Дөнгөж хорин хэдэн насандаа жирийн америк хүний олдгоос хэд дахин өндөр цалин авдаг, дэлхийн хамгийн сайхан газар Хавайд хувийн сууцтай, бурханаас заяасан хосгүй авьяастай, гоц ухаантай залуу энэ бүхнийг орхин өөрийн амийг золиослон байж дэлхийн хамгийн хүчирхэг улсын хамгийн аюултай байгууллагын тэргүүн зэргийн дайсан болоход юу нөлөөлөв? (Эхний хэсгийг эндээс уншина уу)
ҮАА(NSA) түүнийг олоогүй л байлаа. Энд зарим нэг
зүйл тун ойлгомжгүй байгаа юм. НУ-ын
албаны хүмүүс яагаад Снөүдэнийг эрт
шалгасангүй вэ? Снөүдэнийг алга болонгуут
түүний нислэгийг шүүж үзээд л Хонг Конг
уруу ниссэн болохыг мэдэж болох байсан.
Үүнийг жирийн хүн ч олоод мэдчих
боломжтой. Тэрээр хоногийн 330 долларын
үнэтэй Мира зочид буудлын өрөөг өөрийнхөө
нэр дээр захиалсан. Мөн юм хулдан авахдаа
өөрийнхөө зээлийн картыг ашиглаж байсан.
Грийнвалд
тэр орой нь НУ-ын хамгийн том холбооны
компани болох Врайзон (Verizon)-ийг ашиглан
ҮАА хэрхэн мэдээлэл цуглуулдаг байсан
талаар өгүүлэл бичив. Бичсэн өгүүлэлээ
МакАскилд үзүүлэв. Гэхдээ бүх зүйлийг
и-шуудангаар бус компьютер эсвэл флаш
ашиглан хоорондоо дамжуулж байв.
Харин
Нью Иоркт Гибсон нарийн төлөвлөгөө
боловсруулж байлаа. Түүний төлөвлөгөө
нь гурван хэсгээс бүрдэнэ: эхлээд хуулийн
зөвлөгөө авах, дараа нь Цагаан Ордонтой
харилцах стратеги, тэгээд Хонг Конг
дахь сэтгүүлчдээс эх материалыг авах.
Тэр үүнийгээ самбар дээр зурж үзүүлэв.
(Дараа нь энэ талаар Финиксийн Домог
нэрээр Давт Фанк хамтлаг дуу гаргасан)
Бүх
зүйл маш хурдан болж байлаа. “Гэннис
сайн байгаа” гэсэн мессежийг МакАскил
америк уруу илгээв. Энэ нь Снөүдэн бол
гоц ухаантан гэсэн утга бүхий нууц үг
юм. Гибсон энэхүү түүхийг ҮАА-д хэлж
тэдэнд тайлбар хийхийг шаардав. Мэдээж
агентлаг энэхүү мэдээллийг үгүйсгээд
өнгөрсөн. Дараа өдөр нь Лондо дахь
Гардианы ахлах редактор Алан Русбригер
Нью Иорк уруу нисэв.
NSA болон тагнуулын албаны дарга нар |
Цагаан
Ордон ч албаны хүмүүсээ илгээж Гардиантай
хурал зохион байгуулав. Төлөөлөгчдийг
Колумбын хар тамхитай тэмцэж байсан,
террористын эсрэг үнэтэй зүтгэл гаргасан
зэрэг алдар гавьяатай ЭфБиАй(FBI)-ийн
захирал Син Жойс толгойлж байв. Өмнө нь
тэр ер нь сэтгүүлчидтэй холбогдож
байгаагүй, ингэхийг ч таашаадаггүй
нэгэн юм. Уулзалтанд мөн Үндэсний
Тагнуулын Албаны дарга генерал Роберт
Литт ирсэн байв. Литт бол тун сэрэглэн,
сайхан зантай, их яриа, хуулийн өргөн
мэдлэгтэй нэгэн. Гардианыг төлөөлж
Гибсон, Миллар нар байсан ба тэд Гибсоны
оффесын өрөөнд сууж байлаа.
Уулзалтын
өрөөнд халуухан юм болж байлаа. Цагаан
Ордны төлөөлөгч Гардианыг хэвлэлтээ
түр хойшлуулахыг шахаж, шаардаж, бүр
гуйж үзлээ. “Лондонгоос ирж буй ахлах
редактор Атлантын далай дээгүүр нисэж
яваа учраас ярилцах боломжгүй, харин
эцэсийн шийдвэрийг гаргах хүн бол энд
би байна” гэж Гибсон тайлбарлав. 20
минутын дараа Цагаан Ордны төлөөлөгчид
тэсвэр алдав. Уулзалт тун ширүүн уур
амьсгалын дунд болж байсаныг хэлэх үү
зарим хүн тэвчээрээ барьж чадалгүй
“Үүнийг хэвлэх шаардлага та нарт
байхгүй! Ямар ч хэвлэлийн байгууллага
үүнийг хэвлэж чадахгүй!” гэж орилов.
Харин Гибсон “Юу хэвлэхээ зөвхөн бид
л шийднэ” гэж зоригтой хариулав.
Энэ
үед Хонг Конгд байсан Снөүдэн, Грийнвалд
нар түгшүүртэй хүлээж суув. Хэрэв Гардиан
үүнийг хэвлэхгүй бол Грийнвал өөрөө
бие дааж хэвлэх болно гэж шийдсэн байв.
Цаг явсаар, Снөүдэн хэзээ мөдгүй илчлэгдэх
эрсдэлтэй байгаа.
Оройн
7 цагт Гардиан өгүүлэлийг нийтэллээ.
Тэр
даруй Америк дахь Гардианы оффесийн
эргэн тойронд тагнуулыхан цуглаад
хачирхалтай зүйлс болж эхлэв. Бүх зүйл
яг кинонд гардаг шиг маш нууцлаг болж
байлаа. Тагнуулууд Гибсоны гэрийг ч
хяналтандаа авсан нь илт. Удалгүй
Снөүдэнтэй холбогдсон бүх хүмүүст яг
адилхан зүйл болж бүгд л ямар нэгэн далд
зүйлийн хараанд орцгоов. Замаа мэдэхгүй
“таксины жолооч” хүртэл тэднийг авдаг
байв. Бүр цонх арчигч хүртэл хэвийн бус
болж ирлээ.
Снөүдэн
олон нийтийн өмнө ил гарахаар шийдэв.
Пойтрас бичиж, Грийнвалд Снөүдэнтэй
ярилцав. Пойтрас 12 минутын бичлэг хийгээд
үүнийгээ Нью Иорк илгээлээ. Снөүдэн
өөрөө ярьж буй бичлэг нь тэдний хувьд
галзуурмаар зүйл болов. “Бид бичлэгийг
үзээд зүгээр л ухаан алдах дөхсөн. Учир
нь түүний яриа тун үнэмшилтэй байсан
юм” хэмээн Миллар видеоны талаар хэлэв.
Видеог цацах яг тэр мөчид мэдээний
өрөөний уур амьсгал тун сэтгэл хөдөлгөм
байсныг хэлэх хэрэгтэй.
Оффест
нийт таван хүн байв. Видеог зургадугаар
сарын 9нд Ням гарагийн өдрийн 3 цагт
цацав. “Энэ яг л тэсрэг бөмбөг илгээсэн
мэт санагдаж байсан. Бөмбөг дэлбэртэл
эхний хэдэн секундэд юу ч болохгүй.”
Сувгуудыг сольж үзэхэд юу ч болоогүй
мэт л байв. Харин 4 цагаас эхлээд бараг
бүх сувгаар Снөүдэний зураг гарч эхлэв.
Харин Хонг Конгт үүрийн 3 цаг болж байсан
юм. Энэхүү нийтлэл нь Гардианы түүхэн
дэх хамгийн их хүн үзсэн нэвтрүүлэг
болсон юм.
Харин
Снөүдэн манай гарагын хамгийн их эрэн
сурвалжлагдсан хүн боллоо. Мөрдлөг аль
эрт эхэлсэн. Грийнвалд харин бараг бүх
сувгаар гарч “Глин Грийвалд Хонг Конгоос
мэдээлж байна” хэмээн ярьж байв. Хятадын
хэвлэл болоод олон улсын хэвлэл мэдээллийн
байгууллагууд бүгд л уг видеоны агшин
бүрийг ашиглан өөрсдийн мэдээгээр цацаж
эхлэв.
Харин
Снөүдэн алга болов.
Энэхүү
нийтлэлийг Лук Хардийн бичсэн Снөүдэний
Баримтууд: Дэлхийн Хамгийн Их Эрэн
Сурвалжлагдаж Буй Хүн хэмээн номноос
бэлтгэн хүргэв. Энэхүү ном нь Их Британи,
Америкийн нэгдсэн улсад энэ сараас
эхлэн зарагдаж эхэлсэн юм.
Эх
сурвалж: guardian
0 comments:
Post a Comment