор энэ хоёр ертөнцийг
ойлгож холбоход илүү дөхөм байдаг юм.
Бүтээгдэхүүн
хөгжүүлнэ гэдэг тухайн хүнээс сонирхол,
тэвчээр шаарддаг учраас хэрэв та хийх
гэж байгаа зүйлдээ дургүй л бол битгий
хий. Хэрэв та ямар нэгэн зүйл хийхээр
шийдсэн бол хамгийн энгийн хялбар
байдлыг эн тэргүүнд сонгож бай. Програмын
ажиллагааг хурдан, дизайныг хялбар
байлга. Сүүлийн үеийн чиг хандлагаас
илүүтэйгээр хүмүүсийн амьдралд хэрэгцээтэй тус болохуйц зүйлийг
бүтээгдэхүүндээ оруулж байгаарай.
Програм хангамж хөгжүүлдэг, ижил төстэй
төсөл хэрэгжүүлдэг хүмүүст сонирхолтой
байх болов уу гэдэг үүднээс бид уншигчдадаа
апп бүтсэн түүхийг орчуулан цуврлаар хүргэж байх
болно. Танд асуулт, мэдэхийг хүссэн зүйлс байвал сэтгэгдлээр эсвэл имайлаар дамжуулан ирүүлээрэй:
Эх
сурвалж: lifehacker
Үнэхээр сонирхолтой сайхан байлаа. Баярлалаа.
ReplyDelete