Дараагын iPhone Том Дэлгэцтэй, Сафир Шилтэй Гарна

2/13/2014

Соүт Чайна Морнин Пост сонины дурдсанаас үзвэл ирэх есөн сард Аппел нэг биш хоёр загварын iPhone танилцуулахаар төлөвлөж байгаа бололтой. Хоёр хувилбар нь одоогийн iPhone 5-аас том 4.7 болон 5.5 инчийн дэлгэцийн хэмжээтэй байх аж. Дэлгэцийн нягтрал нь iPhone 5-т байдаг шиг 326ppi бус харин үүнээс хавьгүй их буюу 441ppi хэмээн мэдээнд мөн дурджээ.

Дэлгэцийн шил нь сафир (биндэрьяа) шил буюу Аппел өнгөрсөн онд хулдан авсан сафирын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ашиглахаар төвлөж байгаа ажээ. Дэлгэц нь нуман хэлбэртэй бус хавтгай байх аж.

Түүнчлэн iPhone 6 гарсны дараагаас iPhone 5С-г цааш нь хөгжүүлэхгүй харин арай хямд материалтай iPhone 5S гаргахаар төлөвлөж байгаа ажээ.


эх сурвалж: 9to5mac

1 comments:

  1. За энийг гарахаар л авъя даа.

    ReplyDelete

 
Toggle Footer