Анх Удаа Ангарагаас Авсан Дэлхийн Зураг

2/08/2014

Сансраас авсан Дэлхийн зургууд домог болсон байдаг. Бидний мэдэх Цэнхэр Шүр хэмээх дэлхийн хэмээгч гаргийн хосгүй үзэсгэлэн төгөлдрийг харуулсан зураг бараг бүх цагийн алдартай зураг байх. Түүнчлэн хязгааргүй уудам орчлонгийн дунд сүүмэлзэх дэлхийг харуулсан Вояжир 1 нэг аппараатаас СүүмгэрХөх Цэг хэмээх зураг мөн л маш алдартай. Тэгвэл НАСА-ийн Ангараг гариг уруу илгээсэн “Сониуч” аппаратаар анх удаа дэлхийн зургийг өөр гаригаас авчээ. Уг зураг тийм ч сэтгэл хөдөлгөм харагдахгүй боловч Дэлхий, Сар хоёр Ангаргийн тэнгэрт ингэж тод харагдаж байгаа нь гайхалтай.

Сониучийн камераар авсан уг зургаас харвал Ангараг гаригийн тэнгэрт Дэлхий од мэт ганцаархнаа гялалзаж байна. Энэхүү зурагт ямар ч засвар хийгээгүй бөгөөд томруулбал Сар Дэлхийг тойрч байгааг харж болохоор ажээ. Түүнчлэн НАСА-гийхан хэрэв Ангараг гариг дээр хүн байсан бол ямар ч дурангүй ашиглахгүйгээр нүдээрээ ч харах боломжтой хэмээн хэлж байна. Хэрэв тэгэж хардаг бол Дэлхий яг л “Үүрийн цолмон” шиг харагдах байсан хэмээн тэд бахархан өгүүлж байна.




эх сурвалж: theverge

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer