Том Дэлгэцтэй Ухаалаг Утаснууд (Фаблетууд)

2/07/2014
Маш том дэлгэцтэй ухаалаг утаснууд буюу фаблетууд зах зээлд саяхан гарч ирсэн ч удаан үлдэх бололтой. Фаблетууд нь ерөнхийдөө 5 болон түүнээс дээш инчийн дэлгэцтэй ухаалаг утаснууд юм. Ийм төрлийн утаснуудын эгнээнд шинээр HTC One Max (5.9 инчийн), Nokia Lumia 1520 (6 инчийн), LG G Flex мөн зах зээлд байр сууриа нэгэнт эзэлсэн Samsung Galaxy Note төрлийн утаснууд болон бусдад байгууллагуудын олон утас ордог. Хэрвээ танд том дэлгэцтэй ухаалаг утас таалагддаг бол доорх утаснуудыг сонирхоод үзээрэй.

LG G Flex


Дэлгэц: 6 инчийн OLED
Камера: 13 мегапиксл
Үйлдлийн систем: Android 4.2
Батарей: 3,500mAh

Huawei Ascend Mate 2 4G

Дэлгэц: 6.1 инч
Камера: 13 мегапиксл / 5 мегапиксл
Үйлдлийн систем: Android 4.3

Vivo Xplay 3s


Дэлгэц: 6 инч (2560x1440) 
Энэхүү утас нь маш өндөр дэлгэцний нягтралтай ч Хятадын зах зээлээс цааш гарахгүй ч байх магадлалтай юм.

Nokia Lumia 1520


Камера: 20 мегапиксл
Энэ утас бол Windows Phone үйлдлийн системтэй анхны фаблет төрлийн утас юм. Quad-Core Snapdragon 800 просессор болон full-HD дэлгэцтэй.

HTC One Max


HTC One Max нь HTC One-тай адил хөнгөн цагаан гадаргуутай бөгөөд мөн ардаа хурууны хээний сканнертай мөн нэмэлт microSD карт хийх боломжтой. HTC One шиг өндөр нягтралтай байж чадахгүй бөгөөд хөнгөн цагаан гадаргуутайгаас болж хүнд утсанд орно.

Samsung Galaxy Note 3


Дэлгэц: 5.7 инч
Камера: 13 мегапиксл
Samsung-ын өндөр зэрэглэлийн фаблет бөгөөд "stylus" буюу үзэгтэй ирдэг.

Samsung Galaxy Mega


Дэлгэц: 6.3 инч
Булангууд нь дугуй тул гарт барихад илүү амар 720p HD дэлгэцтэй энэхүү утас нь өндөр зэрэглэлийн HTC One болон Galaxy S4-ын түвшинд хүрэхгүй ч илүү хямд юм.

LG G2


Дэлгэц: 5.2 инч (1080p HD)
Камера: 13 мегапиксл
Просессор: quad-core Snapdragon 800

Sony Xperia Z Ultra


Дэлгэц: 6,44 инч
Энэ бол халаас урахаар том утас юм. Гэхдээ 90 градусын булангуудтай бөгөөд голдоо нэг тойрог хэлбэрийн "home" товчлууртай.

Эх сурвалж: cnet.com, gsmarena.com

3 comments:

  1. Галт тэргэн дотор далбайсан том юм барьж суугаа турьхан солонгос охид, хүүхнүүд их инээдтэй харагддаг. Ийм том юмаар хүн цохиж алах гээгүй л юм бол үргэлж биедээ авч явна гэдэг ялангуяа эрчүүдэд маш их төвөгтэй. Интернет хэрэглэх бол тэртэй тэргүй мини таблет байгаа юм чинь ухаалаг утас жижиг оврынх байхад л хангалттай, үнэ өртөгийн хувьд ч хямд тусна.

    ReplyDelete
  2. Нэмээд хэлэхэд Эл Жи-гийн нумарсан болон сүүлийн үеийн зарим утасны товчлуурууд нь ардаа камерийн линзний хажууд байрладаг, зарим утсанд дууг нэмж хасдаг товч байхгүй болж, дэлгэц дээрээ дардаг болсон нь ашиглахад тун хэцүү болгосон байна билээ.

    ReplyDelete
  3. Ухалааг утаснууд сураггүй байх үед гар утас жил ирэх бүр л жижгэрдэг байсан бол ухаалаг утас гарснаас хойш жил их бүр томроод байх юм аа. Энэ янзаараа цааш үргэлжилбэл бүх дижитал контент зөвхөн ухаалаг утас уруу чиглэх шинжтэйдэгшүү.

    ReplyDelete

 
Toggle Footer