Макинтошийн Түүх

Apple-1: Энэ бол Стив Жобсын эцэг эхийнхээ гражд хийсэн анхны компьютеруудын нэг болох Apple-1 юм. Яг энэ зурган дээр харагдаж байгаа загвар дуудлага худалдаагаар 2010 онд 150,000 еврогоор зарагджээ. Анх 1976 онд гражд бүтээгдэж байсан энэ загвар дэлхий дээр цөөн хэдэн ширхэг л байдаг аж.

Apple-2: Стив Жобсын Apple-1г танилцуулсны дараахан буюу 1977 онд гарсан Apple-2 загвар. Энэ бол компьютерийн хувьд Apple-1с ч илүү хувьсгал гаргасан компьютер болсон юм. Учир нь гэвэл Apple-2 нь хамгийн анхны жинхэнэ дэлгэц бүхий компьютер болсон юм.

Apple-3: Энэ бол Apple-2с хойш гурван жилийн дараа буюу 1980 онд гарсан компьютер бөгөөд Apple компанийг дэлхий нийтэд таниулж Стив Жобст мөнгийг хүүлж өгсөн компьютер юм. Энэ загвар нь тухайн үедээ мянга мянган хувь борлогдож байсан ч удалгүй гүйлгээ нь муу болж 4н жилийн дараа үйлвэрлэхээ больсон юм.

128K Macintosh: 1984онд гарсан 128К Макинтош нь хамгийн сайн борлуулалттай компьютер болсон бөгөөд цоо шинэ all-in-one буюу цогц компьютер болсон юм. Энэхүү компьютер нь борлуулалтаараа дээд амжилт тогтоосон ба Apple компанийг дэлхийн хэмжээний борлуулалт бүхий компани болгосон юм. Үүнээс хойш Apple компани компьютерийн хувьд маш шинэлэг зүйлсийг гаргасаар байлаа.

Macintosh SE: Энэ загвар нь 1987 онд гарсан бөгөөд "Уян Диск" буюу Floppy дискийг анх танилцуулсан юм. Энэхүү диск нь өнөөгийн бидний CD-тэй адил үүрэгтэй байсан бөгөөд Apple жинхэнэ утгаараа дэлхийг өөрчилөх нээлтүүдийг хийж байсан юм.

PowerBook 100: Компьютерийн зах зээл дээрх Apple-ийн өрсөлдөгчид зөөврийн компьютер үйлдвэрлэж эхэлснээр Apple компани ч бас энэ салбарт өрсөлдөж эхэлсэн юм. Apple компаний хамгийн анхны зөөврийн компьютер нь PowerBook 100 байлаа. Мэдээж бусдаас ялгарах давуу тал байх ёстой. Тэр нь бусад зөөврийн компьютерээс 1.3кг жингээр хөнгөн буюу 3.1кг байсан юм.

iMac: Энэ бол Apple-н хамгийн анхны iMac, 1988 онд танилцуулагдсан. Энэ загварын гол шинэлэг зүйл бол өнөөг хүртэл ашиглагдаж буй USB юм. Мөн өөр нэг гол зүйл нь гэвэл iMac-н маш энгийн хэв загвар байсан юм. Стив Жобс өөрийн бүх бүтээгдэхүүндээ энэхүү шинж чанарыг агуулахыг эрмэлздэг байлаа.

iBook 3G: Энэхүү өнгөлөг загвар бүхий laptop нь 1999 онд гарсан бөгөөд Apple компаний компьютерийн худалдааг энэ мэт өнгөлөг гэрэлтэйгээр илэрхийлж байлаа. Энэхүү загвараа Apple оюутнуудын хэрэгцээнд хэмээн тодотгож худалдаанд гаргаж байсан боловч Intel компаний Classmate зөөврийн компьютер гарч ирснээр зах зээлээс шахагдаж үйлдвэрлэхээ больжээ.

Өнөөгийн iMac: Энэ зурган дээр бид 2006 оны iMac-ын загварыг харж байна. Сүүлийн үеийн iMac-ийн загварууд энэ загвар дээр тулгуурлаж байгаа бөгөөд хамгийн сайн борлуулалт бүхий Desktop буюу дэлгэц/процессор бүхий компьютеруудын нэг юм. 


 MacBook: Энэ бол Apple компаний MacBook буюу сүүлийн үеийн зөөврийн компьютерийн суурь загвар гэж хэлж болох юм. Энэхүү загвар нь 2008 онд гарсан анхны Macbook-н хувилбар юм. Энэ загвар дээр үндэслэн MacBook Air, MacBook Pro болон одоогийн Retina дэлгэц бүхий MacBook Pro гарч байгаа билээ. Компьютерт Retina дэлгэц ашиглаж байгаа нь гайхалтай технологи юм. Retina дэлгэц ашигласнаар компьютерийн дэлгэцийн чанар стандартыг 20%-иар сайжруулж байгаа билээ.

Дараагийн ээлжинд тэд юу танилцуулах бол? Миний хувьд орчин үеийн компьютерт дахин нэг хувьсал гаргаасай гэж хүсч байна.



Эх сурвалж: teensdigest.com



0 comments:

Post a Comment

 
Toggle Footer