Дөнгөж хорин хэдэн насандаа жирийн америк хүний олдгоос хэд дахин өндөр цалин авдаг, дэлхийн хамгийн сайхан газар Хавайд хувийн сууцтай, бурханаас заяасан хосгүй авьяастай, гоц ухаантай залуу энэ бүхнийг орхин өөрийн амийг золиослон байж дэлхийн хамгийн хүчирхэг улсын хамгийн аюултай байгууллагын тэргүүн зэргийн дайсан болоход юу нөлөөлөв? (Эхний хэсгийг эндээс уншина уу)
“ҮАА-ийн
хакердсан дэлхий даяарх компьютеруудад
нэвтрэх боломж надад олгож байсан учраас
л би Бооз Алейн Хамилтонд орсон юм” гэж
Соүвт Чайна Морнин Постод өгсөн
ярилцлагадаа Снөүдэн дурджээ. Энэхүү
хүчирхэг системийн салбар бүрд нэвтрэх
эрхтэй “сисадмин” гэх ҮАА-ийн 1000 хүний
нэг нь Снөүдэн байсан юм. (Маш нууц
зэрэглэлтэй бусад хэрэглэгчдийн хувьд
бүх нууц материалыг харах эрхгүй байдаг.)
Тэр ул мөр үлдээлгүй файлд нэвтрэх
боломжтой байв. Түүнд “гост хэрэглэгч”
гэсэн онцгой эрх байсан тул агентлагын
хамгийн нууцлаг хэсэгт ч нэвтрэх бүрэн
боломжтой. Түүнчлэн админ эрхтэй тул
бусад хэрэглэгчдийн нэвтрэх эрхийг ч
ашиглаж байж.
ҮАА-ийн
эдгээр нууц материалуудыг яаж флаш
ашиглан Снөүдэн хуулж авсныг бид сайн
мэдэхгүй. Учир нь ихэнх ажилчдад ийм
флаш ашиглахыг хориглодог боловч
магадгүй Снөүдэн сисадмин байсан тул
энэ эрхээ ашиглан хэрэглэгчдийн эвдэрсэн
профайлыг засварлахын тулд нөөцлөх
шаардлагатай гэсэн шалтгаар флаш
ашигласан байж болох юм. Ийнхүү Снөүдэн
Хавайд эргэж очоод ҮАА-ийн серверүүд
уруу зайнаас хандаж эхлэв. Хавай бол эх
газраас зургаан цагийн зөрөөтэй цагийн
бүсэд орших учир ихэнх ажилчид ажлаа
тарсны дараа тэр хандаж эхлэв. Шинэ
ажилдаа дөрвөн долоо хоног болсны дараа
Снөүдэн бие сайнгүй байна гэсэн шалтгаар
хэсэг хугацаанд цалингүй чөлөө авчээ.
Хожим ажлаас нь лавлахад түүний ээжийн
бие базаахгүй байгаа гэсэн хариу сонсчээ.
Ийнхүү
тавдугаар сарын 20 болж, тэр ор мөргүй
алга болов.
2012
оны арван хоёрдугаар сард нэгэн уншигч
Гардиан сонины сэтгүүлч Глен Грийнвалдад
цахим шуудан илгээсэн боловч хэн гэдгээ
бичээгүй, зүгээр л “Таны сонирхлыг
татах зарим нэг зүйлс надад бий” гэж
бичсэн байлаа.
“Тэр
үнэхээр ойлгомжгүй нэгэн байсан” гэж
Грийнвалд гайхсан тухайгаа ярьж байсан.
Тэрхүү
нууцлаг эрхэм Грийнвалдаас лаптоп
дээрээ ПЖП шифрлэдэг програм суулгахыг
зөвлөөд, үүнийг суулгасан тохиолдолд
интернетээр чатлахад ямар ч асуудал
гарахгүй гэж батлав (PGP буюу Pretty Good
Privacy). Грийнвалдад ямар ч бодол байхгүй
байсан ч түүнд хоёр асуудал байсан нь
техникийн талаар А ч байхгүй. Хоёрдугаарт
нууцлал ашиглахыг хүсээд байгаа тэрхүү
этгээд солиотой нэгэн байх гэсэн бодол
төрж байв.
Снөүдэн анх удаа ярилцлага өгсөн нь Гардианы түүхэнд хамгийн их хүн үзсэн ярилцлага болжээ |
Грийнвалдад
шуудан илгээгээд сар болоход тэр хариу
илгээгээгүй тул Снөүдэн өөр замаар
холбогдохоор шийджээ. Баримтат кино
хийдэг Грийнвалдын найз Лаура Пойтрасад
и-шуудан илгээв. Тэр бол Нэгдсэн улсын
аюулгүй байдалд тун аюултай нэгэнд
тооцогддог нэгэн. 6-аас 12 оны хооронд
Пойтрасыг нэгдсэн улсад нэвтрэх бүрд
түүний компьютер, гар утасыг бүр түүний
уулзах гэж байгаа хүмүүсийг хүртэл нягт
шалгадаг байв. Пойтрас камер, нөүтбүүкээ
шалгуулсаар байгаад нууцлалын бараг
мэргэжилтэн болсон байв. Тэрээр түр
хугацаанд Берлинд нүүж очоод Нэгдсэн
Улсын аюулгүй байдлын талаар шинэ кино
хийхээр төлөвлөж байсан юм.
Снөүдэн
түүнлүү илгээсэн мейлдээ: “Би бол
тагнуулын албаны ахлах ажилтан. Би таны
цагийг дэмий үрэхгүй. Надад шифрийнхээ
түлхүүрээ өгөөч” гэж гуйхад нь Пойтрас
түүнд итгэж түлхүүрээ өгөв.
Снөүдэний
илгээсэн имейлүүд үнэхээр ноцтой
зүйлсийг агуулж байв. Нэг удаа бүр
Снөүдэн Пойтраст гар утасаа хөлдөөгчинд
хийхийг зөвлөж байж. “Тэр үнэхээр
гайхалтай бичдэг байсан. Түүний илгээсэн
имейлүүд тун сайн бичигдсэн байсан тул
би шимтэн уншдаг байсан” хэмээн тэрээр
ярьж байна.
Ийнхүү
Снөүдэн эхний бөмбөгөө илгээх нь тэр.
Ерөнхийлөгчийн Бодлогын Зааварчилгаа
20 гэсэн 2012 оны Аравдугаар сарын маш нууц
зэрэглэлийн 18 хуудастай баримтыг илгээв.
Уг баримтанд агентлаг дэлхий даяар
тархсан шилэн кабелийн сүлжээг ашиглан
утасны яриаг замаас нь чанадаг тухай
дурдсан байна. Тэгээд үүнийгээ үнэн
гэдгийг нотлов. Пойтрас бараг шоконд
орж үүнийгээ Грийнвалдад үзүүлхээр
шийдэв.
Юуны
түрүүнд Берлин дэх Нэгдсэн улсын элч
сайдын яам түүнийг шалгах учир Пойтрас
тун болгоомжтой хөдлөх хэрэгтэй. Тэр
гуравдугаар сарын сүүлээр америк уруу
буцаж Грийнвалдтай Ионкерс зочид буудалд
уулзаж үндэсний аюулгүй байдлын эдгээр
материалгүйгээр ийм асуудлыг нийтэд
дэлгэх боломжгүй тул эх сурвалжийг авахаар болов.
Пойтрас
Снөүдэнийг өөрийгөө дэлгэхгүй нууц
байдалд үлдэх байх гэж таамаглаж байв.
Гэтэл Снөүдэн түүнд “Та миний нуруун
дээр бай зурах болно гэдгийг мэднэ,
гэхдээ би өөрөө үнэнийг дэлхий нийтэд хэлэх
болно” гэж хэлэв.
Уулзалтыг
2013 оны хавар тохиролцоод нийтэд цацахаар
товлов. Тэр үеэр Снөүдэн нэг чухал
материал тухайлбал ҮАА болон интернетийн
нэгэн аварга корпорацын хооронд
байгуулсан Призм гэх нууц хөтөлбөрийн
тухай материал тэндэнд илгээв.
Пойтрас
Нью Иоркт буцаж ирээд тагнуулын ахлах
ажилтантай уулзах уулзалтын талаар
төсөөлж суув. Гэтэл түүнд шифрлэсэн
материал ирсний дотор нь Призмын тухай
ПоверПойнтын баримт байсан ба доор нь
“Таны очих газар бол Хонг Конг” гэсэн
байлаа. Дараагийн өдөр нь Снөүдэн өөрийн
жинхэнэ нэрийг түүнд хэлжээ.
Снөүдэний
нэрийг Гүүглээр хайвал үүнийг ҮАА шууд
анзаарах болно гэдгийг Пойтрас мэдэж
байлаа. Имейлд газрын зураг хавсаргаад
тэд яаж уулзах талаар протокол байснаас
гадна: “Энэ бол би. Энэ бол надад буй
мэдээлэл” гэсэн мессеж хамт ирсэн
байна.
Дөрөвдүгээр
сарын дундуур Грийнвалд ПедЭкс-ээр
дотроо энгийн нууцлал ашигладаг чатын
програм агуулсан хоёр флаштай илгээмж
хүлээн авав. Ийнхүү Снөүдэн өөрөө
Грийнвалдтай холбоо тогтоолоо: “Би таны нэг найзтай чинь ажиллаж байсан...
харин одоо тантай яаралтай ярих зүйл
байна. Та Хонг Конг ирж чадах уу?” гэж
асуусан байлаа.
Гэнэт
хэн нэгэн өөрөөс нь хачин жигтэй зүйл
асууж шаардсанд Грийнвалд гайхаж чатаар
“Яагаад би заваал очих ёстой юм, энэ нь
хэнд хэрэгтэй юм бэ?” гэж нэлээд үл
ойшоосон янзаар асуув. Интернетээр харилцах
нь тун аюултай учраас Снөүдэн нарийн
зүйлсийг хэлэх боломжгүй байсан юм.
Харин
энэ ярианаас хоёр цагийн дараа Снөүдэн
Грийнвалдад Тайлс систем гэх хамгийн
өндөр хамгаалалттай харилцааны програм
яаж суулгаж ашиглахыг зааж өгөөд хэсэг
харилцсаны эцэст “тань уруу хэдэн
материал илгээе” гэж хэлэв.
Снөүдэний
илгээсэн материалууд бүгд ҮАА-ын хамгийн
нууц хэсгээс авсан бүгд Маш Нууц гэсэн
тамгатай байлаа. Материалуудыг нээж
үзтэл ҮАА нь дотоодод явуулж буй тагнуулын
үйл ажиллагаагаа Конгрессоос нуусан
төдийгүй тэднийг төөрөгдүүлсэн байв.
“Энэ бол үнэхээр итгэмээргүй зүйл.
Үнийг хараад өөрийн эрхгүй амьсгаа минь
давхцаж ирсэн шүү” хэмээн Грийвалд
ярьж байна.
Хоёр
өдрийн дараа тавдугаар сарын 31-нд
Грийнвалд Нью Иорк дахь Гардианы редактор
Жанин Гибсоны өрөөнд сууж байлаа. Тэрээр
Хонг Конг явж зарим нэг шаардлагатай
эх сурвалжийг олж авах аялалын талаар
зөвшөөрөл гуйж байгаа нь энэ. Үнэн
бодитой эх сурвалжыг олж авах цорын
ганц зам нь өөртэй нь биечлэн уулзах
явдал хэмээн ярилцаад захирлууд тэднийг
явахыг зөвшөөрөв. Дараа өдөр нь Грийнвалд
Хонг Конг хүртэл 16 цаг нисэх тасалбар
захиалав, Пойтрас ч мөн адил. Гэхдээ
Вашигтон дахь туршлагатай сэтгүүлж
Эвин МакАскилыг тэдний багт оруулахаар
Гибсон явуулсан байлаа. Өдгөө 61 нас
шүргэж буй сэтгүүлч улс төрийн тоймч
гэдгээрээ алдартай нэгэн, хүн болгон л
түүнд дуртай байдаг.
Гэвч
Пойтрас дахиад нэг хүн нэмэгдэж ирсэнд
тун дургүй байлаа. Учир нь ийм чухал
хэргийг дээд зэргээр нууцлахгүй бол
эцэстээ юу ч үгүй хоцорч мэднэ гэж тэр
эмээж байсан хэрэг. Гэхдээ эцэстээ тэд
хэл амаа ололцон хамт нэг онгоцоор
явцгаав.
Зүүнээс: Эвен МакАскил, Глен Грийнвалд, Лаура Пойтрас нар |
Онгоц
газраас хөөрөх үед чөлөөтэй болсон мэт нэг л
сайхан мэдрэмж төрөв. Тэнгэрт нисэж
явахад интернет холболт байхгүй боловч
Пойтрас суудлын даруулгаа тайлаад
Снөүдэний сүүлд өгсөн флашыг нээж үзэв.
Энэ дотор өмнө илгээсэн материалуудаас
хавьгүй их 3000-4000 материал байв.
Аялаллын
турш тэр огт унталгүй материалуудыг
цоо ширтэн явна. “Компьютерын дэлгэцээс
нэг хором ч нүдээ салгаж чадахгүй байсан.
Адреналин хэт ихээр ялгарч байсан
болохоор нойрч хүрэхгүй байсан юм”
хэмээн ярьж байв. Пойтрас байн байн л
суудлаасаа босож Грийнвалдад юу олсноо
үзүүлэж явав. “Бид яг л жаахан хүүхдүүд
шиг баярлаж, хашхирч, тэврэлдэж, бүжиглэж
байсан. Хажуу суудлын хүн сэрсэн ч бид
тэднийг огт тоогоогүй” хэмээн Грийвалд
баяр хөөрөө ярьж байлаа.
Тэд
онгоцноос буугаад жуулчны гудамжны
төвд байрлах Ковлүүны Мира зочид буудалд уулзахаар тохиролцсон байлаа. Пойтрас,
Грийнвалд хоёр зочид буудлын нам гүм
хэсэгт матрын дүрс бүхий хөшөөтэй хэсэгт
уулзахаар товлосон байна. Тэд Снөүдэнийг
гартаа Рүбекийн шоо бариад ирэх байх
хэмээн ярилцаж суув.
Грийнвалд
Снөүдэний талаар зарим нэг зүйлийг
төсөөлж суулаа: түүнийг тагнуулын албаны
настай ажилтан мэтээр бодож байв. “Би
түүнийг ахлах албан тушаалтай нэг хүнд сурталтан шиг л төсөөлж байв. 60 орчим
настай, гялалзсан алтан товчтой үнэтэй
цамц өмссөн, буурал үстэй, өнгөлөг гутал
өмссөн, үнэтэй зангиа зүүсэн, ҮАА-ийн
Хонг Конг дахь ахлах мэргэжилтэн гэж
бодож байсан.”
Тэд
товлосон цагаас өмнө очоод хүлээж суув.
Цаг болсон ч юу ч болсонгүй, эх сурвалж
маань ирсэнгүй.
Эхний
уулзалт бүтэлгүйтвэл дараа өдөр нь
дахиад ирэхээр тэд төлөвлөсөн тул
дараагийн өдөр нь Грийнвалд, Пойтрас
хоёр эргэж ирэв. Тэд хүлээсээр л байлаа.
Эцэст
нь тэд түүнийг харлаа. Цонхигор царайтай,
туранхайвтар, бага зэрэг айсан нэгэн
залуу байлаа. Тэр цагаан подволк, хөх
жинс өмссөн байв. Гартаа Рубикийн шоо
барьсан тул эх сурвалж гэдэг нь тодорхой.
Өнөөх
залуу өөрийгөө таниулахын тулд уулзалтан
дээрээ нууц дохио хэрэглэхээр тохиролцсон
байлаа:
Грийнвалд:
Ресторан хэзээ онгойх бол?
Эх
сурвалж: Үд дунд.
Гэхдээ битгий ийшээ ор. Хоол нь авах
юмгүй...
Грийнвалд
бага зэрэг айсан байсан тул түүний
нүүрлүү эгцэлж харж чадахгүй байлаа.
Гэгтэл Снөүдэн “Намайг дага” гээд тэр
хоёрыг дагуулан цахилгаан шатруу явлаа.
Нэг давхар өгсөөд 1014 гэсэн өрөө уруу
гартаа шоо барьсан залууг тэр хоёр дагаж
оров. Ямартай ч уулзалтсан нь сайн хэрэг.
Гэхдээ Грийнвалд түүнийг нөгөө хүний
хүүхэд нь эсвэл хувийн туслах нь гэж
боджээ. Үгүй бол хуурч цагийг нь үрсэн
хэрэг болно. Гэсэн юм бодсоор дагаж
оров.
Харин
Снөүдэн тэдэнд тэр өдөр өөрийн түүхийг
ярьж эхлэв. Тэрээр ҮАА-ын серверээс
хэдэн арван мянган баримт авсан тухайгаа
ярьж тайлбарлаж байв. Тэдгээрийн ихэнх
нь Маш Нууц зэрэгтэй. Маш нууц нэг баримт
дотор Британий дээд зэргээр нууцлагдсан
материалууд бас багтаж байв. Иймэрхүү
материалуудыг урьд өмнө нь хэн ч нийтийн
өмнө дэлгэж байгаагүй, хэн ч харж
байгаагүй зөвхөн нууц ажилтнуудын
хооронд л яригддаг зүйл байлаа. Түүхэн
дэх хамгийн том нууц материалын илчлэлтийг
Снөүдэн гартаа барьж байв.
Ийнхүү
Грийнвалд түүнийг асуултаараа бөмбөгдөж
эхлэх нь тэр. Учир нь энэ урьх байх вий
гэдгээс тэрээр тун болгоомжилж байсан
юм. Түүний бодлоор бол хэрэв энэ урьх
бол ТТА-ийн тусгай ажилтнууд тэр өрөөнд
орж ирээд лаптопыг нь хураан авч тэр
хоёрыг баривчлан явах ёстой.
Харин
Снөүдэн асуултад хариулж эхэлснээр тэд
түүнийг хуурамч биш гэдгийг ойлгож
эхлэв. Снөүдэн ингэж илчлэх болсон
шалтгаан ч тун үнэмшилтэй санагдав. ҮАА
бол ерөнхийлөгчөөс эхлээд өөр хэнийг
ч тагнан туршиж чадна. Онолын хувьд
тагнуулын агентлагууд өөр улсаас
“тагнуулын дохио” хүлээн авах ёстой
байдаг. Гэхдээ бодит байдалд бол энэ
зүгээр л тоглоом, энэхүү мэдээллүүдийг
америкчуудаас ч авдаг хэмээн Снөүдэн
хэлжээ. Утасны яриа чагнах, и-шуудагын
хаяг, гарчиг зэргийг ямар ч хориггүй авч чадна. Энэхүү мэдээллээр хэн нэгний хувийн амьдралын талаар бүхэл бүтэн
намтарч гаргаад авч чадна: тэдний
найзууд, хайртай хүмүүс, дуртай зүйлс,
түүний зовлон гээд бүгдийг мэдэж болно.
ҮАА
нь дэлхийг хэрсэн далай ёроолын шилэн
кабелийг хяналтандаа байлгадаг. Үүнийг
ашиглан дэлхий нийтийн харилцаа холбоог
уншиж байдаг. Телефон компаниуд мөн
мэдээллээр хангах ёстой. Түүнчлэн
цахиурын хөндийн Гүүгл, Майкрософт,
Файсбүүк, Стев Жобсын Аппел зэрэг бүх
компаниуд ҮАА-тай хамтарч ажилдаг.
Эдгээр аварга компаниудын сервер уруу
хүссэн үедээ шууд хандах эрх ҮАА-д
байдаг. Энэ байдал нь мөн онлайн нууцлалын
програм хангамжуудад маш том нууц
хаалгыг нээж өгч байна. Өөрөөр хэлбэл
банкны төлбөр тооцооны хамгаалалтыг
хүссэн хүнд нээж өгч байгаа нь уг санхүү системийг тун хэврэг болгож байгаа
хэрэг. Тагнуулын агентлагууд интернетийг
бүрэн гартаа оруулсан гэж хэлж болно.
“миний хэлсэн үг, хийсэн зүйлс, миний
таньдаг хүмүүс, хайрын харилцаа, нөхөрлөл
зэрэг бүгд бичигддэг” ийм нийгэмд би
амьдрахыг хүсэхгүй байна гэж Снөүдэн
Грийнвалдад эцэст нь хэлэв.
Дараа
өглөө нь МакАскилтэй уулзахыг Снөүдэн
зөвшөөрөв. МакАскил АйФон утасаа
ажлуулах хүртэл тэдний яриа тун давгүй
явж байв. Тэрээр түүний яриаг бичиж,
хэдэн зураг дарж болох уу? гэж асуув.
Гэтэл Снөүдэн түүний гарыг барьж “тэгвэл
ҮАА-г ч энэ өрөөнд урьх хэрэгтэй болох
байх” гэж сэрэмжлүүлэв. Тагнуулын
агентлагууд энэ дэлхийд ажиллаж байгаа
ямар ч утасыг чагнах төхөөрөмж, мөрдөх
багаж болгож чадна гэж Снөүдэн түүнд
тайлбарлав. Ийнхүү МакАскил утасаа
салгаад хол хаяав.
Снөүдэний анхаарал
болгоомж дээд зэрэгт байлаа. Тэрээр
гаднаас хүн яриа чагнахаас сэрэмжлэн
хаалганд дэр овоолж тавьсан байв.
Мөн нууц камерт нууц үгээ харуулахгүй
гэж лаптопныхоо дээгүүр улаан бүтээлгэ
тавьж байж компьютероо нээж байлаа.
Өрөөнөөс гарахдаа Снөүдэн стекантай
ус нэг амны алчуур хоёр хаалганы ард
тавьж гарна. Амны алчууран дээр дүрстэй
сүмс шингээнэ. Үүгээр түүнийг байхгүй
хойгуур өрөөнд өөр хүн орж ирсэн эсэхийг
шалгана, хэрэв өрөөнд хүн орж ирвэл ус
асгарч, сүмсний толбо өөрчлөгдөх болно.
МакАскил
Снөүдэнээс энэхүү мэдээлэл цуглуулах
аварга сүлжээнд Нэгдсэн Вант Улсын
оролцоо байгаа эсэхийг асуув. Гэвч тийм
биш бололтой. GCHQ бол нэгдсэн улстай
тагнуулын мэдээлэл солилцдог урт удаан
хугацааны хамтийн ажиллагаатай байсан
гэдгийг МакАскил мэднэ. “GCHQ бол ҮАА-аас
илүү. Маш нарийн бүтэцтэй” гэж Снөүдэн
хэлж байв.
0 comments:
Post a Comment