Монгол Улс 2015 Он Гэхэд 4G LTE Сүлжээтэй Болно

   Суурин утас, кабелийн телевиз болон интернетийн үйлчилгээ үзүүлэгч "Монголын Цахилгаан Холбоо" компани 4G LTE сүлжээ нэвтрүүлэхээ мэдэгдэж үүрэн холбооны зах зээлд орох нь нэгэнт тодорхой болсон билээ. 
     
     2013 оны 9 сард Монгол улсын засгийн газар Солонгосын КТ (Korean Telecom) корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж 4G LTE сүлжээг нэвтрүүлэхээр танилцуулсан. Харин Монцамэ агентлагийн сүүлд мэдээллэснээр энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.9 тербум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд өмнөд Солонгосын КТ корпорациас эхний шатны 500 сая долларын хөрөнгө оруулалтыг хийх гэнэ. Хэрэв төсөл амжилттай хэрэгживэл 2015 оны дундуур эхний ээлжийн Улаанбаатар хот дахь LTE сүлжээ бүрэн ашиглалтанд орох бөгөөд 2018 он гэхэд бүх 21 аймагт нэвтрэх юм байна. 
    Дашрамд дурдахад КТ корпораци нь 1995 оны хувьчилалаар Монголын Цахилгаан Холбоо хувьцаат компаний 40%-н хувьцааг эзэмших болсон ажээ. 




Эх сурвалж: Telegeography.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer