'Фергигийн Цаг' Үнэхээр Байдаг

2/06/2014
Хөгжөөн дэмжигчдийн дарамтанд орсон шүүгчид гэртээ тоглож буй эзэн багт нэмэлт цагийг илүү өгдөг.



Та хөл бөмбөг сонирхдог уу? Тийм бол “Фергигийн цаг” гэж сонссон л биз дээ. Манчестер Юнайтэд баг хожигдож яваад нөхөж хожих тохиолдол тун олон байдаг. Түүнчлэн шүүгчийн мэдлийн цагт ялалт авсан тохиолд ч олон бий. Үүнд багийн сэтгэл зүй, хагас цагийн завсарлагаар хэлсэн Фергусоны зөвлөгөө нөлөөлдөг байх. Гэхдээ л өнөөг хүртэл “Фергигийн цаг” гэж хүмүүсийн ам дамжсан л яриа явдаг байсан. Харин энэ яриа хоосон цуу биш гэдгийг их сургуулийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.

Судалгаанаас үзвэл олноор цугласан хөгжөөн дэмжигчдээс болж шүүгчид дарамтанд ордог байна. Фергигийг дасгалжуулж байхад Олд Траффордод болдог тоглолт бүрд эзэн баг яалт байгуулах нь элбэг байдаг нь чанга дуутай фенүүдтэй холбоотой аж. Лондон Соүт Банк Их Сургууль болон Станфордшир Их сургуулийн эрдэмтэд судалж үзээд 'Фергигийн Цаг' гэж үнэхээр байдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Цэнгэлдэх хүрээлэнд цугласан дэмжигчдийн уухай нь тоглолтыг шүүж буй шүүгчдийн сэтгэл зүйлд хүчтэй нөлөө үзүүлдэг учир эзэн багийн талд ихэвчлэн шийдвэр гардаг байна.

Гэртээ тоглож буй баг яагаад илүү тоглолт үзүүлдэгийг Доктор Марк Аллен, Профессор Марк Жонес нар хоёр өөр загвар дэвшүүлэн тайлбарлаж байна.

Эхний загварт өрсөлдөгч багууд, дасгалжуулагчид болон албаны хүмүүсийн сэтгэл зүй гэртээ тоглож буй тамирчдын талд чиглэдэг байна.

Фергигийн цаг”-т орсон шилдэг гурван гол

1999 оны Аврагуудын Лигийн шигшээ тоглолтод Байер Муйхен багийн хаалганд шүүгчийн мэдлийн гурав дахь минутанд оруулсан Оле Гунаар Солкжаерын гоол Юнайтедыг аварга болгож байсан.

1993 дөрөвдүгээр сард Шефелд Венсдаей багийн эсрэг шүүгчийн мэдлийн 6 дахь минутад бараг шүглийн дуутай зэрэг оруулсан Стев Бриусын гоол Юнайтедтай авсан анхны цомыг Фергусэнд авч ирж байсан.

2009 онд Астон Виллагийн эсрэг 93 дахь минутанд Фредерико Макейдагийн оруулсан гоолын ачаар Юнайтад 3-2 харьцаатай хожил байгуулж лигийн цомыг дахин өргөж байсан.

Цэнгэлдэхийг дүүргэсэн хөгжөөн дэмжигчдийн уухай шүүгчийн шийдвэрт нөлөөлж эзэн багт давуу талыг авчирдаг.

Цугласан хүмүүс хэт өдөр дуугаар орилоход ихэвчлэн эзэн багийн талд нэмэлт цаг сунгах шийдвэрийг шүүгчид түгээмэл гаргадаг байна.

Нөгөө талаар зочин багт алдаа өгөх илүү хатуу шийдвэрээр шийтгэх үзэгдэл түгээмэл байдаг аж.

Өөр нэг сонирхолтой зүйл нь үзэгчид цуглаагүй байсан ч эзэн баг давуу талтай байдаг байх юм.

Судалгаанаас харвал зочин баг хэр хол аялан тоглож байгаагаас хамааран ялагдах магадлал нэмэгддэг, тухайлбал зочин багийн цагийн бүс нэмэгдэх тусам эзэн багийн давуу тал цагийн бүс бүрд 20 хувиар нэмэгддэг аж.

Мөн судлаачид эзэн багийн давуу талуудыг судалж үзээд тоглогчид “нэр төр”-ийг хамгаалах гэсэн сэтгэл зүйтэй тоглодог учраас илүү амжилт гаргадаг байх юм.


Зочилж тоглосноос гэртээ тоглоход үед илүү даавар ялгардаг аж. Энэ нь тоглогчдод биеийн болоод сэтгэл зүйн давуу талыг олдог байна.

Гэвч гэртээ тоглоход сул талууд ч бас байдаг. Гэртээ тоглож буй тамирчдад өөрийнхөө хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглож байгаа шүү гэсэн дарамт нэмэгдэж үүнээс үүдэн стрессийн даавар мөн ялгарч эхэлдэг аж. Ингэсэн үед тамирчид илүү их болгоомжилж жирийн үед автоматаар хийдэг байсан зүйлсээ ч хийж чадахгүй болдог.

Эрдэмтэд энэхүү судалгаа цааш үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж байгаа бөгөөд илүү нарийн судалгааны үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Английн дээд лигт Олд Трафордод ялалт авч чадалгүй хорь гучин жил болсон баг олон байдаг. Бүр “Олд Трафордод ялалт авахад хэцүү” гэсэн хэллэг ч байдаг. Олд Трафорд бол клубын хэмжээнд английн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн.


70 мянган хүний уухайн ямар байхыг төсөөлдөө?


эх сурвалж: dailymail

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer