Сансарт Хүрэх Мөрөөдлийг Биелүүлсэн "Восток-1"

2/21/2014
"Восток" тэмдэг
Хүн төрөлхтөний түүхэнд тодоор бичэгдэж үлдсэн өдрүүдийн нэг бол 1961 оны 4 сарын 12 юм. Энэ бол хүмүүсийн сансарт хүрэх хүсэл мөрөөдөл биелэсэн өдөр байжээ.

Гэвч энэхүү агуу амжилтын эзэн болохын тулд хоёр их гүрэн өрсөлдөж байсан бөгөөд өрсөлдөөнд ялсан тал өөрсдийн техник технологийн илүү байдлыг харуулах байлаа. ЗХУ анхны сансрын нисгэгчийг сансарт хөөргөх Восток сансрын программ харин АНУ-ын шинээр байгуулагдсан сансрын агенлаг болох “NASA” нь “Mercury” төсөл дээрээ ажиллаж байжээ.

"Mercury" тэмдэг
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш холын зайн пуужин маш хурдацтай хөгжиж ирсэн ба мөн үүнтэй хамт тагнуулын хиймэл дагуул хийх төслүүд дээр хоёр талынхан нууцаар ажиллаж байсан бөгөөд 1957 оны 10 сард ЗХУ нь анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн нь АНУ-д том цохилт болсон бөгөөд сарын дараа гэхэд ЗХУ нохойг сансарт хөөргөсөн нь сансарт хүн нисгэх гэсэн эрмэлзэлийг тодорхой харуулж байжээ.

Зөвлөлтийнхэн 1959 оны 1 сараас анхны хүнийг сансарт нисгэх бэлтгэл ажлаа эхэлсэн бөгөөд ВВС буюу агаарын нисэх хүчний нисгэгчдээс ирээдүйн сансрын нисгэгчдийн сонгохоор шийдсэн байна. Учир нь нисгэгчид өндөр хурд болон аваарын үеийн аврах сандлаар газардсан туршлагатай байна.

Гагарин Титов хоёр
Ахлах зохион бүтээгч Сергей Королёв ирээдүйн космонавтууд 25-аас 30 насны эрэгтэй мөн 175 см-аас илүү өндөргүй мөн 72 кг-аас дээш жингүй байх хэрэгтэй гэж шийдсэн байна. Харин 1959 оны 6 сар гэхэд ирээдүйн космонавтуудын шаардлагуудыг бүрэн гаргаж дууссан байна. Кандидатуудтай хийсэн ярилцлагын үед сансрын нислэгийн талаар яриагүй хэдий ч зарим үзлэг хийж байсан хүмүүс "зарим кандидатууд сансрын нислэг болно гэдгийг мэдсэн байсан" гэжээ. 200 гаруй кандидатууд ярилцлагын дараа тэнцсэн бөгөөд 1959 оны сүүлч гэхэд 20 хүн сонгогдсон байжээ. Гэвч 5 кандидат нь насны хязгаараас хэтэрсэн байсан ба тиймээс насны хязгаарлалтыг зогсоосон байна. Мөн зөвлөлтийн сансрын хөлөг илүү автомажсан байсан учраас нислэгийн өндөр чадвар шаардахгүй байжээ.

1960 оны 1 сарын 11-нд ирээдүйн сансрын нислэгүүдэд зориулж Космонавтуудыг бэлтгэх төв байгуулахаар болсон бөгөөд 250 ажилтантайгаар ажлаа эхэлжээ.

1960 оны 5 сарын 30 гэхэд 20 кандидатуудаас 6-г сонгож үлдсэн бөгөөд эдгээр нь Гагарин, Карташов, Николаев, Попович, Титов болон Варламов байжээ. Бэлтгэл сургууль болон эрүүл мэндийн үзлэгүүд дууссаны дараа 1961 оны 1 сарын 17 гэхэд Гагарин болон Титов нарыг эхний хоёр байрт сонгосон байна.

Шинээр байгууллагдсан “NASA” мөн ирээдүйн сансрын нисгэгчдээ сонгох ажлаа эхлүүлсэн бөгөөд анхнаасаа туршилтын нислэгийн нисгэгчдээс сонгохоор шийдсэн ба мөн “Mercury” сансрын хөлгийн жижиг зайнаас болж “Boсток”-ын адил өндөр болон жингийн хязгаарлалт хийсэн байна. Ингээд 180 см-аас илүү өндөргүй, 82 кг-аас илүү жингүй, 40-өөс бага насны мөн 1500 цаг нислэг үйлдсэн бакалаврын зэрэгтэй байх гэсэн шаардлагуудыг тавьсан байна. 500 гаруй хүсэлтээс 1959 оны 1 сар гэхэд 110 нь шигшигдэж үлдсэн байна. Эрүүл мэнд болон бусад шалгууруудын дараа 1959 оны 4 сар гэхэд 7 нисгэгчийг сонгосон бөгөөд эдгээр нисгэгчдийг “Mercury Seven” гэх болжээ. “Mercury Seven”-нд “Alan Bartlett Shepard”, ”Virgil Ivan Grissom”, ”John Herschel Glenn”, ”Malcolm Scott Carpenter”, ”Walter Marty Schirra”, ”Leroy Gordon Cooper” болон ”Donald Kent Slayton” нар багтжээ.

"Mercury Seven"
Ийнхүү хоёр улсын сансрын төслийхөн ирээдүйн сансрын нисгэгчдээ сонгосон бөгөөд эдгээрийн нэг нь түүхэн нэрээ мөнхлөх боломжтой болжээ.

Сансрын нисгэгчтэй анхны нислэг хийхээс өмнө Восток программ хэд хэдэн туршилтын нислэгүүдийг хийсэн байна. Анхлах зохион бүтээгч Королёв америкчууд хамгийн эртдээ гэхэд 1961 оны 1 сар гэхэд дэлхийн хагас орбитод сансрын нисгэгчээ илгээх боломжтой гэдгийг мэдсэн бөгөөд энэ он сар өдрөөс өмнө өөрийн сансрын нисгэгчээ дэлхийн тойрог замд гаргахаар шийдэн ажиллаж байжээ. 1960 оны 4 сар гэхэд Сергей Королёвын удирдлага доор ажилладаг тухайн үеийн ОКБ-1”-ын зохион бүтээгчид анхны Восток хөлгийн загварыг гаргаж дууссан байна.

"Bосток" сансрын хөлөг

1960 оны 5 сарын 15-наас эхлэн 1961 оны 3 сарын 25-ыг дуустал  7 туршилтын нислэг хийсэн бөгөөд туршилтын амьтнаар нохойг сонгож нохойтой сансрын нислэгүүдийг хийж байв.

Анхны туршилтын нислэг нь 1960 оны 5 сарын 15-нд хийгдсэн бөгөөд дотроо туршилтын амьтангүй нислэг байв. Анхандаа амжилттайгаар тойрог замд орсон хэдий ч системийн алдаатай ажиллагаанаас болж 64 тойргийн дараа тийрэлт ажиллаж илүү өндөр тойрог замд орсон байна. Хэдэн жилийн дараа л сансрын хөлөг дэлхийн атмосферт буцан орж иржээ. Энэхүү даалгавар нь “Kорабль Спутник-1” нэртэй байсан бөгөөд “1П сансрын хөлөг байжээ.

1960 оны 7 сарын 28-нд дараагийн туршилтын нислэг хийгдсэн бөгөөд дотроо хоёр нохойтойгоор хөөрчээ.  Харамсалтай нь хэсэг хугацааны дараа дэлбэрэлт болсон бөгөөд туршилт амжилтгүй болсон байна. Энэхүү туршилтын нислэгт даалгаврын нэр өгөөгүй байна.

Белька Стрелька хоёр
Дараагийн нислэг “Kорабль Спутник-2” байсан бөгөөд 1960 оны 8 сарын 19-нд нислэгээ хийжээ. Хөлөг дотор Белька болон Стрелька нэртэй хоёр нохой болон янз бүрийн амьд биетүүдтэй цуг нисчээ. Туршилт амжилттай болсон бөгөөд Белька” “Стрелька хоёр эсэн мэнд эргэн ирсэн байна. Харин хөлөг дотор байрлах камера Белька”-г бөөлжиж байхыг бичсэн бөгөөд энэ нь эрүүл мэндийн асуудал нь ямар байгаа талаар их санаа зовоосон асуудал болсон хэдий ч эргэн ирсний дараах шинжилгээнүүдын дараахыг харахад хэвийн байсан байна. Энэ амжилттай туршилт нь сансрын нисгэгчтэй нислэг хийх боломжтойг харуулсан бөгөөд “Bостокпрограммд маш их найдвар авчирсан байна.

Валентин Бондаренко
10 сарын 24-нд пуужин дэлбэрч аваарын байдал үүссэн бөгөөд энэ үйл явдлаас болж 100 гаруй хүн амиа алдсан байна. Мөн дэлбэрэлтээс болж сансрын нисгэгч болох гэж бэлтгэгдэж байсан Валентин Бондаренко нас баржээ. Энэ бол сансрын нислэгийн түүхэн дэх хамгийн аймшигтай үйл явдлуудын нэг болжээ. 

1960 оны 12 сарын 1-нд дараагийн туршилтын нислэг мөн хоёр нохойтой хөөрсөн байна эхэндээ нислэг амжилттай болсон хэдий ч буцан чиглэлд оруулах хөдөлгүүр дутуу ажиллаж хөлөг ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр буух боломжгүй болсон байна. Ийм байдлаас сэргийлж автоматаар устгах систем суурилуулсан байсан бөгөөд атмосферт нэвтрэх үедээ хөлөг устсан байна.

Восток
Дараагийн туршилтын нислэг 1960 оны 12 сарын 22-нд болсон бөгөөд мөн адил дотор нь хоёр нохойтой байжээ. Гэвч пуужингийн 3-р шатлалын хөдөлгүүр ажлаагүй тул тойрог замд хүрч чадаагүй байна. Гэнэтийн аваарын систем ажилласан бөгөөд энэ нь амьтдын амийг аварч чадсан байна.

Сүүлд болсон асуудлаас болж сансрын хөлгийн найдвартай ажиллагаанд бүрэн итгэлтэй байх аргагүй болгосон хэдий ч дараагийн хоёр туршилтын нислэг амжилттай болсон байна. Нэг туршилтанд нэг нохой болон хүний хэмжээ бүхий маникен ашигласан байна. Мөн өмнөх туршилтын адил автоматаар устгах системтэй ниссэн ба анхны сансрын нисгэгчтэй сансрын нислэгийн байдлыг гаргахын тулд дэлхийг зөвхөн нэг тойрсон туршилтууд байв.

Сүүлийн хоёр туршилтын нислэгийн эхнийх нь болох Корабль Спутник-4 нь маникен (маникенд Иван Иванович гэсэн нэр өгчээ) болон нэг нохойтой 1961 оны 3 сарын 9-нд хөөрсөн байна. Маникенд Сокол-1сансрын өмсгөлийг өмсгөж хөөргөсөн бөгөөд түүний хамт нохой, 80 ширхэг хулгана, хэд хэдэн усан гахай болон бусад биологийн туршилтын материалуудын цуг хөөргөжээ. Туршилт 106 минутын турш үргэлжилсэн бөгөөд амжилттайгаар дуусчээ.

"Сокол-1" өмсгөл
Дараагийн нислэг мөн л маникен болон нохойтой нислэг болсон бөгөөд амжилттайгаар дууссан байна. Даалгаврын нэр Корабль Спутник-5 байсан бөгөөд нислэгээр мөн л дэлхийг нэг л тойрсон байна. Ийнхүү туршилт 3 сарын 25-нд амжилттай болж дууссанаар сансрын нисгэгчтэй нислэг  хийх зөвшөөрөл авчээ.

Восток программын адил анхны хүнийг сансарт эхэлж хөөргөхийн тулд “NASA”-ыг “Mercury” төслийн багийнхан мөн л өөрсдийн төсөл дээрээ ажиллаж шургуу ажиллаж байжээ. Восток сансрын хөлгийг мөн адил нэртэй Р-7 төрлийн пуужин дэлхийн тойрог замд хүргэдэг байсан бол харин “Mercury” төсөл нь хоёр төрлийн тээвэрлэгч пуужин дээр ажиллаж байсан бөгөөд нэг нь дэлхийн тойрог замд хүргэх чадваргүй мөн хүргэх чадвартай хоёр төрлийн “Redstone” болон “Atlas” пуужингууд байжээ. 


A ба B нь дэлхийн тойрог замд орж чадаагүй байна
Зураг дээрх их буугаар буудаж буй жишээнээс дэлхийн тойрог замд гарч чадахгүй нислэгийг харах боломжтой юм. Хэрэв бууны сум нь хангалттай хурдтай явж чадахгүй бол татах хүчнээс болж доош унах болно. Хэрэв хангалттай хурданд хүрч чадвал үргэлж чөлөөт уналтын байдалд байх хэдий ч дэлхий бөөрөнхий учраас үргэлж тойрон унаж байх боломжтой болох юм.

Дэлхийн тойрог замд гаргахгүй нислэгүүд нь 15 минут л үргэлжлэх боломжтой байв. Хоёр төрлийн пуужин байсан тулд “Redstone”-ны даалгавруудыг “MR” харин “Atlas”-ын даалгавруудыг “MA” гэсэн эхлэлээр нэрлэх болсон байна.

“MA-1” нислэг 1960 оны 7 сарын 29-нд болсон бөгөөд нислэгийн 58 дахь секундын дараа пуужинд эвдрэл гарч туршилт амжилтгүй болжээ. Туршилтаар “Mercury” сансрын хөлгийн дэлхийд буцаж атмосферт нэвтрэх байдлыг шалгах ёстой байжээ.

"Mercury Atlas 3 - MA-3"
“MA-2” туршилтын нислэг нь 1961 оны 2 сарын 21-нд хийгдсэн бөгөөд амжилттай болсон байна. Гэсэн хэдий ч энэ нь мөн л дэлхийн тойрог замд гарахаар төлөвлөгдөөгүй байна.

Шимпанзе "Ham"
“MR-1” туршилтын нислэг 1960 оны 11 сарын 21-нд болсон хэдий ч нислэг 2-хон секундын турш үргэлжилж хөдөлгүүр зогссон байна. Газраас дөнгөж 10 см л тасарчээ. Тиймээс энэ үйл явдлыг “Four-inch flight” буюу “4 инчийн нислэг гэж нэрлэдэг юм.

“MR-1A” туршилтын нислэг нь дараагийн шимпанзетэй нислэгт бэлтгэх туршилт байсан бөгөөд нислэг амжилттай болсон байна. 1960 оны 12 сарын 19-нд пуужин хөөрсөн бөгөөд туршилт 15 минут 45 секундын турш үргэлжилсэн байна.

“MR-2”  туршилтын нислэгээр “Ham” нэртэй шимпанзе сансрын хөлөг дотор сууж хөөрсөн байна. Туршилтаар тийрэлтэт хөдөлгүүрт асуудал байгааг олж тогтоосон бөгөөд үүнээс болж сансрын нисгэгчтэй “MR-3” нислэгийг хойшлуулахаас өөр аргагүй болсон байна.

"Mercury Redstone 2 - MR-2"
“MR-BD” туршилтыг өмнөх нислэгүүдэд үүссэн тийрэлтэт хөдөлгүүр дэх асуудлыг шийдэх туршилт байсан бөгөөд амжилттай болжээ. Үүний дараа сансрын нисгэгчтэй нислэг хийхэд хангалттай найдвартай болсонд тооцсон байна. Туршилтыг 1961 оны 3 сарын 24-нд хийжээ.

Ийнхүү хоёр улс техникийн асуудлуудаас болж төлөвлөсөн цагаасаа хоцорсон ч Корабль Спутник 4 болон 5 туршилтын нислэгүүд амжилттай болсны дараа сансрын нисгэгчтэй нислэг хийхэд амжилт олно гэдэгтээ зөвлөлтийн тал бүрэн итгэлтэй болсон байжээ. Одоо удирдлагууд нь хэн “Bосток-1сансрын хөлгөөр нисэх ёстойг шийдэх хэрэгтэй болсон байна. Гагарин болон Титовын нэгийг сонгох хэрэгтэй болсон бөгөөд эцсийн шийдвэрийг Николай Каманин гаргах хэрэгтэй болсон байна. Тэрээр 4 сарын 5-ны тэмдэглэлдээ бичихдээ Титовыг сонгож чадахгүй байгаа ганц шалтгаан бол дараагийн бүтэн өдрийн нислэгт бидэнд илүү хүчтэй нь хэрэгтэй гэсэн байжээ. Энэ нь “Bосток-2”-ын нислэгийн талаар хэлсэн нь байв. Ингээд сансрын нисгэгчдэд 4 сарын 9-нд хэн эхэлж нисэх болсныг дуулгасан байна. Дараагийн өдөр нь энэхүү хурлыг түүхэнд үлдээхийн тулд дахин давтан бичлэг хийжээ.

"Восток-1" сансрын хөлгийн бүтэц
"Bосток-1" сансрын хөлөг

Гагаринг сансарт хүргэх хөлөг нь “Bосток сансрын хөлөг байв. Энэ нь бөөрөнхий хэлбэр бүхий 2,46 тонн жинтэй 2,3 метр диаметр бүхий сансрын нисгэгчийн байрлах хэсэг мөн конус хэлбэр бүхий 2,27 тонн жинтэй 2,25 метр урт бүхий багажны хэсгээс бүдэх хөлөг байв. Эргэн ирэх үед сансрын нисгэгч нь 7000 метрийн өндрөөс хөлгөөс гарч шүхрээр хөлгөөс тусдаа газардах ёстой байжээ. Мөн сансрын нисгэгчийн байрлах хэсэг нь эргэн ирэхдээ багажны хэсгээс салж удирдах боломжгүй болох учраас бөөрөнхий хэлбэртэй болсон бөгөөд бүхэл хэсгийг халуунаас хамгаалах хучлагаар хучсан байна.

Сансрын өмсгөлөө өмсөж байгаа нь
Нислэгийн өмнө Гагарин эмнэлэгийн үзлэгт орсон бөгөөд үзлэг хийсэн эмч нарийн нэг нь сүүлд хэлэхдээ Гагарин урьд өмнө байсан шигээ байгаагүй. Нүүр нь илүү цайж маш чимээгүй болсон байсан. Тэр асуултуудад зөвхөн тийм эсвэл толгой дохиж хариулж байсан. Заримдаа тэрээр амандаа дуу аялж сууж байсан гэжээ.

ЗХУ-ын газар нутаг маш том байсан учраас туршилтын үед хэд хэд холбоо тогтоох хөлөг онгоц ашиглаж байсан хэдий ч энэ удаагийн нислэгт зөвхөн ЗХУ-ын нутагт дэвсгэрт байрлах удирдлагын цэгүүдийн тусламжтайгаар холбоо тогтоох хэрэгтэй болжээ.

Бүхэл нислэгийг автомат удирдлага эсвэл газарт байрлах удирдлагын цэгээс удирдах ёстой байв. Учир нь эмч болон сансрын хөлгийн инженерүүд жингүйдлийн үед хүн хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар мэдэхгүй байжээ. Сансрын нисгэгч нь удирдлагыг гартаа авахын тулд хөлөгт байрлах дугтуйг нээж нууц кодыг харж системд оруулснаар хөлгийн удирдлагыг гартаа авах боломжтой байв.

Гэхдээ Каманин нислэгээс өмнө энэхүү нууц кодыг Гагаринд хэлсэн байжээ.

Нислэгийн өмнөх өдөр нь Байконурын нислэгийн талбайд “Bосток 3КА сансрын хөлгийг тээвэрлэсэн “Bосток-К пуужинг нислэгт бэлтгэх ажил эхэлжээ. Пуужинг босоо байрлалд оруулахаас өмнө Королёв пуужин болон хөлгийг шалгасан байна. Тэрээр ямар нэгэн асуудал олоогүй бөгөөд шалгалтын дараа пуужинг босоо байрлалд оруулжээ. Сансрын нисгэгчдэд өглөөний 10 цагт нислэгийн төлөвлөгөөг сүүлийн удаа давтаж үзүүлсэн бөгөөд маргааш өглөө Москвагийн цагаар өглөөний 9:07-д нислэгтэй хэмээн мэдэгджээ. Титов ямар нэг асуудал гарвал Гагариныг орлох ёстой байсан тулд мөн үргэлж бэлтгэлтэй байжээ.

"Восток"-ыг нислэгт бэлтгэх байдал

Оройн 6 цаг гэхэд сэтгэлзүйн шалгалтуудыг хийж дууссан бөгөөд эмч нар сансрын нисгэгчдэд маргааш болох нислэгийн талаар ярилцахгүй байх хэрэгтэй гэсэн заавар өгсөн байна. Гагарин болон Титов нар үлдсэн өдрийн амарч өнгөрүүлсэн бөгөөд оройн 9:50 болоход эмч нар нойрны эм санал болгосон ч хоёулаа татгалзжээ. Гагарин, Титов мөн Королёв нарын хэн нь ч тухайн шөнөдөө бараг унтаагүй байна.

"Восток"-ын нислэгийн дараалал


Нислэгийн өдөр:

Гагарин болон Титов нар нислэгийн талбайруу явж байгаа нь


Өглөөний 5:30-д сансрын нисгэгчдийг сэрээсэн бөгөөд өглөөний цайг нь өгсний дараа сансрын өмсгөлүүдийг нь өмсөхөд тусалжээ. Нислэгээс 2 цагийн өмнө Гагарин сансрын хөлөгт суусан бөгөөд радио холбоогоор тэрээр Николай Каманин болон Сергей Королёвтой яриж өнгөрүүлсэн байна. Нислэгийн бэлтгэл хийгдэж шалгалтуудыг хийж дуусахад хөлөг бүрэн хаагдаж дуусаагүй байсныг илрүүлж бөгөөд үүнээс болж цаг гаруй техникчид хөлгийг бүрэн хаах гэж ажиллажээ. Гэсэн хэдий ч нислэг цагтаа эхэлжээ.

Нислэгийн өмнө

"Восток-1" нислэг

Нислэгт амжилттай эхэлж нислэг эхлэх үед Гагарин өөрийн хамгийн алдартай үг болох Поехалигэсэн үгийг хэлжээ.

Нислэг эхэлснээс 119 секундын  дараа эхний шатны 4 тийрэлт салсан байна.

159 секундын дараа Восток-1хөлгийн хамгаалалтын хаалт салсан бөгөөд Гагарин гадаршаа харах боломжтой болсон байна.

300 секундын дараа хоёрдахь шатны тийрэлт түлшээ хэрэглэж дууссан бөгөөд пуужингийн сүүлийн шатны хөдөлгүүр ажиллаж эхэлсэн байна.

“Bосток-1хөөрсөөр байх үед Гагарин Нислэг ямар нэгэн асуудалгүй хэвийн үргэлжилж байна. Би дэлхийг харж байна. Харагдах байдал сайн. Би бараг бүх зүйлийг харж байна. Би нислэгийг үргэлжлүүлж байна бүх зүйл хэвийн хэмээн мэдэгджээ.

Хөлөг дотор
Сүүлийн шатны тийрэлт 3 минут ажилласны дараа Гагарин Заря-1, Заря-1 би та нарыг сайн сонсохгүй байна. Би зүгээр. Нислэгийг үргэлжлүүлж байна гэсэн бөгөөд “Bосток-1” радио холбоо хийх боломжтой зайнаас холджээ.

Сүүлийн шатны тийрэлтэт хөдөлгүүр зогсож хөдөлгүүр хөлгөөс салахад дэлхийн тойрог замд орсон байв. Нислэг эхэлснээс 676 секундын дараа тэрээр Хөлөг хэвийн ажиллаж байна. Би дэлхийг харж байна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна хэмээн мэдэгджээ. Тэр үед “Bосток-1 Сибирийн дээгүүр нисэж байжээ.

Удалгүй “Bосток-1 Камчаткагаас холдож өмнөд Америкруу чиглэжээ. Тэрээр хөлгийн дотоод үзүүлэлтүүдийг удирдлагын төврүү хэлжээ. Гагарин удалгүй нислэгийн талаарх мэдээллийг надад өгөөч гэсэн байна. Хабаровскт байрлах удирлагын станц Номер 20-оос (Королёв) заавар ирээгүй. Нислэг хэвийн үргэлжилж байна гэжээ. Гагарин хариу хэлэхдээ Надад маш сайхан байна. Маш сайхан. Нислэгийн мэдээллийг өгнө үү гэвч радио холбоо муудаж удирдлагын станцаас Давтана уу, Таныг сайн сонсохгүй байна гэсэн хариу ирж Хабаровскын удирдлагатай холбоо тасарчээ. 6 минутын дараа тэрээр Хавай аралын баруун хойд хэсэгт хүрсэн бөгөөд тэр үед нар жаргаж байв.  9 минутын дараа удирдлагаас “KK” гэсэн мэдээ ирсэн бөгөөд энэ нь сансрын хөлгийн газардах систем удирдлагаас заавар амжилттай авсан эсэхийг мэдэгд гэсэн мэдээ байв.

Мэдээг хүлээж авснаас 2 минутын дараа тэрээр хариу өгсөн байна. Удалгүй “Bосток-1 экваторыг өнгөрч одоо би дэлхийн шөнө болж байгаа хэсэгт ирлээ гэв.

Нислэгийн үеийн зураг
Нислэгийн турш тэрээр хөлгийн байдлын талаар мэдээллийг төврүүгээ дамжуулж байсан хэдий ч түүний явуулсан мэдээ бүр хүрч чадахгүй холбоо тасарч байв. UTC цагаар 7:25-нд хөлгийг газардах чиглэлд оруулах тийрэлт ажилласан байна. Энэхүү тийрэлт ажилласны дараа багажны хэсэг салах ёстой байсан хэдий ч зарим утаснуудаас болж багажний хэсэг амжилттай салаагүй байна. Сансрын хөлөг буцах чиглэлээ авч Египетийг өнгөрөх үед багажний хэсэг салсан байна. Тэрээр 8g хурдтай газардаж эхэлсэн бөгөөд тэр үед ухаан алдаагүй байна. “Bосток-1 газраас 7км-ын зайд хүрэхэд хаалт нээгдэж 2 секундын дараа суудал салж капсулаас гарчээ. 2,5 км-ын өндөрт хөлгийн гол шүхэр нээгдсэн байна.

Гагарин ийнхүү Саратов мужид өөрийн шүхрийн тусламжтайгаар аюулгүй газардсан байна. Түүний капсулыг унаж байхыг хоёр сургуулийн охин харсан бөгөөд тэд нар “2 3 метр өндөр том бөмбөг унаж хэд хэдэн удаа ойсон. Унасан цэг дээр маш том нүх үлдсэн гэжээ.

Газардсан капсул

Гагарин газардахад тариачин мөн түүний охин маш хачирхалтай зүйл харсан нь улбар шар өмсгөлтөй том дуулгатай хүн шүхрээр газардахыг харсан байна. Гагарин сүүлд болсон явдлыг хэлэхдээ Тэр хоёр намайг дөхөж ирэхийг хараад айж бага багаар ухарч байсан. Би тэдэнд хэлэхдээ битгий ай, сансраас газардсан зөвлөлтийн иргэн байна. Би утас олоод Москваруу залгах хэрэгтэй байна гэжээ.

Нислэгийн зам

Ийнхүү анхны хүн сансарт хөөрч түүхэнд нэрээ үлдээсэн байна.



Гагарины “Bосток-1 нислэгээс хойш “Bосток программын дагуу дахин 5 сансрын нисгэгчтэй нислэг хийсэн бөгөөд нислэг бүх шинэ шинэ анхны нэрүүдийг авчээ.

“Bосток-1”-ын дараа “Bосток-2”-ын нислэг болсон байна. Энэ удаа Титов нислэгийг хийх ёстой байсан бөгөөд түүний нислэг нь бүтэн өдөр үргэлжлэх ёстой байв. 1961 оны 8 сарын 6-нд нислэг болсон бөгөөд тэрээр сансарт бүтэн өдөр өнгөрүүлсэн анхны сансрын нисгэгч болсон байна. “Bосток-1”-т тохиолдсон багажны хэсгийн салалтын асуудал “Bосток-2”-т мөн тохиолдсон бөгөөд “Bосток-1”-ын адил буцан ирэх явцад салж Титов амжилттай газардсан байна.

“Bосток-3 болон “Bосток-4 нь хоорондоо нэг өдрийн зайтай нислэгүүдээ хийсэн бөгөөд энэ үйл явдал анхны хоёр сансрын нисгэгч зэрэг сансарт байсан үйл явдал болсон бөгөөд хөлгүүд сансарт хооронд дөхөж очиж радио холбоо тогтоож чадсан байна. 1962 оны 8 сарын 11 болон 12-нд хөөрчээ.

“Bосток-5 нь 1963 оны 6 сарын 14-нд хөөрсөн бөгөөд энэ нь гарцаарай хийсэн хамгийн удаан нислэг болжээ. Нислэг нийт 4 өдөр 23 цаг 7 минутын турш үргэлжилсэн байна.

“Bосток-6” нь 1963 оны 6 сарын 16-нд хөөрсөн бөгөөд энэ нь анхны эмэгтэй сансрын нисгэгчтэй нислэг болжээ.

"Alan Shepard" MR-3 дотор
“Bосток-1”-ын амжилтын дараа “NASA”-гийн “MR-3” анхны америкийн сансрын нисгэгчтэй нислэг 1961 оны 5 сарын 5-нд болсон байна. Гэвч энэ нислэг нь дэлхийн тойрог замд гарах нислэг биш байв. Сансрын нисгэгч нь “Alan Shepard” байсан бөгөөд энэхүү нислэгээ “Freedom 7” гэж нэрлэсэн байна. Нислэг 15 минут орчим л үргэлжилсэн байна.

Дэлхийн тойрог замд оруулж чадах нислэгийг америкчууд “Atlas” пуужингийн тусламжтайгаар л хийх боломжтой байсан бөгөөд энэхүү ажил олон техникийн асуудалтай хэвээр байсан байна.

1962 оны 2 сарын 20-н гэхэд “MA-6” буюу “Friendship 7” бэлэн болсон бөгөөд энэ удаагийн нислэгээр сансрын нисгэгч “John Glenn”-ыг дэлхийн тойрог замд гаргах боломжтой болжээ.  Дэлхийг 3 удаа тойрсон энэ нислэг нь америкийн сансрын нисгэгчтэй дэлхийн тойрог замд орсон анхны нислэг нь болжээ.

"John Glenn" MA-6 дотор

MA-6 хөөрөх агшин
"John Glenn"-ны авсан зураг




Ийнхүү хүмүүс сансарт хүрэх мөрөөдөлдөө хүрчээ.

Эх сурвалж: wikipedia.org, youtube.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer