Android дээр суурилсан "Windows" утас - Nokia X

2/24/2014

Удаан хүлээлгэсний эцэст Nokia өөрийн анхны Android утасаа MWC дээр дөнгөж түрүүхэн танилцууллаа. Nokia X гэдэг нь зүгээр ч нэг ухаалаг утасны "гэр бүл" биш бөгөөд үйлдлийн системийг нь ингэж нэрлэж буй болж таарлаа. 3н зүйлийн нэгдэл хэмээн тодорхойлогдоод буй утас нь Android 4.1 дээр суурилсан (ерөнхийдөө) бөгөөд Asha бүлгийн гар утас мөн Windows Phone-ий загварийг нэгтгэн бүтээсэн өвөрмөц загвар хийцтэй утас болжээ.
Android суурилсны хамгийн том давуу тал нь хэдэн арван мянган контент, тоглоом хөгжүүлэгчдийн гаргасан хэдэн зуун мянган аппликешнийг ашиглах хэдий ч Google Play энд зуучийн үүрэг гүйцэтгэхгүй бөгөөд Nokia app store дээрээс л android аппликешнүүдээ татаж суулгах болж байна даа. (Boo hoo)
Nokia өөрийн хөгжүүлсэн үндсэн аппликешнүүд Nokia Drive, Nokia maps, Nokia Mix Radio зэрэг нь бүгд багтаж өгсөн дээр Windows-ийн OneDrive (хуучны SkyDrive) ч үндсэн цэс дээр давхиж явна билээ.
Nokia X танилцуулахдаа давхар 2 загвар хамт танилцуулсан нь Nokia X+ болон Nokia XL билээ.
Техникийн үзүүлэлтийн хувьд гэвэл урьдчилсан танилцуулгаар Nokia X болон Nokia X+ нь 4инчийн дэлгэцтэй (800x480), 1Ghz-ийн Snapdragon процессортой бөгөөд X+ гэсэн нэрлэсэн учир нь нэмэлтээр microSD шургуулж болдогт юм.
Харин Nokia XL нь нөгөө хоёроо бодвол харьцангуй том, 5инчийн дэлгэц мөн ардаа 5MP камертай бол урдаа selfie хийхэд зориулж 2MP камер бэлэглэжээ.
Мэдээж энэ нь хүмүүсийн хүсэн хүлээсэн Nokia Android утас биш хэдий ч цаашдаа ямар ямар сюрпризүүд хүлээж байх нь вэ гэдгийг хүлээж л сууя.

Мэдээллийг NDTV.com шууд дамжуулалтаас сийрүүлэн нийтлэв.

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer